ОХУ-ын Ерөнхийлөгч нар насаараа халдашгүй эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч нар насаараа халдашгүй эрхтэй боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч нар насаараа халдашгүй эрхтэй боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.12.22/ өөрийг нь бүх насаар нь хууль, шүүхийн хариуцлагаас чөлөөлөх буюу  Ерөнхийлөгчийн халдашгүй бүрэн эрхийг бүх насаар нь хангах тухай хуулийн төсөлд гарын үсэг, зурж баталгаажуулжээ. Өнгөрсөн сард тус улсын төрийн Дум энэхүү хуулийг хэлэлцэн дэмжсэн юм.

Уг хуульд зааснаар ОХУ-ын Ерөнхийлөгч нар албан тушаалаасаа өмнө гэмт хэрэг үйлдсэн бол үүнийг сөхөж шалгахгүй байх халдашгүй эрхтэй болж байгаа юм. Ингэснээр Ерөнхийлөгч Владимир Путин, экс Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт үйлчлэх боломжтой байгаа билээ.  Учир нь энэ хууль хуучин ЗХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарахгүй, ОХУ-ын Ерөнхийлөгч нарт хамаарах юм.

Мөн тус улсын Ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацаа дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа уг албыг хашихаар заажээ. Түүнчлэн өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатай Холбооны зөвлөлийн гишүүнээр томилох, заримыг нь өөртэйгээ адилхан насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байхаар тусгажээ.

Гэхдээ эх орноосоо урвасан болон бусад хүнд гэмт хэрэгт буруутгагдаж, тэр нь Дээд болон Үндсэн хуулийн шүүхээр нотлогдсон тохиолдолд дээрх давуу эрхүүд хэрэгжихгүй байхаар заасан байна.

Уг хууль нь өнгөрсөн зургадугаар сард бүх ард түмний санал асуулгаар батлагдсан ОХУ-ын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дагуу өдгөө 68 настай Владимир Путинд 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ тус улсын Ерөнхийлөгч хэвээр үлдэх боломжтой болсон билээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж