Лионель Месси Пелегийн амжилтыг эвдлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

Лионель Месси Пелегийн амжилтыг эвдлээ

Лионель Месси Пелегийн амжилтыг эвдлээ

Өнөө цагийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг, Барселона багийн супер од Лионель Месси домогт Пелегийн амжилтыг эвдлээ. Өдгөө 33 настай Аргентин эр өнөөдөр/2020.12.23/ Ла лигийн хүрээнд Валлодолид багийн эсрэг нэг гоол оруулж, нэг багийнхаа төлөө хамгийн олон гоол буюу 644 гоол оруулсан түүхэн дэх цорын ганц тамирчин болжээ. Түүний өмнө энэхүү амжилтыг хөлбөмбөгийн хаан гэгддэг Пеле 1956 оноос 1974 оны хооронд Бразилын Сантос багийн төлөө 643 гоол оруулсан амжилтаараа эзэмшиж байсан юм.

Месси 2005 онд Барселона багийн төлөө анхны гоолоо оруулснаас хойш одоогоор Испанийн Ла лигт 10 удаа, УЕФА Аваргуудын лигт дөрвөн удаа тус тус түрүүлж, алтан бөмбөгийн эзнээр зургаан удаа тодорчээ.

Лионель Месси өчигдөр/2020.12.22/ Пичичи буюу Испанийн Ла лигийн мэргэн буучид олгодог шагналыг долоодахь удаагаа хүртсэн. Тэрбээр Ла лигийн өнгөрөгч улиралд 25 гоол оруулснаараа бүх тоглогчдыг тэргүүлсэн билээ.

Харин нөгөө талд Роналдогийн Ювентус Италийн Сериэ-А лигийн анхны ялагдлаа амслаа. Тэд талбайдаа Фиорентина багийг хүлээн аван тоглосон ч тоглолт эхлээд гоол алдаж, удалгүй Хуан Куадрадо улаан хуудас хүртжээ. Ийнхүү 10 хүнтэй үлдсэн Ювентус баг тоглолтын төгсгөлд дахин хоёр гоол алдаж, 3-0 гэсэн харьцаатай хожигдлоо.

Ийнхүү Ювентус хожигдсоноор АС Милан баг Италийн Сериэ-А лигт ялагдал амсаагүй цорын ганц баг болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж