"Хувь, хувьсгал гэлгүй эмнэлгүүдэд хариуцлага ярина" | News.MN

"Хувь, хувьсгал гэлгүй эмнэлгүүдэд хариуцлага ярина"

"Хувь, хувьсгал гэлгүй эмнэлгүүдэд хариуцлага ярина"

"Хувь, хувьсгал гэлгүй эмнэлгүүдэд хариуцлага ярина"

УИХ-ын Түр хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.12.20/ Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албаны хүмүүсээс сонслоо. Уг мэдээлэлтэй холбогдуулан  гишүүд асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Сүүлийн үед цахим орчинд зөрүүтэй мэдээлэл их гарч байна. Нэгдсэн нэг мэдээллийг холбогдох албаныхан нь өгч баймаар байна. Нийслэлийн өрх бүрийн нэг хүнээс шинжилгээ авна гэсэн юу болсон бэ. Таг чиг болчихжээ. Энэ ажлаа хийхгүй бол иргэд халдвар авснаа мэдэхгүй тараагаад байх вий. Хоёрдугаарт, малчдын өвөлжилтөд анхаармаар байна. Засгийн газрын зүгээс өвөлжит хүндэрсэн аймгуудад зохих арга хэмжээнүүдийг авсан. Гэтэл цаана нь өвөлжит хүндэрээгүй ч гэсэн амаргүй нөхцөлд малчид өвөлжиж байна. Тэжээлийн үнийг зохиомлоор хөөргөж байгаа асуудалд ямар хяналт тавьж байна вэ.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Цар тахлын тухай хуульд мэдээллийн хязгаарлалт хийх талаар тодорхой хязгаарлалтууд бий. Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамны мэдээлэлд иргэдээ итгэж байхыг хүсч байна. Улсын онцгой комиссоос хэд хэдэн арга хэмжээг авч байгаа. Сэлэнгэ, Дархан зэрэг өрх багатай аймгуудад “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг хийсэн. Үр дүнтэй ч болсон. Нийслэлийн хэмжээнд өмнөх  хөл хорионы үеэр хамгийн эрсдэлтэй гэсэн 40 хорооны 70 мянган өрхөд “Нэг өрх-нэг иргэн" шинжилгээг хийсэн. Баянзүрх дүүргийн 80 мянган иргэнээс шинжилгээ авч эхэлсэн. Одоогоор 20 мянган иргэн шинжилгээнд хамрагдаад байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яам өрх бүрээс нэг иргэнээс шинжилгээ авах нь үр дүн тааруу гэж үзэж байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад байгууллага энэ шинжилгээг хамгийн үр дүн муутай, эмнэлгийн салбарын хүчийг тарамдуулна гэж үзэж байгаа. Манайд халдварын тархалт алаг цоог голомттой учраас ойрын хавьтлуудыг тогтоох, хүрээг хумих ажлуудыг хийж байна. Мөн “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээг ч авч байна. Хоёрдугаарт, өвөлжилттэй холбоотойгоор Засгийн газраас шийдвэрүүд гарсан. УИХ-аар зарим бараа бүтээгдэхүүнийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэснээр тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэж байна. ШӨХТГ зарим ААН-үүдийг шалгаж зохих торгуулийг ч  тавьсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГ:

-Ингэж хуралдсанаас хуралдаагүй нь дээр шүү. Та нар хуулиа барь. Өмнө нь зөндөө ярьсан. Одоо дахиад л яриад суух уу. Бид нар хоёрхон минут л үг хэлэх эрхтэй. Яагаад дөрвөн минут өгөхгүй байгаа юм. Хэрэв ингэх байсан юм бол энэ олон хуудас мэдээллээ бид нарт  гурван хоногийн өмнө өгөхгүй яасан юм бэ. Халдварыг зогсоохын тулд юу хийв, цаашид юу хийх вэ гэдэг нь чухал болохоос та нарын хэдэн удаа хуралдсан нь ард түмэнд огтхон ч хамаагүй. Энд та нар шиг худлаа ярьж суумааргүй байна. 33 хуудас материлаа өмнө нь өгч байж, гишүүд асуултаа бэлдэх байсан. Та нарын хэрэгжүүлж байгаа ажлууд чинь болохгүй байна, халдвар нэмэгдээд байна. Иргэдээс халдвар гарсангүй, эмнэлэг, тусгаалалтын байрнаас халдвар гарлаа гэж нэг иргэний бичсэнтэй би санал нийлж байгаа.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг Н.Алтанхуяг гишүүн та сайн мэднэ. Хувийн эмнэлэгт асуудал гарсан. Холбогдох хүмүүст нь шалгалтууд хийж байгаа. Эмнэлгийн дотоод халдвар санаа зовоож байгаа нь үнэн. Хувь, хувьсгал гэлгүйгээр бүх эмнэлэгт хяналт шалгалт хийж байгаа.  Баянзүрх дүүргийн эмнэлгээс алдагдсан халдварын анхны тохиолдол эмнэлэгт хэвтэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Хэвтэх хугацаанд нь мөн сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахих ёстой. Шалгалт ч хийж байна. Улсын эмнэлгүүдэд хариуцлагын асуудал ярьж байгаа. Хувийн эмнэлгүүдэд холбогдох шаардлагыг тавина.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕН:

-Эмч хүний хувьд эмч, эмнэлгийн ажилчид халдвар авч байгаад үнэхээр харамсаж байна. Халдвар хамгааллаа сахиагүйгээс үү эсвэл халдвар хамгааллын хэрэгслэл нь дутагдалтай байна уу. Эмч нар ачаалал авч, хоол унд муу, байр хүйтэн байна гэж байна. Олон хоног хүнд нөхцөлд ажилласнаар биеийнх нь эсэргүүцэл буураад халдвар авах магадлал их байна. Үүн дээр анхаарч байна уу.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:

-Эмнэлгүүдэд халдвар гарч байгаагийн шалтгаан нь янз бүр байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тухайд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрч байгаа. Олон улсад ч эмч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авах эрсдэл нь өндөр хувьтай байна. Манай улсын хувьд дунджаас доогуур байгаа боловч эрсдэлийг бууруулах тал дээр ажиллаж байгаа. Эмч нарын ажиллах ногоон бүсийг сайжруулах, усанд орох гэх мэт нөхцөлүүдийг нь сайжруулах тал дээр ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд халдвар авсан иргэнийг эмнэлэгт хэвтэхээр ирэхэд нь шинжилгээ авсан боловч илрээгүй хэвтэн эмчлүүлэх хугацаанд нь халдвар гарсан. Эмч нар хамгаалалтын хувцасны хангалтгүйгээс болж халдвар аваагүй. Хувцас, хэрэгслэл хангалттай. PCR-ийн аппаратгүй аймгуудад захиалга хийгдсэн. Ирэх долоо хоногийн сүүлээр ирнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: 

-Танин мэдэхүйн шинжтэй мэдээллүүдийг бид хангалттай авч байгаа. УИХ-ын Түр хорооны хувьд асуудалд ажил хэрэгч хандаж, тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх мөн хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах ёстой. Хөрөнгө мөнгө санхүүжилтийн дийлэнхийг нь хувийн болон улсын эмнэлгүүдийн дотоод нөхцөл байдлыг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авахад зарцуул. Өнөөдөр Баянзүрх дүүргийн эмнэлгээс 55 хүнээс халдвар илэрлээ. Тэнд өвчтөнүүд дундаа нэгхэн 00, орчин нөхцөл нь хүнд байна. Ийм тохиолдолд хувь, хувьсгалын гэж ялгалгүйгээр Эрүүл мэндийн сайд шуурхай арга хэмжээг авах хэрэгтэй. Солих хүмүүсийг нь сольж хариуцлага тооцоод явахгүй бол магадгүй Цэргийн эмнэлэг нь дахиад голомт болчих вий.

Халдварт өвчин судлалын үндэсний төв ч амаргүй байна. Зохион байгуулалтын ажлуудыг шуурхай авч ажилламаар байна. Арга хэмжээ авна гэхээрээ хөл хорио л тогтоодог. Халдварын эх үүсвэр голомт нь эмнэлгүүд мөн Энхсаран сувилал болчихоод байна. Эмч нар дархлаагаа сайжруул гэж иргэдэд зөвлөж байна. Гэтэл иргэд хүүхдээ ч салхилуулж чадахгүй гэртээ байлгаж байна. Ялангуяа гэр хороололд байдал хүнд байна. Халуун ус нь хаалттайгаас усанд орж чадахгүй. Гэр хорооллын иргэд сүүлийн гурван сар усанд орж чадсангүй гээд хэлж байна. Иргэдээ салхилуулах асуудлыг ч давхар тооцох хэрэгтэй. Нийтийн халуун усыг нээж, халдвар хамгааллын горимыг баримталж болно шүү дээ. Эдгээр асуултад тодорхой хариулт өгнө үү.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:

-Эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1.8 хувь нь бие нь маш хүнд, хүнд байна. Бусад нь хөнгөн болон хүндэвтэр байна. Хөнгөн хүмүүсийг Яармагийн эмнэлэг рүү шилжүүлж, долоо хоног хяналтад байлгаад гаргаж байгаа.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-УИХ-аас хөрөнгө мөнгийг баталж өгсний дагуу мөн гадны зээл тусламжуудын санхүүжилтийг Эрүүл мэндийн салбарт зарцуулж байна. Эмнэлгүүдийн дотоод орчин нөхцөл нь олон жилийн угшилтай юм билээ. Одоогоор Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын улаан бүс рүү ороод халдвар хамгааллыг хийх боломжгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлсэн нь арван сарын турш тэнд хаалттай байсан учраас тасгуудад нь ариутгал хийж байна. Тухайлбал, лабораторид ажиллаж байсан хүмүүс усанд орж чадахааргүй болсон. Арван сарын турш  ажилласан тоног төхөөрөмжүүд нь эвдэрч түүнийг засахын тулд нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Нийтийн халуун усыг нээх ямар ч боломжгүй. Гадаадын орнууд ч гэсэн халуун усны газрыг эрсдэлтэйд тооцож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

123 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.30

БЗД эмнэлэг гэж бохир заваан газраа хааж мөнгөний шунал болсон удирдлагуудад нь арга хэмжээ аваачээ.

Avatar

Jumaan 2020-12-23 66.181.166.210

Ulsiin baiguullagaas l corona aldaad baihiin. Ene hedrn huviin kompani chini dajgui hamgaalaad baigaa um bishuu

Avatar

Зочин 2020-12-23 203.91.115.49

БЗД эмнэлэг дээр тоглолт хийсээн Улсын эмнэлгийг дараал өнгөрч шалгалтаа ил болго

Avatar

Зочин 2020-12-23 103.26.195.19

Oligtoi em taria dusal baragtai bol hiidgui.Zugeerl yamarch uvchtund tsefozilin shahaad suuj baidag emneleg.yoo unin dampuu

Avatar

Irgen 2020-12-23 103.26.195.19

Ene BZD iin emneleg estoi emneleg bishe.Uudend huleen avdag emch nar n dandaa dadlagiin gemeer ohiduud.Yuch medehgui , tegeed huuhdee tevreed orson gar gadaa hulee bitgii huiten oruulaad bai geed zagnana.Yahlaaraa huuhdee uvdugchdiin bla bla tsetserlegees geed bi tailbarlaad suuj bh estoi yu.bas 1 uvuu yavj chadahgui orj ireed suusan emneleg tanii suudag gazar bish gsn.Huue naad ah chin bie n muu bga um bishu gsn uurlaad yoo ene managment eruusuu bish shu

Avatar

Зөв амьдрах сайхан 2020-12-23 66.181.161.101

Гавъатаас дээш цол, шагнал өгөх хэрэгтэй. Энэ бол дэлхийг чичрүүлсэн цар тахал. Хэдэн хүн инээлгээд марзаганаж байгаад авдаг тэр гавъат ч багадана шүү. Нямхүү эмчид арга хэмжээ авбал Олон улсын анхааралыг татаж ямар арчаагүй төр засагтай болохоо харуулахаас цаашгүй. Өөр удирдлага тавиад ч айдас түгшүүртэй, сайн ажиллах итгэл төрөхгүй.Нямхүү эмч ядралгүй яах вэ. Өгөх ёстой юмыг өгөөд солих хэрэгтэй. Нямхүү эмчдээ монголын ард түмэн баярлалаа. Танд үргэлж сайн сайхныг хүснээ

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.101

Нямхүү эмчид хариуцлага тооцвол ХСҮТөвд эмч тогтохгүй шүү. Сайн ажиллаж хамаг хүчээ шавхаж бгаа хүндээ хариуцлага тооцно гэж ямар мулгуу удирдагч нь яриад эхэлвээ. Хүнд голомтонд олон сар ажиллаад, бусад эмч нараа ядарч байхыг нь харж мэдэрч хамт ажиллаж байгаа удирдагч хүн бусаддаа хатуу шаардлага тавихаас хашгирдаг өрөвддөг болсон биз. Нямхүү эмчид хариуцлага тооцох биш харин энэ олон сар ковидийг тогтоон барьсан гавъа зүтгэл, хөлс асгарсан хөдөлмөрийг нь үнэлж гавъяа шагналыг нь харамгүй өгөх

Avatar

Зочин 2020-12-23 202.21.98.238

SODBAATAR SUMIYABAZAR NAR UURSUDDUU HARIUTSLAGA TOOTSOOD OGTSOR! NYAMKHUU EMCHIIN ACHAAR NIITEEREE UVDUJ UHEEGUI BGAA SHUU! TA NARIIN BURUU SHIIDVER, GUITSETGELIIN BURUUGAAS HUMUUS AMIA ALDSAN SHUU! OGTSOR!!!

Avatar

Зочин 2020-12-23 66.181.187.228

Өвчин хэлж ирдэгүй хийсч ирдэг Нөгөө сүрхий магтаад байдаг англи америк франц -д чинь төрийн томчууд нь өвчин тусчихсан л яваа шүү дээ настангуудаа ч хайхраггүй бүүр шатаах зуух хүрэлцэхгүй байна гэж мэдээлээд л байсан харин ч манайхан чадлынхаа хирээр ажиллаж байгаа байх шүү даанч хүн хүч тутдаг тал бол байгаа бүхнийг тэдэнд лайхайдчихаад элдвээр хэлээд суух хэрэггүй баймаар дэр дундаа улс төржөөд—-Хушуу нэмэхээс хуруу нэм гэдэг үг байдаг иргэн таны зөв үг зөөлөн санаа л тус болно

Avatar

Зочин 2020-12-23 66.181.183.108

1-рт хариуцлагаа аль эрт тооцох ёстой байсан, хэн нэг даргын эмнэлэг сувилал гээд тооцохгүй яваад байгааг чинь ард түмэн бид мэдэж байгаа. 2-рт төр засаг үнэхээр ажлаа хийж чадахгүй байна. Өмнө нь амгалан тайван нөхцөлд төсвийн мөнгийг хэрхэн хувааж цохих, авлига авах л ажил хийж байсны чинь хар гай. Өдөр тутамдаа хийх ёстой ажлаа хийх түвшинд нь хийж байсан бол энэ удаад ийнхүү барьц алдахгүй байлаа. Энэ ажлыг чинь нэг айлын ээж хүн та нараас илүү өлхөн удирдан зохион байгуулаад хийнэ дээ.

Avatar

Зовлон даахгүй хогнууд 2020-12-23 217.138.194.76

Монголчууд жаргаяа жаргаж чадахгүй, зовьёо зовж чадахгүй. Дандаа л гоншигнох юм. Хэдэн хүн огцруулж солиод юу ч өөрчлөгдөхгүй. Угаасаа огцруулж ч чадахгүй. Дотор нь монгол хүн л ажиллаж байгаа бол эмнэлэг улсын байна уу хувийн байна уу ямар ч ялгаагүй дампуу л байна. Монголчууд харин өөрсдөө хандлагаа, байгаа байдлаа, бодол сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Нарийн яривал ямар тэнэг нь өдийд шадар сайд, ЭМЯ-ны сайд болж өдөр болгон хараалгахыг хүсэхэв дээ. Зовлонг тэвчиж чадахгүй аймхай шаарнууд шүү

Avatar

Зочин 2020-12-23 192.82.68.140

Н.Алтанхуягаас бусад гишүүдийн асуусан асуулт болон ЖДҮ-чин Я.Содбаатарын хариултыг сонсоод бөөлжис хүрлээ. Иым л чадваргүй мэдлэггүй ажлын садаа болсон хүмүүс төрд шургалсан байна даа.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Шалчийсан гүзээ болж дээ. Сумъяабазар ганц өдөр ажиллаад үхтэлээ ядарсан шүү дээ. Гэтэл 10 сар тасралтгүй ажилласан хүмүүс амьд хатаамал болсон баймаар юм. Солих цаг нь ирсэн байна. Туршлагжвал туршлага суух 10 өнгөрлөө. Юу ч мэдэхгүй царайлж хичнээн хүн хариуцлагаас болж үхэв. Ковидоор эхлээд ИХ гишүүдээс үхвэл яг номоороо болно доо.

Avatar

Зочин 2020-12-23 64.119.19.100

Халдвар тархсан нь дараах шалтгаантай. 2р зэргийн лаборитори 1ч алга. Ингэхээр шинжилгээг өргөн хүрээгээр авч найдвартай хариуг богино хугацаанд гаргах боломжгүйгээс гадна эмнэлэгүүдээс шинжилгээний лаб-уудаасаа халдвар тархах нь баталгаатай болсон. Тэрнээс 1өрх -1 хүн шинжилгээ үр дүнгүй зүйл биш. Зүгээр л манайх үүнийг хийх хүчин чадалгүй. Эмнэлгүүд онцгой дэглэм хатуу журам мөрдөөгүй.Эмнэлгүүдэд цартахлын үeийн бодлого удирдлагын дэмжлэг үзүүлээгүй санхүү эм хэрэгсэл зөнлөө зүйл лутагдалтай

Avatar

Зочин 2020-12-23 12.149.67.185

Khurelsukhee ene Sodbaatar, Sumyabazar gedeg gamshguudaa zailuulaachee chadahgui yum bol chamtai l yarina ard tumen! Uneheer ehneesee l neg murui ch yum shig hun taviad l muriisaar baigaad odoo ch jinhene humuusiin durguig hurgej baij buren huntruulevdee! Sodbaatar chi Mieegiin daalgavraar zasgiig chin muuhai haragduulah buh yumiig hiij bgan bishuu! Zugeer l ard irged Sodbaatariig yarihad l corona tusmaar darhlaa unagasan surug energytei hun! Uls turuuus holduulaad uguuchee yooh! Tevcheer duusla

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

1998 онд менежментийн хувьчлал. 2003 он хавьцаа бүрэн хувьчлалд орсон. Өмчийг менежментийн багт өгсөн гэсэн үг. Шатлалаараа дүүргийн нэгдсэн эмнэлэг гэж явдаг боловч улсын эмнэлгүүд шиг тогтмол зардлаа төрөөс авдаггүй өөрсдөө ЭМД сангийн хувьсах зардлаараа болгодог байх. Клиник эмнэлэг шиг үйлчилгээ үзүүлэх боложгүй. Ачаалал нь хэт ихсэв үү гэж харж байна

Avatar

Зочин 2020-12-23 202.55.188.101

Huviin yum ug ni hariutslagatai chanartai baidag bish biluu?

Avatar

Зочин 2020-12-23 103.26.195.19

Teglee geed tiim dampuu baigaa bol uls butsaagaad avah heregtei.Uvchitniig shuud mungu l gej hardag murtluu yamarch emchelgee baihgui.Dusal taria duussan geed hiideggui yum bn lee.Zugeer l tsefozilin shahaad suuj baidag embelegshde.Uvchtun bur medne

Avatar

Зочин 2020-12-23 64.119.18.245

Баянзүрх эмнэлэгийг 1998 онд хувьчилчихсан юм бна ш дээ. Улсын том том эмнэлэгүүдийг хэзээч хувьчилж болохгүй шүү . Хувьчилбай Монгол хүн өвдөх эрхгүй болно шүү . Хувьчлал бол луйвар шүү

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Хувьд гаргаж их мөнгө цөмлөсөн хүнийг нь зарлаж цаазанд оруул

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-23 202.9.46.220

БЗД чинь ямар ч эмнэлэггүй юм байна шүү дээ. Энэ эмнэлэг БЗД нэржэр хувьчлаад авчихсан бас нэг луйврийн үүр юм байна. Энэ том дүүрэг өөрийн гэсэн эмнэлэггүй байна гэдгийг үе үеийн засаг, ЭМЯ мэддэггүй байсан юм байх даа. Хөөрхий амьтад бас л өнөөдөр мэдэж байгаа байлгүй дээ чааваас. Наад эмгэлгээ төрийн мэдэлдээ аваачээ. Бүх монголчуудыг наад эмнэлэг чинь хөнөөх нь байна. Бас ямар ӨЛӨН БӨӨС нь чадахгүй байж аваад ингэж монголчуудыг хорлож байгаа юм бэ. Дүүргүүд дотроос хамгийн том эмнэлэг шүү

Avatar

Зочин 2020-12-23 203.91.119.174

ер нь энэ эмнэлгийг төр эгүүлж авах нь зүйтэй. барилгыг нь түрж хаяад шинээр барих хэрэгтэй, эмнэлгийн байр нь мөн ч их асуудал дагуулсан барилга байгаа даа.

Avatar

zochin 2020-12-23 66.181.161.38

ЦЭРГИЙН ГОСПИТАЛИЙГ Л.ЗОРИГ ДАРГА БАЙХДАА ХУУЧИН САЙД БАЙСНЫ ХУВЬД ТОМ ӨРГӨТГӨЛ УЛСЫН ТӨСВӨӨР БАРИУЛЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛСАН НЬ МАШ ЗӨВ БАЙЖЭЭ.ОДОО ОЛОН ТҮМЭНД ХҮНД ҮЕД ӨГӨӨЖӨӨ ӨГЧ БАЙНА.ЗАНГАРАГТАЙ ДАРГА АРАЙ Л АЛСЫГ ХАРДАГ ЮМ БАЙНАА.

Avatar

Зочин 2020-12-23 122.201.21.12

Энэ хүмүүс чинь ажлаа хийгээд л явж байгаа юм биш үү. Энэ Бат-Эрдэнэ, Алтанхуяг хоёр одоо боливол яасан юм бэ. Нэг хуралд суухаараа худлаа ажил хэрэгч эх оронч дүр эсгээд л. Энэ сүүлийн хэдэн сар энэ эрүүл мэндийнхэн л ажиллаж байна. Тэр харуул хийх ёстой нөхөд нь ажлаа хийхгүй байж байгаад Энхсаруулаас халдвар алдсаныг энэ эрүүлийг хамгаалахынхан л тогтоолоо шүү дээ. Комментчид ч гэсэн юмаа бодож байж бичээрэй.

Avatar

Б 2020-12-23 66.181.161.127

Өөрийнх нь суудал ганхаад ирэнгүүт бусдыг сүрдүүлж бгаа сайд таньд ёс зүй бна уу. Өөрөө халагдах өргөдлөө өгөөч. Хотын мэр бөх.гуай, шадар сайд та 2н уялдаа холбоогүй, амбиц хөөсөн ажиллагаанаас чинь болж эрүүл мэндийн салбарынхан хэлмэгдэх ёсгүй.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.118.56

АН-ынхан бүх зүйлийг түүний дотор бүр дүүргийн эмнэлгийг хүртэл хувьчилж,хувь шилжүүлсэн, гэтэл өмчгүй төр энэ аюулт халдвар үүссэн үед улс орноо ард иргэдээ эрсдлээс хамгаалах арга хэмжээ авах чадваргүй болсон нь харж байна . Хувийн өмч рүү төр гар шургуулах, захиргаадах эрхгүй, хуулиар хориотой баахаа.Гэтэл Алтанхуяг мэтийн ардчилагчид улс орондоо ийм байдал буй болгосон атлаа,үүссэн хор уршгийг саяхан томилодсон сайд УОК-т тохож, гавьяатны дүр эсгэн, хал соль гэж томорч сууна.

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

баян зүрх дүүрэг улсын эмнэлэггүй болчихоо юу хэдийдээ эмнэлэгийг нь хулгайлчихав даа

Avatar

Шадрыг огцруулья 2020-12-23 66.181.186.29

Эхлээд өөрөө уучлал гуйгаад яваад өг! Нямхүү эмчтэй хариуцлага ярьж болно . Харин чи яваад өг ерөөсөө далдрахгүй юм

Avatar

Даваа 2020-12-23 66.181.191.227

Нямхүү эмчид хариуцлага тооцохоосоо ичээч, тэр мэдрэл сумтайбаяртаа эхлээд тооц, эмч нар ингэж зүтгэчээд бурууг үүрэхүү тэ, цагдаагаар дарамтлуулаад л, ёстой МАН гарууд шүү

Avatar

Зочин 2020-12-23 66.181.182.200

чи ер нь юу мэдэхэв дээ. Хөлсний троллчин. Хоолоо шударга ариун хөдөлмөрөөр ол!

Avatar

Зочин 2020-12-23 64.119.18.13

"Хувьсгалын эмнэлэг" гэж юуг хэлээд байна вэ?? Төрийн өмчийн эмнэлгийг хэлж байгаа бол "хувьсгалын" гэдэг үг хэрэглэх нь буруу!!! Содбаатар зах дээр яваа жирийн иргэн биш, хар ярианы хэллэг хэрэглэх ёсгүй шүү дээ!!!

Avatar

Зочин 2020-12-23 202.179.24.131

Хөл хорионы үед цар тахлаас сэргийлж хувь хүний машиныг хорьчихоод такси аар яв гээд байна уу даа. Энэ УОК, НОК

Avatar

Зочин 2020-12-23 192.82.72.213

Автобусаар

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Өөрсдийг нь явуулж туршуулах ёстой. Шударга хуультай оронд бол зам дээр нь зэрэгцэж хэвтэж байгаад явганаар явуулж автобусаар хэдэн өдөр явуулчихсан байгаа даа энэ хэдэн идэмхий малнуудыг.

Avatar

Зочин 2020-12-23 202.9.41.26

Гошного УОК эхлээд хариулагаа өөрсдөөсөө эхэл

Avatar

Зочин 2020-12-23 64.119.27.143

Gerte usaa halaagaad l orooch yag unendee udir bgon usand ordoggui bizde. Mash hund nuhtsuld ajillaj bgaa humuusiug bitgii shuumjleed bai. Huwi hunii uhamsartai shuud holbootoi shu.dor burnee ger gertee baitsgaa haluun usnii gazraas uwchin awch taraah gee eu.

Avatar

Зочин 2020-12-23 202.55.188.101

Harin tiimee, manai geriinhen uduruu solibij baigaal tom bann tavial usand orchihdog, niitiin haluun usand ochij orohoos sejigledeg shuu, yalanguya iim haldvartai uyed bol bur hereggui

Avatar

Иргэн 2020-12-23 192.82.68.181

Эхний шинжилгээгээр нь илруулдэг сайн оношлуур авч болдоггуй юм уу!!!

Avatar

Зочин 2020-12-23 202.126.88.173

баянзүрх буэартай дүүрэг тэр эмнэлэгтэй н газрийн хөрснөөс арч тэр эмнэлэгийн босс гэж ямар юм бнаа 70 давхарт амьдаао н булна муу баасийг

Avatar

Иргэн 2020-12-23 64.119.16.210

БЗД-ийн эмнэлэг хувьд очсоноор эмнэлэгийн эзэн-босс эмнэлэгийнхээ ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн талд нь биш ашигтай талбайг аль болох сайн ашиглаж нэг өрөөнд аль болох олон үйлчүүлэгч байлгаж тэднээс мөнгө авах их орлого олох тал дээр түлхүү аөнхаарснаас мөн эмч сувилагч үйлчлэгч нартаа, эм болон бусад хангамждаа хойт эхийн барилаар ханддагаас халдварын голомт болж бн. Иймд уг эмнэлэгийг төрийн мэдэлд буцааж авч халдвар тараасан эмнэлэгийн эзнийг шийтгэх нь шударга ёсонд нийцнэ.

Avatar

Битгий тэнэгт малаа 2020-12-23 66.181.188.190

Хувийн эмнэлгийн юу нь буруу байгаа юм. Улсын ганц ХӨСҮТ нь нарийн мэргэжлийн эмч сувилагч нар нь дотроо халдвар алчихаад байхад. Эхний шинжилгээгээр халдваргүй гараад эмнэлэгт хэвтсэн хүнээс халдвар илрсэнд хувийн эмнэлэг ямар буруутай юм. Балгас болох шахсан эмнэлгийг харин ч сайн ажиллулж байсан юм билээ.

Avatar

Зочин 2020-12-23 202.9.41.26

Сайн юм бол одоо очоод хэд хоног хэвтээд хонгондоо витамин шахуулаад бонусанд короногаа аваад дор хаяж 45 хоног тусгаарлагдаач ОРК зда минь

Avatar

Зочин 2020-12-23 59.153.115.24

Сайдаа огцоруул эрүүл мэндийн

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.99

ганц сайдаар оролдоод нэмэргүй ХҮРЭЛСҮХ гээчииг орвонгоор нь зайлуулах

Avatar

Зочин 2020-12-23 122.201.24.69

ЖДҮ Содбаатар чи өөрөө зайл аа. Ажил хийж чаддаггүй чинь илт байна.

Avatar

Зочин 2020-12-23 150.129.143.190

Дүүргүүдийн эмнэлгийн барилгыг зориулалтын эмнэлгийн барилга болгож шинээр барих хэрэгтэй яаралтай дүүрэгтэй хоёр эмнэлэг байсан ч болно одоо байгаа эмнэлэгийн барилгууд зориулалтын биш хуучирсан байгаа томчууд мөнгөнөөсөө хандивлахад хурдан баригдана даа

Avatar

Зочин 2020-12-23 103.212.116.229

Улсын эмнэлэг ч гэсэн замбараагүй байгаа шүү, анхааруулах хэрэгтэй, хэдэн удаа хуралдсаныг тайлагнаад хэрэггүй, хамгийн гол нь үр дүн үр дүн, короно туссан хүн нэмэгдээд байна шүү!!!

Avatar

иргэн Чулуунаатар... 2020-12-23 202.21.109.69

Энэ өвчинтэй анагаахын шинжлэх ухаан…Вирус судлалын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцээч ээ…. Оношлого..нотолгоо …үндэслэлтэй…."АРД ИРГЭД ЯГ ЯАХ " ёстойг нь хэлж өгч байгаач ээ.. Түүнээс биш ТВ-ээр ТЭДгарлаа ..ГЭСЭН ТОО иргэн ДОРЖ..ДОЛЖИН хоёрт хамаагүй ..яг яаж сэргийлэхийг нь зааж өгөөч ээ…

Avatar

Зочин 2020-12-23 202.179.21.192

Одоо болтол яаж хамгаалахаа мэдээгүй юмуу Ойлговол ойлгохоор их ярьж хэлж байна даа Иим дэмии юм ярьж хүсүүсииг буруутгахаа болиоч

Avatar

Ganbaa 2020-12-23 202.9.46.0

Энд ажил хийж чадах хүн харагдахгүй байна

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

SpecOps тусгай ажиллагаа гэдэг бол маш өндөр мэргэжлийн цомхон баг бүтэн хороо цэргийн барахгүй зүйлийг маш өндөр өртөгтэйгээр богино хугацаанд хийхийг хэлнэ. Кинон дээр ч ийм л байдаг. Гэтэл бүх нийтээс PCR авахгүй халдварын тохиолдлыг хойноос нь хөөнөө гээд улам голомт нэмээд байгааг ойлгохгүй байна. Яасан ч олон дарга нартай юм. Бөөн л эрээн алаг дүрэмт хувцас. Зүгээр л чадварлаг 15 залуус аваал за та нарын төсөв энэ гээд одоо 14 хоногт амжуулах уу гээл хийчих ажиллагаа байсан.

Avatar

zochin 2020-12-23 64.119.19.188

Дайны үед байсан бол хээрийн шүүхээр буудан авах байна.

Avatar

Зочин найз 2020-12-23 64.119.19.188

Содбаатар нэг л бишээ. Хүрлээ анзаар ч байгаа байлгүй дээ. Уок хэтэрхий удаан байна.

Avatar

Зочин 2020-12-23 212.95.5.192

Хүрлээ өөрөө ч биш ээ

Avatar

Зочин 2020-12-23 202.126.88.134

энэ мөнхсайхан бүтэхгүй ээ хүүкийн амьдралдаа хийсэн алдаа бол мөнхөө нямаа гэсэн 2 сайданцар энэ 2оосоо болж хавар энэ засаг унах н тодорхой боллоо л доо

Avatar

б 2020-12-23 43.242.243.92

Огцруулья гэдгээс өөр зүйл мэдэхгүй нь үү? ӨӨрсдөө ийм улсуудыг сонгочихоод үхсэндээ гонгиноод байгаа юм. Хүрэлсүх чинь нэр хүнд нь унана гэж айгаад хааяа гарч ирж попорчихоод, Содбаатар, Мөнхсайхан нарыг урдаа барьчихаад сууж байгаа биз дээ. Тийм л их огцруулмаар байгаа юм бол Хүрэлсүхийг буюу ЗГ бүгдийг нь огцруул л даа. Гэхдээ одоо цаг хугацаа нь мөн үү? Гарман дээр морио сольдоггүй гэж байдаг биз дээ.

Avatar

Zochin 2020-12-23 150.129.140.104

Ene hund hetsuu tsag uyed biye biyenee l hemleed bh yum. Emch nar, ontsgoigiinhon chadlaaraa l ajillaj bna shuu de. Oorsdoo ochood, shiidver gargaad ajillah bolbol chadah u.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.116.229

Өлхөн чадна

Avatar

Зочин 2020-12-23 103.212.116.229

Н.Алтанхуягаар короногийн асуудлыг бүхэлд нь удирдуулбал чадах байхаа, наад хүнээ ашиглаач.

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.82

Хамаг юм нүүрсдээд хаянадаа

Avatar

Зочин 2020-12-23 59.153.114.222

Содбаатар аа зайлаад өгөөчээ хулгайч аа

Avatar

зочиин 2020-12-23 103.212.119.52

шоронд байх хүн ордонд байгаа нь асуудал овоо их юм өгч дээшээ гарсан байх гэж хардах юм

Avatar

Содбаатар өөртөө хариуцлага тооц. Хүрэлсүх ч өөртөө хариуцлага тооц 2020-12-23 66.181.188.190

Гаднаас коронатай иргэд анхнаасаа зөөх хэрэггүй байсан. Гадаадад байгаа иргэдийнхээ байр, хоол хүнсийг Төр даахад болох байсан.
Энэ талаар иргэд олон удаа бичсэн. Саналаа хэлсэн.

Монголдоо халдваргүй иргэд амьжигаагаа залгуулаад явсан бол хор хохирол багатай давах байсан.

Гадаадад байгаа бүх иргэдэд цах. ус, дулааны мөнгөнд зарж байгаа шиг 650 тэрбум төгрөг зарах байсан уу ??? Үгүй ш дээ

ОГЦОР ОГЦОР

Avatar

иргэн 2020-12-23 192.82.76.58

Огцроод өгөөчээ. Та бүхний царайг харахаар дархлаа унаад сэтгэл санаа хямраад байдаг болчлоо

Avatar

Зочин 2020-12-23 202.55.188.101

Heleed yuhev

Avatar

иргэн 2020-12-23 192.82.76.58

Энд хувь хувьсгалын тухай яриагүй. Ажлаа хийгээчээ гэдэг зүйл л яригдлаа гэж ойлгосон. Хувьд шилжсэн болохоор хариуцлагагүй байж болдымуу. Харин ч хувийн хэвшил энэ төр нийгмийн баялаг, капитал үнэт зүйл. Харин төр, албан тушаалтан нийтийн субьект зөвхөн хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлнэ, улс төрийн хувийн үзэл бодлоосоо татгалзаж хэрэгжүүлдэг алба. Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийн үзэл санаа дэлхийн хандлагын эсрэг агуулгатай зүйлс яриа ойлголт суртал ухуулга багагүй анзаарагдах боллоо.

Avatar

Иргэн 2020-12-23 192.82.69.86

Энэ цаг үед худлаа мэдэмхийрэгч, бүхнийг чадагч, юуч байсан буруу талаас нь тайлбарлаж олон түмнийг үймүүлэгч Алтанхуяг, Оюунчимэг … мэтийн нөхдүүдэд эмнэлэг удирдах, хороо удирдах санал гаргавал яасым бэ? Мөн тийм юм болох гэж байна, тэгэх гэж байна /зөнч/ гэх мэдээлэл тараадаг "зариг" мэтэд хариуцлага тооцож хаамаар юм. Хариуцлага ярина гэхлээр …тэр тэрийг солих халах гэж байна гээдл төрийн ажил явдаг журмаараа явах л ёстой баймаар юм

Avatar

зочин 2020-12-23 103.212.118.177

Бүгдэд ойлгомжтой тодорхой төлөвлөгөөтэй,нэг хаалга шинжилгээгээ далайцтай сайн хийгээд, халдварыг урьдчилан сэргийлэх нь чухал бна, ЭМЯамны сайд гай болохоос зай болмоор

Avatar

Монгол 2020-12-23 202.131.236.170

Эрүүл мэндийн сайд, Шадар сайд хоёр үнэндээ жулдаж байнаа. Цаана нь Сүх ерөнхийлөн захирагч дүрдээ этгээд тэг ингэ гээд ард түмнийг зангаад сууж байх, харин түмэн олноос биш тусгаарлах байр, эмнэлэгээс цар тахлын голомт үүсээд байгааг анхаар!!!!!!!

Avatar

Эрүүл мэндийн сайд банди сайн дураараа огцор!!! 2020-12-23 122.201.24.114

Эрүүл мэндийн саад гэх нусан чацга банди огцрох болоогүй юу? Чиний ажлын туршлагын золиосонд хичнээн хүн хохирч хэлмэгдэх ёстой юм бэ? Мөнгөөр сайд болсон новшийн банди сайн дураараа огцор.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.116.229

Мөнгө төлсөн юм ер нь бүтэл муутай байдаг, өөрөө цойлоод гарсан бол шал өөрөөр гялалзана шүүдээ, огцруулвал мөнгөө буцааж нэхэх байх гээд байлгаад байгаа юм болов уу, эсвэл мөнгө төлж сайд болоогүй юм боловуу, тийм бол өөрөө ажлаа өгөөд эмчээ хийгээд явбал нэр хүндэд чинь хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-12-23 211.36.146.151

СОДБААТАР ТЭНЭГ ЭЭ ЕВРОПООС АВЧИРСАН 2 ОНГОЦ ХҮНЭЭ САЙН Л ШИНЖИЛЭЭРЭЙ ДЭЭ ЦААНА ЧИНЬ АНГЛИЙН МУТАЦЛАГДСАН ВАКЦИНД ХАМААРАХГҮЙ ВИРУСААС ОЛОН УЛС БОЛГООМЖИЛЖ ЖИЙРХЭЖ БАЙНА ГЭТЭО ЧИ ЯГ ТЭНДЭЭС 2 ОНГОЦ ХҮН ЗӨӨГӨӨД АВААД ИРЛЭЭШДЭЭ

Avatar

УОК Содбаатар огцор 2020-12-23 66.181.188.190

Цөөхөн иргэдээ эрсдэлд оруулсан Содбаатар огцор

Avatar

Зочин 2020-12-23 202.179.21.192

Короногиин халдвар гадаадад ямар байна манайх ямар байна гэдгииг тэр ч огцор энэ ч огцор гээд орилоод бхйгаа хүмүүс харьцуулаад бодоод үзээч Дэлхиин хэмжээнд хөгжилтэй орнууд ч тогтоож чадахгүй өчнөөн зуун мянган хүнээ алдаж аргаа барж байхад харин буурай монгол оронд ганц ч хүнээ алдаагүй ниитэд халдаачихалгүй барьж байхад юу нь муу байгаа гэж Зүгээр л өвчинөөр шоу хииж байгаа алтанхуяг ,ан намын хэдэн нөхдүүд , сенсаци дэгдээдэг хэдэн сурвалжлагч нар л харин жинхэнээсээ гай болж байна

Avatar

иргэн 2020-12-23 192.82.76.58

"Баянзүрх дүүргийн эмнэлэг 1998 онд хувьд шилжсэнийг Н.Алтанхуяг гишүүн та сайн мэднэ. Хувийн эмнэлэгт асуудал гарсан" ингэж ярьж болохгүй ээ сайдаа. Энэ одоо юу гэж байгаам. Энэ ярьсанаас чинь асуудал хөндөх шийдэх агуулга бус юм л бол өөрөөсөө зайлуулах, бултуулах, үгүйсгэх, ялгаварлах, ялархах зэрэг таагүй өнгө аяс уншигдаад байна. Тарахаа хүрвэл хаана ч тарна. Халдвартын эмнэлэг, тусгаарлах байр өөрөө халдварын голомт болчихсон байхад нэг муу дүүргийн эмнэлгийн хувь хувьсгал ямар хамаа бна

Avatar

Zochin 2020-12-23 202.179.27.81

Nyamkhuu emch sn ajillasan khun yum chini yadarna ambaselmaa ed nart gaviya shagnalaa uguu

Avatar

Зочин 2020-12-23 139.5.216.89

Мулгуу бөөснүүд

Avatar

иргэн 2020-12-23 124.158.119.35

эмнэлгийнх нь барилаг коридортоо ганц ООтой байхад эмч, мэргэжилтнүүд дээр хариуцлага тооцно гэж яриад байхаа болиоч

Avatar

Эх орондоо хайртай Монгол хүн 2020-12-23 51.38.83.96

Хариуцлага гараад ирэхээр фронтын цэргээ бууддаг жанжин байдаг гэнэ ээ. Сталин чухал үед ажил хийж чаддаг генералуудыг халуун шугаманд явуулдаг байсан юм шүү. Тэгж байж ялалт ирсэн. Мэдээж муу юм олон хийсэн гэхдээ Ялалтыг бол авчирсан. Содбаатарыг Албан тушаалд тийм байлгах хэрэгтэй юм бол Армид салаа ахлуулахаар явуулаач дээ, бараг л чадахгүй, харин гал тогооноос нь бол юм ш**чаад ирэх байх шүү.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Хөл хорио бол SpecOps буюу Төрийн халдвар хамгааллын тусгай ажиллагаа юм. Энийг маш түргэн хугацаанд өндөр үр дүнтэй хийх ёстой. Энэ бол өргөн фронтоор дайтах дайн биш. Энийгээ гялс хийчихээ гээд улсын төсвөөс 1 их наядын зарцуулалтыг нь зөвшөөрөөд нөгөө талд нийгмийн дундаж давхарга нь эрсдлээ өөрөө даагаад тэсээд тэвчээд байхад ийм хариуцлагагүй "тусгай ажиллагаа" явуулж байх ч гэждээ. Халдвар хамгааллын дэглэмийн нөгөө талд эдийн засаг чин сүйрч байгаа шүү

Avatar

Зочин 2020-12-23 192.82.77.169

мэргэжлийн бус Я.Содбаатар, Мөнхсайхан нар Нямхүү мэргэжилтэнийг ажлаас чөлөөлж магадгүй яриа яваад байна мэргэжлийн бус Я.Содбаатар, Мөнхсайхан нар огцор

Avatar

irgen 2020-12-23 64.119.19.142

УОК, ЭМЯ МУУ ажиллаж байна. Я.Содбаатар, Мөнхсайхан нарыг огцруулах цаг болсон. Иргэдийг гэрт нь хорьчихоод тэр хугацаанд дорвитой авсан арга хэмжээ байхгүй үр дүн муутай хөл хорио болж байна. Энэ янзаар удаан байх юм бол энэ ЗГ-ыг огцруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-23 64.119.25.91

Коронагийн тухай хэн сайн мэдэх аж гэсэн асуулт хариултын тэмцээн болж байгаа юм шиг… нэг л их ярьсан б** халсан хүмүүс.

Avatar

Зочин 2020-12-23 87.101.93.109

Чиний гэрт чинь тахал орж ирээд гэр бүл, үр хүүхэд, хайртай бүх хүмүүс чинь өвдөөд, үхээд ирэхээр чамайг ярихгүй байхыг харьяа.

Avatar

Зочин 2020-12-23 64.119.25.91

''Корона'' олон ангит цуврал киноны 2-р анги эхэлж байна. Завсарлагаар нь асуулт хариултын A-ха цэнгээнт нэвтрүүлэг гарч байна. Зарим хүмүүс боож үхэх өор шидэмс хайж байна.

Avatar

Зочин 2020-12-23 103.26.195.8

EMYamn uneheer muu baina. Neg orh neg shinjilgee yaj ch bodson ur duntei baih estoi. Naran aatar helsen bolohooroo esergiutsej bainuu ta nar

Avatar

Батаа 2020-12-23 202.9.46.89

Эргүү новшнуудаа та нар тэгвэл биднийг гэртээ аваачиж усанд оруулаач. Хамуу, бөөс хуур чинь хотоор нэг нэг тараад эхэлчихсэн байна, 21 зуунд амьдарч байж нийслэлээр дүүрэн хамуу бөөс тээгчтэй улс боллоо

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.98

Я.Содбаатар Та ЖДҮ-ээс мөнгө хулгайлчихаад хариуцлага хүлээсэн үү ? Үгүй Одоо юун хариуцлага яриад байгаа юм тэгэж яривал Ө.Энхтүвшин энэ өвчнийг алдаагүй юм шүү , харин та алдлаа ! Хариуцлага аа хүлээгээд огцорвол таарна

Avatar

зочин 2020-12-23 139.5.219.169

ерөнхий сайдад бас зөвлөх гээд нэг эмэгтэй ядаж олигтой зөвлөдгүй юм байдаа сэтгүүлч сайдаас дор байна шүү эрүүл мэндийн яам бол ганц Амбасэлэмийг урдаа барьчихаад суугаад байна

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.61

ЧАДВАРТАЙ МЭДЛЭГТЭЙ АЖЛАА ХИЙХ ЧИН СЭТГЭЛТЭЙ ХҮНЭЭР САЙД ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ 1 ГАРАА МӨНГӨ РҮҮ ДҮРЭХ ДУРТАЙ ЭТГЭЭДЭЭ ЗАЙЛУУЛ . ТЭГЖ БАЙЖ ӨВЧЛӨЛ БҮРЭН УТГААРАА АРИЛНА.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.184.12

УОК, НОК онцгой муу ажиллаж байна, гол нь чадваргуй удирдлагадаа байх шиг, улс терийн енцегеес харж шийдвэр гаргаад тэр нь буруудаад бах шиг, одоо уг нь улс терийг урьтал болгох цаг биш л дээ, Совид ямар сонгууль биш

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

Өчнөөн ЖДҮ бичил бизнес өдрийн орлогоороо болгодог хүмүүс он гарангуут зээл түрээс өр гээд ихэнхи нь гадагшаа зугтах эсвэл амиа хорлох тухай ярьж байна. Наад хөл хорио халдвар хамгааллын дэглэм гэсэн тоглоом чин ийм л шоглоом болж хувирч байна. з****г чөлөөтэй худалддаг байсан бол өдийд иргэний дайн аль хэдийн гарцан байгаа

Avatar

Монгол хүү 2020-12-23 202.126.90.87

Хариуцлага ярьдаггүй , хариуцлага тооц ямар муухай юм ганц бол яая гэхэв . Тэхэд аврал гуйж очоод өвчин тусаад сэтгэл санааны хямралд ороод бүр 100 гаараа шүү

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

2020 он бүхэлдээ хөл хорион дунд өнгөрлөө. Өчнөөн бизнесүүд дампуурч захаасаа аваад хаалга үүдээ барьж байгаагаа сошиалаар зураг хөрөгтэй тавьж байна. Ийм их үнэ цэнээр олдсон хөл хорионд Төрийн байгууллагууд нь ямарч хариуцлагагүй ажиллаж байна. Дараа жил өчнөөн хүний амиар энийгээ төлнө шүү нөхдүүдээ.

Avatar

зочин 2020-12-23 139.5.219.169

эмнэлгээс халдвар гарч байгаа бол эрүүл мэндийн сайд муу ажиллаж байна мэдээлэх төдий хамаг ажлыг Содбаатар хийх гэвэл яаж амжих вэ

Avatar

иргэн 2020-12-23 103.14.36.18

Эмнэлгийн удирдлагууд халдвар хамгааллаа сайн хангах хэрэгтэй шүү дээ. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

Avatar

mongol hyn 2020-12-23 66.181.189.205

Muusain uls turchid uursduu enmeleg barihgyi, bairih gej baisan mungiig n huvaaj idcheed … Odoo ene Mongol Uls maani yaav ve?????

Avatar

иргэн 2020-12-23 103.57.94.44

Монголд дээр уед баригдсан эмнэлгуудийн нохцол хэцуу ш дээ. ЭМЯ ныхан хэдэн том эмнэлэгээ тойрч шоудаад л байдаг ш дээ. Гарч бгаа шийдвэр нь орчин нохцолдоо тохироогуй дандаа л худлаа ДЭмБ евро стандарт энэ тэр гээд хорсон дээрээ буудаггуй шоуны шийдвэр бодлого гаргаж ТВ ээр гое гарах нь туйлын зорилго нь гэмээр.

Avatar

Зочин 2020-12-23 202.126.89.67

Ард түмэн минь олон сар тэвчээр зааж байна даа

Avatar

Зочин 2020-12-23 66.181.185.39

Хүрэлсүх Содбаатар эрүүл мэндийн сайд эрх зүйт төртэй улсуудад бол шууд л ажлаа өгч уучлал гуйж байгаа
ийм эргүү хар малнууд төр засаг гээд суухаар энэ улс яаж улс шиг улс болох вэ
Чаддаг юм нь хорих хаах аж ахуй нэгжүүд ард иргэдийг 2021 он дуустал бүх татвар шимтгэлээс чөлөөлж төрийн албаа цомхотгож эдийн засгаа дэмжихгүй бол корона биш эдийн засгийн сүйрэл хүлээж байгаа шүү эргүү eерөнхий сайдаа

Avatar

Зочин 2020-12-23 66.181.161.112

"Нэг өрх – нэг иргэн" шинжилгээ УОК-н хувьд үр дүнтэй болоод байсан чинь ЭМЯамны хувьд эсрэгээрээ үр дүн муутай гэсэн гэнэ.
Та бүгдэд нэгдсэн бодлого, үйл ажиллагаа байна уу, арван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг болчихов доо.

Avatar

иргзн 2020-12-23 202.179.26.88

ЗГ, УОК, ЭМЯ маш хангалтгүй ажиллаж ,Хариуцлаггүй байдлааса болоод Энхсаран, Баянзүрх дуургийн эмнэлэгт Цар тахалын томоохон Голомт үүслээ шүү дээ, Шадар сайд Содбаатар ЗГ УОК ЭМЯ-ын явуулж буй Үйл ажиллаганд Итгэ гэж ярьж байна, яаж Итгэх юм ,Тусгаарлалтанд байгаа, Халдвар авсан Иргэдээс чинь бөөн Гомдол санал, Иргэдээс авсан Шинжилгээнүүд нь хоорондоо солигдсон, Хөлдсөн, Таггүй гээд бөөн Асуудал байна ш дээ,

Avatar

зочин 2020-12-23 192.82.65.120

Засаг төр, УОК, Эмнэлэгийнхэн байдагаараа ажиллаж байна. Цар тахал тархана. Сайн муу ч байсан тулж ажиллаж байгаа хүмүүс халдвар тусна. Бүх оронд яг л ийм байна даа.

Avatar

ЗОЧИН 2020-12-23 202.179.24.222

ЗХУ-ын тусламжтай1986 онд халдвартын эмнэлгийн барилга 725 ортой Азид байхгүй цар тахлын үед ажиллах боксын зохион байгуулалттай эмнэлэг гэдгийг мэргэжлийнхэн мэднэ.Халдвар хамгаалал дэглэм бариагүйгээс дотоод халдвар гарна.Дотоод зохион байгуулалт, мэргэжлийн туршлага мэдлэг ХӨСҮТ-ийн удирдлагуудад дутмаг, шинжлэх ухаан ч бус байгаа нь ярилцлагаас харагдаж байна. Хөнгөн ,шинж тэмдэггүй хүмүүсийг гэрээр нь байлгах нь зөв. Яваандаа ачаалалаа эмнэлгүүд даахгүй,үрэлгэн байх шаардлагагүй.

Avatar

Зочин 2020-12-23 88.208.205.130

Уван цувуулан хийсээр байтал халдвар тоогоо алдаж, зардал их гарч байна. Мөнхсайхан сайд гуай, өчигдөр нэг өрх нэг шинжилгээ утгагүй, зардалтай гэсэн. Ийм тэээээнэээээг ПЙЙЙЙЙЙЗДААААААА байдаг юм уу. Юм өнгөрсөн хойно хар толгойтой нь яриад ч нэмэргүй гэдгийг С.Баяр харуулсан. Хүрэлсүх сайдаа, анхааралдаа ав, иргэд бид ийм онц аюултай нөхцөлд ийм дуракууудааас болоод өвдөөд, хохирооод, үхээд өгмөөргүй байна. Таны толгой чинь хүрэхгүй байгаа бол илүү хүнэээ УОК-ын даргаар тавиад ажиллуул.

Avatar

Бачянзүрх эмнэлэг 2020-12-23 66.181.186.29

Шадар сайдыг коронавирусыг алдсаных нь учир халдвар өдрөөс өдөрт өсч байгаатай нь холбогдуулж улсын эмнэлгүүдээс халдвар алдаж төрийн байгууллагын ажилтнууд хариуцлага сахилга маш муу байгаатай нь холбогдуулж хатуу хариуцлага тооцож албан тушаалаас нь зайлуулах ёстой. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга төмөрбаатарыг шууд зайлуул

Avatar

Зочин 2020-12-23 124.158.124.241

Энхсаран сувилалтай маш хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Ажлын хариуцлага алдсанаас болж улсаараа уруудаж байна. Энэ бол байж болшгүй зүйл

Avatar

Зочин 2020-12-23 64.119.16.209

УОК өөрснөө хариуцлагаа хүлээ дандаа өрөөлөөс хариуцлага нэхэж өөрснөө цэвэрхэн албан тушаалтайгаа үлддэг ээ боль та нар хариуцлага алдсан

Avatar

Зочин 2020-12-23 64.119.17.55

Хэлсэн шүү дээ энэ бол дөнгөж эхлэл гэж… Наад Сумтай, Солиотой 2 сдаагаа солихгүй бол алингаа алдана. Энэ хөл хорио морио нь бас л ямар ч үр дүнгүй ажил болно. Өөр хүмүүсээр, өөр арга барилаар ажилламаар байх юм.

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.163

Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байдаг биз дээ. Энэ байгууллагын удирдлага гэж ямар хүн байна аа. Түүнд яагаад хариуцлага тооцохгүй байна. Содбаатараа,Сумъяабазараа.Мөнхсайхан аа

Avatar

Зочин 2020-12-23 64.119.18.213

Энэ Содбаатар үсээ хаана засуулав, хууль бус юм хийдгээрээ л гайхуулах юм,

Avatar

Зочин 2020-12-23 203.98.77.101

Япон улсад цар тахлын халдвар эрчимжиж, байдал хүндэрч байгаа тул эрх баригчид ард иргэдээ баярын өдрүүдээр гэртээ масктай байхыг зөвлөж эхэлжээ. Эрх баригчдынх үзэж байгаагаар ялангуяа өндөр настай болон хууч өвчтэй хүмүүс гэртээ маск зүүж эрсдэлээс өөрсдийгөө найдвартай хамгаалах шаардлагатай гэнэ.

“Оны төгсгөлд ямар байх нь ирэх жилийн өнгийг тодорхойлдог билээ” хэмээн Токио хотын дарга Юүрико Койке хэлээд бусад нутгийн удирдлагууд ч өөртэй нь санал нэг байгаа талаар ярьжээ.

Avatar

санаа 2020-12-23 112.72.8.90

сэтгүүлч нарыг хэрэгтэй хэрэггүй асуудлаар УОК болон эмнэлгийн ажилтнуудыг дарамталж б на гэж саяхнаыг хүртэл бодож байлаа. буруу б сан байна. сэтгүүлчид бүр нилээд олон сарын өмнөөс Энхсаран сувилал болон Баянзүрх эмнэлгийг асуудалтай байна гэдгийг аядуу болон хурц хэлбэрээр сануулж б сан. бүгд хэвийн хэмээн хариултыг сонссоор ирсэн билээ. ер нь эмнэлгийг хувьчлилж аваад явчих баг буюу эмч байхгүй юм гэсэн бодол төрлөө. БЗД ийн эмнэлгийг буцаан улсын эмнэлэг болгох нь зүйтэй санагдлаа

Avatar

Зочин 2020-12-23 150.129.143.190

Гишүүд сайд нар монголын эмнэлгүүд ялангуяа дүүргүүдийн эмнэлэг барилга ямар байдгийг хараа ч үгүй мэдэх ч үгүй биз харсан мэдсэн байсан ч тоодоггүй л байсан биз одоо гэнэт эвэртэй туулай үзсэн юм шиг гайхах гэж

Avatar

Зочин 2020-12-23 203.98.77.101

agaaraar tardag virust halvariig barij avaagui geed l baih yum daa nudend haragdah gart barigdah baisan bol delhii niit iim baidald hureh uu
dunduur ni uls turjilt buruu medeelel zoriud ih taraaj sanaatai harluulah uil ajillagaa ih yavagdah yum daa ter Naranbaatar ,Ardchilsan namiin oyungerel ene ter bol hench bish baij daravgaraa zahirch chadahgui mun ch ih solioroh yum doo ene tsag ued jaahan baritsai l baimaar baih yum doo Said hiichih sanaatai salia ni arilaagui shunaliin tulamnuud ih aan

Avatar

Өвлийн өвгөн 2020-12-23 64.119.25.91

Энэ удаагийн чанга хатуу хөл хорио Эрүүл мэндийн. Яамнаас иргэдэд барьсан Шинэ жилийн бэлэг мөн. Хувьд очсон Баянзүрхийн эмнэлгийн хамт олны. Шинэ оны босгон дээр үйлчлүүлэгчддээ үзүүлж буй үнэгүй нэмэлт үйдчилгээ гэж бодож байна. Одоо энэ эмнэлгийнхэн өөрсдийн тараасан халдварыг хумихын тулд засгаас бөөн мөнгө авч Шинэ жилийн баяраа тэмдэглэх болно. Ардчилал, хувьчлал, корона энэ гурав юу бэ? – чандмань Эрдэнэ

Avatar

Зочин 2020-12-23 122.201.24.8

News.mn iin nohoinuud albaar hunii usee zasuulsan zurgiig hiydeg ni sonin baina shuu. Hevleliiin baga hurlaar urviysen amitan l baina lee shdee. Ta nar muu AN iin nohoinuud hudlaa medeelel taraaj buhimdal uusgeh zorilogtoi baigaa yum baina. Huuliin hariutslaga tootsoh heregtei muu yanhnuudad. Hudal medee gej tootsoj bolohuits zuil hiysen baina!

Avatar

БЗД иргэн 2020-12-23 139.5.217.132

БЗД-ийн дашяндаг гэгчийн эмнэлэг бол ор нэр төдий мөнгөний төлөө байгууллага болсон. Үүнийг сайн шалгаж эмнэлгийг буцааж улсад нь хурааж авах хэрэгтэй. Олон хүн гомдолтой байдаг . Эмч нар нь маш хариуцлагагүй. Ихэнхи нь хувийн анагаах төгссөн, туршлага муутай улс байдаг. Цалин нь шалан дээр, маш бага. Ханиадтай халуунтай, уушиг өвдсөн хүн 20 хоног явж байхад тусгаарлаж ыарих юм байхгүй, палатандаа 10-аар нь чихсэн олон хоног болсон байгаа юм.
Ийм эмнэлэгийг буцааж улсад нь

Avatar

Зочин 2020-12-23 122.201.24.8

Ugtaan bol karentinaar 0 bolgon gej bolomjgui yum bilee. Manaih mal shig humuustei orond bol heden jil hatuu hul horio togtoosonch 0 zaana gej lav ulger. Ghde yadaj hed dahin buruulsan bolohoor bayarlaa saidaa.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-23 103.26.193.168

Баянзүрх дүүргийн эмнэлгийг хувьчилж авсан эзэн нь хэн юм бэ. Хариуцлага тооцох ёстой.. Ямар дүүрчихсэн амьтан бэ. Ер нь, бүх юм хувьд очоод сайжирдаггүй гэдгийг бид яагаад ойлгохгуй тэнэгтээд байнаа.

Avatar

Zochin 2020-12-23 66.181.182.85

Er ni bol emneleguudiinhee emch ajillagsadadaa anhaarlaa handuul. haldvar hamgaalliig ni emneleg baiguullaga ni 100 huvi hangaj og. Tegeed ali boloh shaardlagagui humuusiig emnelegt iruulehgui baih talaar arga hemjee av. Onts yaraltai bish bol emnelegt handah hemjeeg ni buuruul.

Avatar

иргэн 2020-12-23 202.21.103.226

ниргэсэн хойно нь дандаа ингэдэг сонин хүмүүс

Avatar

Зочин 2020-12-23 122.201.24.8

Ugaasa ard timen gej malnuud yum hoino yaay gehev

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж