Сү.Батболд, түүний хамаарал бүхий хүмүүс гадаадад үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй | News.MN

Сү.Батболд, түүний хамаарал бүхий хүмүүс гадаадад үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй

Сү.Батболд, түүний хамаарал бүхий хүмүүс гадаадад үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд гадаадын болон дотоодын зарим хэвлэлүүдээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын талаар урьдчилан төлөвлөсөн, нарийн зохион байгуулалттай гүжир “гүтгэлэг” тараах болсон тул дараах мэдэгдлийг гаргаж байна.

Улс орон даяар эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед улс төрийн зорилгоор худал мэдээлэл, гүтгэлэг тараагчид бусдын нэр хүндэд халдсан хууль бус үйлдэлдээ ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулан гадны хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн компаниудыг оролцуулж байгаа нь тэдний улс төрийн өнөө маргаашийн ашиг хонжоо харсан үйлдэл хэрээс хэтэрч буйн жишээ юм. Цаашилбал, гадны хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн, ашгийн төлөө мөрдөх байгууллага, хуулийн компани хөлслөн гүтгэлэг тараах энэ их хэмжээний хөрөнгө мөнгийг бохир улс төрийн зорилгоор хэн хаанаас зарцуулж байгааг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох шаардлагатай байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын засаг төрийн нэрийг барьсан гадны ашгийн төлөө хувийн компани УИХ-ын гишүүн С.Батболдын талаар ор үндэсгүй гүтгэлэгээр дүүрэн өргөдлийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасны дараа, түүнийг нь Монголд “шүүхийн шийдвэр” мэтээр мушгин тайлбарлаж, олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл гарсан. Тэдний энэ бусармаг үйлдэл нь илэрч, үнэнд гүйцэгдэж, АНУ-ын шүүх дээр С.Батболдын эсрэг явуулсан үйл ажиллагаагаа зогсоож ямар нэгэн шүүхийн маргаангүй болсныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэсэн билээ.

Гэтэл тэдний Монгол Улсын засаг төрийн байгууллагуудын нэрийг хууль бусаар барин гадны улсуудад гүтгэлэг тараах бусармаг үйлдэл нь даамжирч, Английн хэвлэлд өмнөхтэй адил гүтгэлэг бүхий мэдээ гарсан байна. Үүнтэй холбогдуулан С.Батболд болон түүний хамаарал бүхий аливаа хувь хүн, хуулийн этгээд тус улсад болон өөр гадаад улсад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө, компани эзэмшдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Мөн бидний зүгээс дээрх гүтгэлэг бүхий мэдээ нь бүхэлдээ ор үндэсгүй улс төрийн зорилготой дайралт гэдэг нь баримтаар нотлогдож байгааг аль ч шүүхийн байгууллага, гадаадын болон дотооодын хэвлэлүүдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа. Харамсалтай нь энэхүү гадны хэвлэлийн байгууллага нь мэдээллээ тодруулах аливаа асуулт ирүүлэлгүйгээр шууд л гүжир гүтгэлэг нийтлэсэн нь тус байгууллагын хэвлэлийн ёсзүйн стандартыг нотлож байна.

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын төрийн нэрийг хууль бусаар барин гадны улсуудад гүтгэлэг тарааж, нийгэмд илт худал мэдээлэл тарааж буй дээрх үйлдлүүдийг гардан зохион байгуулж буй этгээдүүдийг хуулийн байгууллагад хүсэлт гарган шалгуулж, таслан зогсоох болохоо мэдэгдэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БАТБОЛДЫН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж