Цар тахалд өртөөгүй үлдээд байсан дэлхийн сүүлчийн тив бол Антарктид байв. Тэгвэл тус тивд оршдог судалгааны станцын ажилтнуудаас Сovid-19 илэрснээр дэлхийг цар тахал бүхэлд нь бүсэллээ. Чили улсын зэвсэгт хүчний мэдээлснээр “Бернардо О Хиггинс” баазад тогтмол байрладаг нийт 36 хүнээс халдвар илэрсний 26 нь Чилийн армийн алба хаагчид, 10 нь гэрээгээр баазад ажилладаг энгийн хүмүүс байжээ.
Антарктидын хамгийн хойд талын эрэгт оршдог тус бааз нь Чилийн зэвсэгт хүчний удирдлагад байдаг бөгөөд халдвартай ажилтнуудыг Антарктид тивд ойрхон оршдог Чилийн Магалланес мужийн эмнэлэгт тусгаарласан байна. Магалланес муж нь Антарктид тив рүү зорчигсдын дамжин өнгөрөх гол цэг ба Сovid-19 цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Чилийн бүс нутгуудын нэг юм.
Антарктид тивд орших 38 станцад 1000 орчим хүн байнга ажиллаж, амьдардаг бөгөөд өвлийн улиралд хүмүүсийн урсгал багасч, халдвар тархалгүй өдийг хүрсэн аж. Ийнхүү тус тивд цар тахал бүртгэгдсэнээр Антарктид дахь бүх судалгааны төвүүдийн үйл ажиллагаа зогсож, дэлхий даяар судалгаа хийж буй олон мянган эрдэмтдийн ажил сааталд ороод байна. Дэлхийн хамгийн хүчтэй салхи, хамгийн хүйтэн температуртай, ойролцоогоор АНУ, Мексикийн хэмжээтэй газар нутагтай энэ тивд хүмүүс 40 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн ч цар тахлын улмаас зогсонги байдалд орлоо.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ