Цар тахлын үед хүний эрхийг дээдэлж чадсанаараа Тайвань үлгэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Цар тахлын үед хүний эрхийг дээдэлж чадсанаараа Тайвань үлгэрлэж байна

2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Улс /Тайвань/-ийн Үндэсний баярын өдөр Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнь, дэд ерөнхийлөгч Лай Чин Дэ болон бусад эрх баригчид амны хаалт зүүн, ерөнхийлөгчийн ордны өмнө зохиогдсон үндэсний баярын  ёслолын арга хэмжээнд оролцсон байна. /Фото зургийн эх сурвалж: Мэдээллийн төв агентлаг/ 

Судалгааны үр дүнгээс харахад дэлхийн улс орны 60 гаруй хувьд коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ ардчилал, хүний эрхийг дээдлэх үйл хэрэгт саад хүндрэл учирсаар байна. Харин энэ хоёр асуудлын уялдааг ханган ажиллаж чадсанаар Тайвань үлгэр жишээ загвар болж чадлаа.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүрээлэн (International IDEA) гаргасан саяхны судалгаанаас харахад дэлхийн улс орны 60 гаруй хувийн хэрэгжүүлж буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь ардчилал, хүний ​​эрхийг дээдлэх үйл хэрэгт аюул занал учруулж байна. Гэсэн хэдий ч Тайвань тэргүүтэй 10 гаруй улс орон цар тахлаас урьдчилан сэргийлэх, ардчилал, хүний эрхийг дээдлэх асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулж, эдгээр асуудлын уялдааг ханган ажиллаж чадсанаар “Цар тахлаас урьдчилан сэргийлэх амжилттай загвар” болж чадлаа хэмээн сайшаагдаж байна.

Судалгаанд Тайвань, Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос, Финланд, Исланд, Уругвай, Сенегал зэрэг 11 улсын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, ардчиллын зарчмуудыг хүндэтгэн хэрэгжүүлж буй байдал зэрэгт өндөр үнэлгээ өгч, үлгэр жишээ амжилттай загвар хэмээн сайшаажээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Ардчилсан, эрх чөлөөт амьдралын хэв маягийг бий болгох, цогцлоох амаргүй байдаг тул Тайванийн Засгийн газар, ард түмэн ардчилал, эрх чөлөөт амьдралын хэв маягаа эрхэмлэн дээдэлдэг.

2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Тайваньд 200 өдрийн турш дотоодын халдвар шинээр бүртгэгдээгүй тул дэлхийн шинэ рекордыг тогтоов. Аравдугаар сарын 31-ний өдөр Тайваньд ижил хүйстнүүдийн жагсаал зохиогдсон бөгөөд энэ нь 2020 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст зохиогдсон хамгийн том, өргөн цар хүрээг хамарсан ижил хүйстнүүдийн жагсаал болсон юм. /Фото зургийн эх сурвалж: Мэдээллийн төв агентлаг/

Үнэн хэрэгтээ ардчиллыг амжилттай хэрэгжүүлэх болон цар тахлаас урьдчилан сэргийлэхэд адил зарчмыг баримтлах нь зүйтэй. Тухайлбал, ард иргэдэд хувийн сахилга батаа сахих шаардлага тавих, мэргэжлийн чадварлаг, нээлттэй ил тод, хариуцлагатай тогтолцоотой байх зэргийг дурьдаж болно. Тайваньд өнгөрсөн 250 хоногийн турш дотоодын халдвар шинээр бүртгэгдээгүй төдийгүй цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үйл хэргийг ардчилал, хүний эрхийг дээдлэхтэй уялдуулан ажиллаж байна” хэмээн онцлов.

Швед улсын Стокгольм хотод төвтэй Засгийн газар хоорондын байгууллага болох IDEA энэхүү судалгаандаа бараг бүх улс орныг хамруулсан байна. Судалгаанаас харахад шилжилт хөдөлгөөн, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг либерал ардчиллын 22 үзүүлэлтээр авч үзэхэд улс орнуудын 61% нь "Хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн" төдийгүй "Наад зах нь нэг үзүүлэлтээр хууль зөрчсөн, шийдвэр тодорхой бус эсвэл шаардлагагүй байсан" гэсэн дүгнэлт гарчээ. Улс орнуудын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс ардчиллын зарчмуудад хамгийн амархан хор хохирол учруулж болохуйц арга хэмжээнүүдэд хуурамч мэдээллийг таслан зогсоох нэрийдлээр хэвлэлийн эрх чөлөөнд халдах, олон нийтийн хөдөлгөөнийг дарахын тулд хэт их хүч хэрэглэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийн сүлжээ дэх авлига хээл хахууль, цар тахлын дэгдэлтэнд цагаачдыг буруутгах гэх мэт хүчин зүйлс багтаж байна. Ардчилсан улс орнуудын 43%-д ижил төстэй нөхцөл байдал тулгамдаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж