2021 оны зочны өрөөний интерьер, чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

2021 оны зочны өрөөний интерьер, чиг хандлага

2021 оны зочны өрөөний интерьер, чиг хандлага

Хүмүүс орон сууцныхаа интерьер дизайныг боловсруулахдаа зочны өрөөндөө ихээхэн анхаарал хандуулдаг. Үнэхээр ч энэ өрөө бол хамгийн том, бидний хамгийн их цагаа өнгөрөөдөг төдийгүй онцгой аура байдаг. Энд бид завгүй өдрийн дараа амарч, зочидтой уулзаж, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөдөг. Тиймээс зочны өрөөний дотоод засалдаа онцгой анхаарал хандуулдаг билээ.

Дотоод заслын мэргэжилтнүүдийн 2021 онд санал болгосон чиг хандлага нь зочны өрөөний ач холбогдлыг хэзээ ч алдагдуулахгүй. Дэлхий нийтээрээ хүнд цаг үеийг туулж, хүн бүрийг аль болох гэртээ байхыг уриалж буй энэ үед хүний сэтгэл зүйд шууд биш ч маш чухал нөлөө үзүүлдэг гэрийнхээ интерьерт анхаарах нь зүйтэй. Ингээд 2021 оны зочны өрөөний интерьер дизайны онцлох таван чиг хандлагатай танилцацгаая.

Илүү их зай талбай ба төвөггүй зохион байгуулалт

Хүн давчуу зайнд байх тусмаа бухимдал төрөх нь ихэсдэг. Иймд зочны өрөөгөө аль болох сэлүүхэн, аливаа үйлдлийг хийхэд төвөггүй байдлаар тохижуулах нь танд ч таны зочдод ч таалагдах болно. Олон төрлийн бариул, төрөл бүрийн хээ угалзтай чимэглэлээс аль болох татгалзах хэрэгтэй. Хэт гялалзсан гадаргуутай тавилгаас татгалзаж, өнгөлсөн мод, матт өнгөтэй металл оруулгатай тавилгыг сонговол илүү цэлгэр, цэгцтэй харагдах болно. Мөн зочны өрөөнийхөө зай талбайг томсгохыг хүсвэл гал тогоотойгоо нэгтгэж болно.

Шинэ технологи буюу ухаалаг шийдлүүд

Та зочны өрөөгөө неоклассик, арт деко, модерн, скандинавын гээд ямар ч байдлаар тохижуулсан орчин үеийн ухаалаг технологийн шийдлүүдийг хослуулах хэрэгтэй. Ингэснээр таны амьдрал илүү хялбар болж, гэртээ тав тухай байх, ажил болон бусад зүйлсдээ бүрэн гүйцэт төвлөрөхөд тань тусална.

Тухайлбал, хөл амраагчтай буйдан, чанга яригчтай түшлэгтэй сандал, гар утасны цэнэглэгч суурилуулсан тавилгууд зэргээс гадна агаарын чийгшил, өрөөний температур зохицуулагчийг орчин үеийн интерьерийн салшгүй нэг хэсэг гэж мэргэжилтнүүд үзжээ. Ийм систем нь чийгшил, температурын түвшинг зохицуулж, тав тухтай орчныг бүрдүүлж өгдөг бөгөөд гэр бүлээрээ хамгийн их цагийг өнгөрөөдөг зочны өрөөнд зайлшгүй байх ёстой шийдэл гэж үзэж байна. Түүнчлэн ухаалаг гэрэлтүүлгийн системийг мартаж болохгүй.

Эргономик тавилга бол хамгийн ухаалаг сонголт

Дизайнерууд 2021 онд зочны өрөөнд тухтай байдал, орон зайн ухаалаг зохион байгуулалтыг чухалчилж байгаа. Үүнийг төгс хослуулах зүйл бол яах аргагүй эргономик тавилгууд юм. Эргономик нь хүн техник хоёрын хоорондын холбоо хамаарлыг судалдаг шинжлэх ухааны салбар бөгөөд энэхүү шинжлэх ухаан дээр суурилан бүтээсэн, хүний биед дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, зай талбай хэмнэсэн тавилгуудыг эргономик тавилга гэнэ.

Хүний бие ямар орчинд байх, сууж байгаа сандал, ширээ нь ямар стандартай, ямар хэмжээтэй байвал тухайн хүн амьдралд илүү өндөр бүтээмжтэй байх вэ, илүү тав тухтай, ядрахгүй байх вэ гэдгийг бодолцож эргономик тавилгуудыг хийдэг. Зөвхөн сандал ширээгээр тогтохгүй хаалганы бариулын өндөр, гэрэлтүүлэг зэрэг нь стандарттай байх ёстой.

Байгалийн материал хэзээд хоцрогдохгүй

2021 онд дизайнерууд байгалийн гаралтай материал дээр онцгойлон анхаарч байгаа нь гайхмаар зүйл биш юм. Хүн байгалийн холбоог хэзээ ч тасалж болохгүй. Хүн байгальтай ойр байх тусам тайвшралыг мэдэрдэг. Үүний нэг бол яах аргагүй мод болон чулуу. Боловсруулсан, байгалийн хэвээрээ гээд мод болон чулуун оруулгууд, чимэглэлүүд нь танд илүү тайван бөгөөд эрх чөлөөт мэдрэмжийг төрүүлэх болно. Түүнчлэн амьд цэцэг, ургамлууд бол интерьерийн бас нэгэн чимэг шүү.

Өнгө

Өнгө бол хувцас загвар ч бай барилга байгууламж, орон сууцны интерьер дизайнд ч бай хамгийн чухал, үндсэн ойлголт юм. Та ямар хэв маягаар орон сууц, өрөө тасалгаагаа тохижуулахаас үл хамааран өнгөний сонголт таны сэтгэл зүйд шууд нөлөөлөх болно. 2021 оны хувьд пастел буюу завсрын, зөөлөн өнгөнүүд трэнд хэвээр байх болно.

Гэгээлэг өнгөтэй байх тусам өрөө тасалгаа цэлгэр саруул харагддаг гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ зөвхөн бусдын зөвлөснөөр, аливаа нэг трэнд хөөж бус өөрийн мэдрэмжээрээ өөрийн гэр орноо тохижуулах нь танд илүү тав тухыг мэдрүүлэх болно гэдгийг санаарай. Хэт цулгуй, цайвар байвал дэндүү уйтгартай. Харин хэт олон өнгө холилдсон, эрээн мяраан байвал сэтгэл зүйг тогтворгүй болгож, давчдах мэдрэмж төрүүлэх болно.

Эх сурвалж: Hackrea.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж