ХӨСҮТ-д голомтын эцсийн халдваргүйтгэл хийж эхэллээ | News.MN

ХӨСҮТ-д голомтын эцсийн халдваргүйтгэл хийж эхэллээ

COVID-19

ХӨСҮТ-д голомтын эцсийн халдваргүйтгэл хийж эхэллээ

ХӨСҮТ-д голомтын эцсийн халдваргүйтгэл хийж эхэллээ
Монгол Улсад Covid-19 халдварын 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Яармагийн Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.
Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулан хөнгөн, эмнэл зүйн шинж тэмдэггүй иргэдийг энэ сарын 15-аас эхлэн Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн долоо хоног эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ачааллыг бууруулжээ. ЭМЯ-наас голомтуудад дараах хариу арга хэмжээг шуурхай авч байна. Үүнд:
  • Голомтыг хязгаарлах, хавьтлыг илрүүлэн, тусгаарлах, тандах, хянах хариу арга хэмжээний дүнд Говьсүмбэр, Архангай аймагт 23 хоног, Дорноговь, Дархан-уул, Орхон аймагт 14 хоног бүртгэгдээгүй. Эдгээр аймгуудад эрсдэлт болон хөдөлгөөнт хүн амын дунд идэвхтэй тандалтыг үргэлжлүүлж байна.
  • Сэлэнгэ аймагт 7 хоног халдвар нэмж бүртгэгдээгүй.  Гэсэн хэдий тус аймгийн Сүхбаатар сумын хүн амын дундах өвчлөлийн онцлогийг харгалзан нийт 4700 өрхийн 1 гишүүнийг PCR шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан, мөн ийлдэс судлалын шинжилгээнд эрсдэлт бүлгийн 880 хүнийг хамруулан халдварын дараах эсрэгбие буюу IgG тодорхойлоход 7 хүнд эерэг илэрсэн нь тус сумын хувьд хүн амын 1 хувьд тархсан байх магадлалтай байна.
  • Халдвар бүртгэгдээгүй байгаа 15 аймгийн хувьд халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх, хүн амын дундах эрсдэлт бүлгийн дунд тандалт судалгаа хийн эрт илрүүлэх хянах ажлуудыг хийж байна. Ялангуяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, сэжигтэй тохиолдол, үйлчилгээний салбарын ажиллагсад, хөдөлгөөнт хүн амыг тандах ажлууд явагдаж байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой Covid-19  халдварын батлагдсан тохиолдол 75 байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дэх халдварын голомттой холбоотой хавьтал 1136 хүнийг бүртгэж шинжилгээнд хамруулжээ. Эмнэлэгт тусгаарлагдсан 382 хүнийг  (201 өвчтөн, 69 сахиур, 112 эрүүл мэндийн ажилтан) халдварын эрсдэлээр эрэмбэлэн ангилалт хийж цаашид эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх зохицуулалт хийх санал, зөвлөмжүүдийг өгсөн байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоож, насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийн А, Б корпуст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн болон үйлчилгээний ажилтанг тусгаарлагдан ажиллахаар зохицуулж, өвчтөний эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.  Мөн тус эмнэлгийн байранд ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийлээ.
  • ХӨСҮТ-ийн Ковид-19 халдвараар батлагдсан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчийн тоог цөөлөх ажлууд хийгдэж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 59.153.113.46

ЭМНЭЛЭГ ДЭЭР СУРВАЛЖЛАГА ХИЙЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧДИЙН ХАЛДВАРААС ХАМГААЛАЛТ ОГТ БАЙХГҮЙ ХАРАГДАЖ БАЙНА МАССК ЗҮҮХЭЭС ӨӨР ЮМ АЛГА.НЭГ УДААГИЙН БЭЭЛИЙ ХУВЦАСНЫ ГАДУУР ХАМГААЛААЛАЛТ ҮСНИЙ ХАМГААЛАЛТ ӨМСӨХ Х.ТЭЙ.ЕР НЬ СЭТГҮҮЛЧИД ХАЛДВАРААС ХАМГААЛАХ БҮРЭН ХУВЦАС ӨМСӨХ ХЭРЭГТЭЙ.СЭТГҮҮЛЧИД ОЛОН ХҮНТЭЙ УУЛЗДАГ ХАМГААЛАЛТЫН ИЖ БҮРЭН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ХҮСЭЖ Б.А…….АНХААР……..

Avatar

Монгол хэл 2020-12-23 103.229.121.81

Халдваргүйжүүлэлт гэдэг л байсан одоо яагаад болохгүй болчихсон юм бол хөөрхий. Монгол хэл юу ч болоод байна даа

Avatar

Зочин 2020-12-23 202.9.40.61

Нямхүүг огцруул өөр шинэ залуу боловсрол мэдлэгтэй хүн хэрэгтэй бна

Avatar

Доктор 2020-12-23 103.229.121.81

Нэг өгүүлбэр ойлгомжтой зөв хэлж чаддаггүй хүний толгой мөн адил ямарч цэгцгүй байдаг. Бас доктор гээд байгаа юм даа

Avatar

Зочин 2020-12-23 103.229.121.81

Нэг өгүүлбэр ойлгомжтой хэлж чаддаггүй хүн шүү дээ

Avatar

Иргэн 2020-12-23 202.9.46.189

Таны толгой муул ажилладаг болж дээ. Ийм хүнд үед хүний ажлын туршлагаа юу юунаас чухал бадагдаа.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.119.251

увийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс болон иргэдээс голомтолж тархсан тохиолдол нэг ч байхгүй байгаа шүү. Дандаа төрийн хариуцах онцгой обьектуудаас нь голомтолж тархсан. Энхсаран сувилал. ХӨСҮТ. Төмөр зам. Дээд шүүх. Одоо БЗД эмнэлэг. Би лав АПУ, MCS Таван богд Номин гэх мэт компаниудаас алдлаа гэж нэг ч мэдээ уншаагүй шүү. Эсвэл иргэн дураараа хөл хориотой үед гадуур сэлгүүцэж байгаад гудамжнаас ковид авцан байна гэж нэг ч дуулаагүй

Avatar

Зочин 2020-12-23 103.10.21.52

Админд Ялгаварлан гадуурхаж байна СЭТГЭГДЛИЙГ хүлээж авахаас айгаа юу Танай сайтад итгэдэг байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж