Баатаржав овогтой Лхагважав нь "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын даргын албан тушаалд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилогдлоо.
Тэрээр Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч мэргэжилтэй бөгөөд 1988-1995 онд Польш Улсын Вроцлав хотын Техникийн их сургуулийг төгссөн.
Б.Лхагважав нь 2014-2019 онуудад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ба Удирдах зөвлөлийн даргын албан тушаал, 2019 оноос хойш МҮХАҮТ-ын Тэргүүлэгч гишүүн, 2017 оноос хойш Монгол банкны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг тус тус хашиж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ