Цасанд боогдсон зам, даваа байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Цасанд боогдсон зам, даваа байхгүй

Цасанд боогдсон зам, даваа байхгүй

Автотээврийн үндэсний төвөөс өнөөдрийн байдлаар цасанд боогдсон зам, даваа гүвээ байхгүйг мэдээлэв. Хэдийгээр өнөөдөр /2020.12.23/ 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан ч орон нутгийн замын аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа аж.

Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мөнхчулуун хэлэхдээ "Өчигдөр нийт нутгаар цас орсон тул замын зорчих хэсэг халтиргаа гулгаатай байна. Орон нутгийн автотээврийн төвүүд тээвэрчдэд хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой цаг үеийн мэдээллийг  хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарсан болон хот руу нэвтэрсэн хөдөлгөөн байхгүй. Харин хүнсний болон тусгай хэрэгцээт тээврийн хэрэгслийг хяналт шалгалт хийн нэвтрүүлж байна" гэлээ

Өчигдрөөс эхлэн төвийн бүсийн болон баруун  аймгуудын нутгаар цас орсон бол өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж буй. Иймд авто зам засвар арчлалтын компаниуд хариуцсан орон нутгийнхаа замын аюулгүй байдлыг анхаарч, ажиллаж   буй юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж