Цар тахлын үед хүний эрхийг дээдэлж чадсанаараа Тайвань үлгэрлэж байна | News.MN

Цар тахлын үед хүний эрхийг дээдэлж чадсанаараа Тайвань үлгэрлэж байна

Цар тахлын үед хүний эрхийг дээдэлж чадсанаараа Тайвань үлгэрлэж байна

2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Улс /Тайвань/-ийн Үндэсний баярын өдөр Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнь, дэд ерөнхийлөгч Лай Чин Дэ болон бусад эрх баригчид амны хаалт зүүн, ерөнхийлөгчийн ордны өмнө зохиогдсон үндэсний баярын  ёслолын арга хэмжээнд оролцсон байна. /Фото зургийн эх сурвалж: Мэдээллийн төв агентлаг/ 

Судалгааны үр дүнгээс харахад дэлхийн улс орны 60 гаруй хувьд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ардчилал, хүний эрхийг дээдлэх үйл хэрэгт саад хүндрэл учирсаар байна. Харин энэ хоёр асуудлын уялдааг ханган ажиллаж чадсанаар Тайвань үлгэр жишээ загвар болж чадлаа.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (International IDEA) гаргасан саяхны судалгаанаас харахад дэлхийн улс орны 60 гаруй хувийн хэрэгжүүлж буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь ардчилал, хүний ​​эрхийг дээдлэх үйл хэрэгт аюул занал учруулж байна. Гэсэн хэдий ч Тайвань тэргүүтэй 10 гаруй улс орон цар тахлаас урьдчилан сэргийлэх, ардчилал, хүний эрхийг дээдлэх асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулж, эдгээр асуудлын уялдааг ханган ажиллаж чадсанаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх амжилттай загвар” болж чадлаа хэмээн сайшаагдаж байна.

Судалгаанд Тайвань, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Финланд, Исланд, Уругвай, Сенегал зэрэг 11 улсын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, ардчиллын зарчмуудыг хүндэтгэн хэрэгжүүлж буй байдал зэрэгт өндөр үнэлгээ өгч, үлгэр жишээ амжилттай загвар хэмээн сайшаажээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Ардчилсан, эрх чөлөөт амьдралын хэв маягийг бий болгох, цогцлоох амаргүй байдаг тул Тайванийн Засгийн газар, ард түмэн ардчилал, эрх чөлөөт амьдралын хэв маягаа эрхэмлэн дээдэлдэг.

2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Тайваньд 200 өдрийн турш дотоодын халдвар шинээр бүртгэгдээгүй тул дэлхийн шинэ рекордыг тогтоов. Аравдугаар сарын 31-ний өдөр Тайваньд ижил хүйстнүүдийн жагсаал зохиогдсон бөгөөд энэ нь 2020 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зохиогдсон хамгийн том, өргөн цар хүрээг хамарсан ижил хүйстнүүдийн жагсаал болсон юм. /Фото зургийн эх сурвалж: Мэдээллийн төв агентлаг/

Үнэн хэрэгтээ ардчиллыг амжилттай хэрэгжүүлэх болон цар тахлаас урьдчилан сэргийлэхэд адил зарчмыг баримтлах нь зүйтэй. Тухайлбал, ард иргэдэд хувийн сахилга батаа сахих шаардлага тавих, мэргэжлийн чадварлаг, нээлттэй ил тод, хариуцлагатай тогтолцоотой байх зэргийг дурьдаж болно. Тайваньд өнгөрсөн 250 хоногийн турш дотоодын халдвар шинээр бүртгэгдээгүй төдийгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үйл хэргийг ардчилал, хүний эрхийг дээдлэхтэй уялдуулан ажиллаж байна” хэмээн онцлов.

Швед улсын Стокгольм хотод төвтэй Засгийн газар хоорондын байгууллага болох IDEA энэхүү судалгаандаа бараг бүх улс орныг хамруулсан байна. Судалгаанаас харахад шилжилт хөдөлгөөн, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг либерал ардчиллын 22 үзүүлэлтээр авч үзэхэд улс орнуудын 61% нь "Хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн" төдийгүй "Наад зах нь нэг үзүүлэлтээр хууль зөрчсөн, шийдвэр тодорхой бус эсвэл шаардлагагүй байсан" гэсэн дүгнэлт гарчээ. Улс орнуудын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс ардчиллын зарчмуудад хамгийн амархан хор хохирол учруулж болохуйц арга хэмжээнүүдэд хуурамч мэдээллийг таслан зогсоох нэрийдлээр хэвлэлийн эрх чөлөөнд халдах, олон нийтийн хөдөлгөөнийг дарахын тулд хэт их хүч хэрэглэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн сүлжээ дэх авлига хээл хахууль, цар тахлын дэгдэлтэнд цагаачдыг буруутгах гэх мэт хүчин зүйлс багтаж байна. Ардчилсан улс орнуудын 43%-д ижил төстэй нөхцөл байдал тулгамдаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 139.5.216.36

Бодит байдал дээрээ шал худлаа.

Avatar

Зочин 2020-12-23 146.115.161.230

Болсон болоогүй африк латин америкийн хэдхэн орноор хүлээн зөвшөөрөгдсөн, нүбээс хөөгдсөн, эрт орой хятадын эзэмшил болох нь тодорхой, америкаас өөрөөр тоох амьтан байхгүй арлын хятадууд 2002 он болтол тусгаар улс болсон биднийг хүлээн зөвшөөрдөггүй, газрын зураг дээр өөрийн эзэмшил гэж хэвлэдэг байлаа. Саначихад илүүдэхгүй шүү. Анхлан очсон монголчуудыг хятадаар ярьдаг уу, компьютер мэдэх үү гэхчлэн элдэвлэж өгнө. Хаа газрын хятадууд адгуус шинжтэй хэвээр. Сонин хүмүүс

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.153

Taiwan yostoi butehgui gazardaa heden mongol huuhduudiin mungiig sorson hog bolson gazar tiimdee dandaa iim pr hiij yabh yum daa

Avatar

бөбөөчин 2020-12-23 49.0.212.165

Тэр худлаа байх өө, чи улаан Xятадыг өмөөрөөд цагаан Xятадыг нь муулаад байна

Avatar

Зочин 2020-12-23 103.57.94.38

taivani bolon hyatadad haldvar baga baigaa ni 55-60 gradusiin arhitai ni holbootoi bish bgaa, hyatad bol taliin har geed 60 gradustai, taivanid bolohoor 55 gradusiin tsagaan arhi bdag um shd ee, tuuniigee ih baga hundagaar uuna aa, hoolniihoo daraa l heregledeg um bilee, ur duntei baij bolzoshgui shuu

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Бөбөөчдөд сайхан сонсогдож байгаа даа. Тэр архи бол хор. Хор иддэг хятадуудад бол хорны эсрэг хор шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж