Аваргын бөгжөө гардан авсан Лэйкерсийг Клипперс хожив

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Аваргын бөгжөө гардан авсан Лэйкерсийг Клипперс хожив

Аваргын бөгжөө гардан авсан Лэйкерсийг Клипперс хожив

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн 2020-2021 оны шинэ улирал өнөөдөр/2020.12.23/ албан ёсоор эхэллээ.


  • Брүүклин Нетс 125 – 99 Голден Стэйт Уорриорс

NBA-ийн шинэ улирлыг Кевин Дюрант, Кайри Өрвин нараар ахлуулсан Брүүклин Нетс баг талбайдаа Стефен Көрри тэргүүтэй Голден Стэйт Уорриорс багийг хүлээн авч эхлүүллээ. Клай Томпсон, Драймонд Грин гэсэн хоёр гол тоглогчдоо гэмтэлд алдсан Голден Стэйт Уорриорс баг тоглолтын эхнээс л тааруу эхлэлийг тавьж, дөрвөн үеийн турш дутуу тоглосоор тоглолтыг дуусгав. Эсрэг багаас нь удаан хугацааны гэмтлээсээ эргэн ирсэн Кевин Дюрант онцгой байж 25 минутанд 22 оноо авсан бол түүний итгэлт хамтрагч Кайри Өрвин 25 минутанд 26 оноо авчээ. Мөн сэлгээнээс нь Карис Леверт 20 оноо авч багтаа тус хүргэв. Харин Голден Стэйт Уорриорс багаас Стефен Көрри 20 оноо, 10 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлтийг толилуулж багийн нөхдөө тэргүүлжээ. Түүнд энэ жилийн драфтын дэд сонголт Жэймс Уайзмен 19 оноо авч тус хүргэсэн ч энэ нь хожил байгуулахад хангалтгүй байлаа.

  • Лос Анжелес Лэйкерс 109 – 116 Лос Анжелес Клипперс

Аваргаа хамгаалах их аянаа эхлүүлж буй Лос Анжелес Лэйкерс баг энэ өдөр аваргын бөгжөө гардан авч баяраа тэмдэглэсэн. Тэдний аваргын бөгжөө гардан авахыг нэг хотын өрсөлдөгч нь болох Лос Анжелес Клипперс баг талбайн нөгөө талаас харж байв. Лос Анжелес Клипперс ч тоглолтыг эрчтэй эхлүүлж, эхний үед л гэхэд 20 онооны зөрүүг үүсгэсэн. Харин хоёрдугаар үед Лос Анжелес Лэйкерс багийн сэлгээний тоглогчид сайн байж, онооны зөрүүг ердөө хоёр болгов. Гэвч гуравдугаар үед Клипперсээс Пол Жорж онцгой байж, тоглолтын тооны зөрүүг холдуулж, багтаа эргэн тэргүүллийг авчирсан. Энэхүү тэргүүллээ Клипперс хадгалсаар хүчтэй өрсөлдөгчөө аваргын бөгжөө гардан авсан баяр дээр нь хожлоо.

Аваргуудаас Леброн Жэймс 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Энтони Дэвис, Деннис Шредер, Монтрез Харрелл, Кайл Кузма нар тус бүр 10-аас дээш оноо авсан ч хангалтгүй байлаа. Харин Клипперсээс Пол Жорж 33 оноо, Кавай Леонард 26 оноо авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж