Ёс зүйн хорооны дарга ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Ёс зүйн хорооны дарга ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

Ёс зүйн хорооны дарга ёс зүйгүй үйлдэл гаргасан уу?

УИХ-д гишүүдийн ёс зүйг хянах, ёс зүйгүй үйлдэл гаргасан, хуралдаа суухгүй байх, хуралдаа цагтаа ирэхгүй  бол түүнд хариуцлага тооцдог Ёс зүйн дэд хороо гэж бий. Уг хорооны даргаар УИХ-д олон жил дараалан Хэнтий аймгаас сонгогдсон, олноо аварга гэж хүндлэгдсэн Б.Бат-Эрдэнэ гишүүн ажилладаг.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд төмөр замын дарга нарыг хууль биелүүлж ажиллахыг сануулсныхаа төлөө уучлал гуйлгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцуулж, уучлал гуйлгах бичигт тун уриалгахан хариу өгчээ Ёс зүйн дэд хорооны дарга. Ингэхдээ тэдгээр гишүүдэд хариуцлага тооцуулах, уучлал гуйлгах ажлыг Бүлгийн даргад шилжүүлсэн гэх.

Харин Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийг  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай огт уулзаагүй хэрнээ ийм албан бичиг явуулсан нь хуурамч үйлдэл хэмээн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд шүүмжилжээ. Тэд, "Ёс зүйн хорооноос нэг ч удаа уулзаагүй, Ёс зүйгүй үйлдэл гаргаагүй тул хууль биелүүлж ажиллах шаардлага тавих бүрэн эрхээ эдэлсний төлөө авлигачнаас уучлал гуйх үндэслэл байхгүй" хэмээн шүүмжилжээ. Мөн тэд гишүүдтэйгээ огт уулзаагүй байж, УИХ-ын нэрийн өмнөөс ийм увайгүй бичиг явуулсан Ёс зүйн хорооны дарга өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээжээ.

 

 

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж