"Эх орондоо ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн байна"

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

"Эх орондоо ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн байна"

"Эх орондоо ирэх хүсэлтэй 2000 гаруй иргэн байна"

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр өнөөдөр /2020.11.23/ Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цагийн үеийн асуудалд зарим тайлбарыг өглөө. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ний өдрөөс хойш манай улс гадны орнуудаас  21 мянга гаруй иргэнээ газраар болон агаараар татан авчээ.

Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Дэлхий дахинд Covid-19 халдвар дэгдсэн үеэс  манай улс хилийн хөдөлгөөнөө өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хаасан. Энэ хүрээнд  нутаг буцах хүсэлтэй иргэдийг зохион байгуулалттай татаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 27729 иргэнээ хилийн чанадаас татан авсан.  Тодруулбал, агаараар дэлхийн 93 улсаас 111 тусгай нислэгээр, 21092 иргэнийг татан авсан байна. Харин БНХАУ, ОХУ-ын хилээр 6637 иргэнийг эх оронд нь хүлээн авсан. Энэ сард Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрвөн тусгай нислэгээр нийтдээ 542  иргэнээ авчирсан. Ингэснээр энэ оны тусгай нислэг дууслаа.

Өнөөдрийн байдлаар, гадаадаас нутаг буцах иргэдийн хүсэлтийг бүх Элчин сайдын яамаар тогтмол хүлээн авч байгаа. Одоогоор дэлхийн 30 улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 2000 иргэн байна. Тэдгээрийн дийлэнх нь буюу 1500 орчим нь БНСУ-д байгаа монгол иргэд юм.

Энэ сард үйлдсэн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгт нэг иргэн Covid-19 халдвартайн улмаас багтаж чадаагүй. Энэ асуудлаар Герман улс дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргасан, мөн тухайн иргэн цахим орчинд мэдээлэл гаргасан. Тухайн иргэний асуудлаар цахим орчинд ташаа мэдээлэл гарч байгаа. Гадаад харилцааны яамны зүгээс тухайн иргэний эрүүл мэндийн нууц болон хувийн нөхцөл байдлыг нь хүндэтгэн үзэж байсан учраас  дэлгэрэнгүй мэдээлэл хийхгүй байсан.

Өнгөрсөн хугацаанд  нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийг татан авах хүртэл санхүүгийн хүндрэлтэй үед нь тусалж байсан иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн Франкфуртэд үлдсэн иргэнд сайн дураараа тусалж гэртээ байлгасан, нэрээ нууцалж буй иргэддээ талархаж байна. Уг иргэнийг Чех рүү буцааж, дараагийн нислэг хүртэл тусгаарлах байранд оруулах санал тавьсныг зөвшөөрсөн.

Халдварын гурав дахь давалгаа өрнөж байгаа улс орнуудад ажиллаж байгаа 47 Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хүндрэлтэй нөхцөл байдалд ажил үүргээ гүйцэтгэж байсанд талархаж байна” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж