Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагааг нь хориглоогүй 824 аж ахуй нэгжид хяналт тавьжээ. Худалдааны үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтаар үйлчлүүлэгч, ажиллагсдын биеийн халууныг хэмжсэн тэмдэглэл хөтлөөгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл баталгаажилтад хяналт тавьдаггүй, чанар аюулгүй байдлаа алдсан, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил нийтлэг илэрчээ. Мөн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татуулах, устгах арга хэмжээг авчээ. Харин 652 аж ахуй нэгж хүн хоорондын зай баримтлах, халдвар хамгааллын дэглэмийг хангуулжээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-12-23 192.82.70.145
Юу ч голохгүй хувааж цусалж байдаг 76д өгчихгүй дээ. Хайран улсын үнэт цаас хий хоосон хийслээ
зочин 2020-12-23 103.212.117.208
Мэргэжлийн хяналтынхан сайн байна. Энэ чиглэлийн хяналт маш их хэрэгтэй.
Хугацаа нь харагдахгүй бүтээгдэхүүнүүд зөндөө байдаг,
бөбөөчин 2020-12-23 49.0.212.165
Сав шил лааз түүж, хог хаягдлаар голоо зогоодог траншейны бөбөөчдөд тусламж болгоод өгчих байсан юм даа