“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй” | News.MN

“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

“QR кодоо шинээр хэвлэхгүй хөдөлгөөнд оролцвол явуулахгүй”

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үеэс 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын автомашин замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Эдгээр салбарынхан smartcar.mn сайт руу хандаж QR кодоо авах бөгөөд өмнө нь код авсан бол шинэчилсэн загвараар дахин хэвлэж авахыг албаныхан сануулсан. Энэ асуудлыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.


Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлж, QR код авсан 23900 тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжсэн гэдгийг нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн. Гэтэл дахин шинээр хэвлэн, хөдөлгөөнд оролцох шаардлагай гэлээ. Мөн нэмж хэчнээн тээврийн хэрэгсэлд QR код олгох вэ?

-Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /2020.12.23/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хатуу хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ажиллана. Эдгээр байгууллагад ажилладаг ажилчдын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд өмнөх шигээ QR кодоор зорчих болно.

Бид өмнө нь 13 байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаа такси үйлчилгээ, хүүхэд хамгааллын байгууллагын үйл ажиллагааг нэмсэн. Тээврийн хэрэгслийн smartcar.mn үйлчилгээний системд автомашиныхаа улсын дугаарыг хийж, зөвшөөрөгдсөн байгууллагууд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ QR код авч байгаа. Бидний зүгээс өмнө нь бүртгүүлсэн 13 байгууллагын 23900 тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг өчигдөр 13.57 цагт систем рүү оруулсан.

Байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл буюу QR кодоо дахин хэвлэн авах боломжтой. Үүн дээр нэмээд 800 такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг орууллаа. Зайлшгүй шаардлагаар эдгээр 15 байгууллагад нэмэлт тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг өмнөх зарчмаараа олгоно. Гэхдээ бид ирсэн хүсэлт болгоны тоогоор QR код олгох боломжгүй. Нийслэлд ойролцоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 10 хувь нь буюу 50 мянга хүрэхгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах боломжтой.

Үүнд, өмнө нь нэгдсэн системд бүртгүүлсэн 2900 тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, тусгай албаны машин багтаад 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл болж байгаа юм. Жишээлбэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт 1777, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны байгууллагад хамгийн их буюу 10 мянга гаруй, такси үйлчилгээний 809, хүүхэд хамгааллын чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдэнэ.

-Өмнө нь автомашинд олгосон QR кодоороо замын хөдөлгөөнд оролцож болохгүй байсан уу. Яагаад загварыг нь өөрчилж, дахин хэвлүүлэх болсон талаар тайлбарлахгүй юу?

-Энэ удаа хуучин QR кодын загварыг арай өөр болгосон. Цагдаагийн албан хаагчид нүдний баримжаагаар холын зайнаас уншуулах боломжтой. Бид өмнөх бүх нийтийн бэлэн байдлын үеэр арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл 23.900 иргэн, аж ахуйн нэгжийн автомашинд QR код олгосон. Үүний дараагаар боловсруулах үйлдвэрийн таван салбарын тээврийн хэрэгслийг нэмээд, 18 төрлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зөвшөөрсөн.

Харин энэ удаа зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэл QR кодоор замын хөдөлгөөнд оролцох учраас ялгахын тулд загварыг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл бүртгүүлж, QR код авсан 23900 тээврийн хэрэгслийн QR код автоматаар идэвхжсэн. Жолооч QR кодоо хэрэглэхийн тулд дахин шинээр хэвлэж, байруулах ёстой, загвар нь өөр юм.

Иргэд QR код авах хүсэлтээ  nokshtab@ulaanbaatar.mn имэйл хаягаар ирүүлнэ. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах юм. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаана.

-Хуучин QR код хэвлэж, замын хөдөлгөөнд оролцвол хүчингүй гэж ойлгох уу?

-Иргэд энэ удаа хуучин QR кодоо байршуулж явбал тэр хүчингүй. Ингэснээр хуулиа зөрчиж байна гэсэн үг.  Smartcar.mn системд нэвтрэхэд холбогдох хуулийн заалтыг сануулж өгсөн байгаа.

Уг санамжид “Дээрх зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тусгасан. Анх удаа QR кодыг нэвтрүүлж байхад 30 гаруй жолоочид Зөрчлийн хэрэг болон Эрүүгийн хэрэг үүсгэсэн, цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

-Тээврийн хэрэгслийн smartcar.mn сайтын ачаалал нэмэгдэж, гацах тохиолдол гарч байсан уу?

-Анх QR кодыг олгож эхэлснээс хойш smartcar.mn нэгдсэн систем ачаалал нэмэгдэх, гацах тохиолдол гараагүй. Энэ системийг жолооч нар өдөр бүр ашигладаг байсан. Уг системийн апплейкэшн гэхэд 900 мянга орчим татагдсан, өдрийн дундаж хандалт нь 10-20 мянга байдаг. Ойролцоогоор 3.5 сая иргэн үйлчилгээ аваад буй тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний систем.

Бид мэдээллийн аюулгүй байдал, ачаалал даах чадварыг байнга сайжруулж, холбоотой байгууллагуудтай хамтран ажилладаг.  Анх QR кодыг бүртгэхэд зөвшөөрөлтэй байгууллагуудаас хүсэлт авч, бүртгэж байсан.

Өнөөдрийн байдлаар 23900 тээврийн хэрэгслийн мэдээлэл өмнө нь бүртгүүлсэн байсан учраас бүх мэдээлэл автоматаар идэвхжиж байна. Мэдээж зөвшөөрөлтэй байгууллагын тээврийн хэрэгслийн мэдээллийг хянаж, системд оруулахад тодорхой хугацаа шаардсан. Үүнийг иргэд системийн гацалт гэж ташаа ойлгож байх шиг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сараа 2020-12-23 66.181.161.98

Хариу арга хэмжээ аваа ч ээ хуучин код гарахгүй хэвлэх боложгүй худал мэдээлэл тарааж бна болимоор юм аа арай гэж авсан зөвшөөрөл нь ахиад л болохгүй бна шүүяах естой вэ арай дарат доромжилсон юм ярицгаах юм

Avatar

Цэнгэл 2020-12-23 66.181.161.98

хуучин зөвшөөрлөө хэвлэж авч болохгүй бна яагаад худал мэдээлэл хийдэг юм бэ ард иргэдээ төөрөгдүүлж бна гэж оылгох уу

Avatar

Hun 2020-12-23 66.181.161.23

Tegeed ter code chini haana bnaa? 2 honog huleej bna

Avatar

Зочин 2020-12-23 64.119.27.205

Дандаа чирэгдэл төвөг болсон ажил хийх юм да. Өмнөх нь яачихаад бгаа юм бол до. Хэдхэн хоногийн өмнө өгсөн юмаа дахиад л больчихсон бх шиг.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.183.108

Айл болгон принтертэй байдаг болсон юмуу? Ядахад гадуур принтерлэх үйлчилгээнүүд хаагдсан байгааг энэ шийдвэр гаргасан тэнэг нөхдүүд мэдэж байна уу…

Avatar

Зочин 2020-12-23 203.23.49.77

Хүнсний үйлдвэрт ажилладаг тэгсэн QR кодо дахиж хэвлэх гэсэн байхгүй байна. Энэ АРИУН ЯВДАЛ уу. БҮгдийг нь УСТГАЧИХААД шинээр олгоод байгаа юм бишүү.

Avatar

Зочин 2020-12-23 202.131.242.154

зүгээр хуучин QR код сэргээгээтэх, ажил хийсэн болж харагдмаар байвал гараад цас цэвэрлэ

Avatar

12 sar garagj avsan QR 2020-12-23 202.21.108.171

QR code xootsoldoj xootsoldoj avsan chin 12- r sar dongoj gargaad olgoson QR ni odoo ashiglaj boloxgyi gex yum ? Yasan togloomtoi gazar ve? Teged odoo zorchliin xyyliar torgyylax bolj baina daa?

Avatar

Зочин 2020-12-23 192.82.75.75

өөрсдөө өгчихөөд дараа нь арилгачихаад тэгээд хуурамч бичиг баримт болгоод зөрчлийн хууль ярьж болохгүй баймаар юм

Avatar

Зочин 2020-12-23 192.82.75.75

та нарын өгсөн код яахаараа хуурамч бичиг баримт болчихдог юм хэд хоногийн дараа

Avatar

Tumenbayar 2020-12-23 66.181.171.26

dahiad 31000 shirheg tsaas

Avatar

Зочин 2020-12-23 192.82.75.75

үнэхээр тэнэгтэх юм аа ямар ч гэсэн машин тэрэг хөдөлгөөнд орсноор өвчин тархаагүй байх шиг л байгаа юм наад эмнэлэг тусгаарлалтаас чинь алдчихаад байна шүү дээ

Avatar

Зочин 2020-12-23 64.119.17.118

Автобус такси халдвар тараахгүй хувийн унаа вирус тээнэ гэж яриад хүмүүсийг ойлгоход хэцүү

Avatar

ард олон 2020-12-23 122.201.24.197

зүгээр ийм энгийн юманд будилж байгаа Сумьяабазар мудакаа болиочээ циркээ өгөөд хурдан зайл

Avatar

МАН аа сонгоод 2020-12-23 192.82.67.210

Үхэрнүүд манаргаж явна уу одоо яая гэхэв баахан цүнх барьж дээшээ гарсан мануухайнууддаа базуулаад тэнэг юм шиг явцгаа олон юм бүү хүц дуугай үгэнд нь ороод явцгаа. Чадахгүйн бол үхсэнээ хийж сонгосон юм. 4 жил үг дуугуй дагах ёстой гэдгээ бүү март. Чадахгүй бол үх!!!!

Avatar

Зочин 2020-12-23 202.21.113.238

chamaar huul zaalgah yum bh daa

Avatar

Хуульч 2020-12-23 202.126.89.249

Дураараа ярих вмаа. Ер нь ковидоор далимдуулж их юм болох нь ээ. Ийм үед төр засаг шуурхай ажиллаж, бүх дүрэм журмаа тодорхой болгох байтал ярьсан зүйл нь амьдралд хэрэгжихгүй. Тэр байдалдаа иргэдээ буруутгаж, өөрсдийгөө өмөөрнө. Ж: өмнө нь QR код ашиглаж байсан бол шинээр хэвлээд хөдөлгөөнд оролцоно гэтэл, сайтаар орж хэвлэх гэхээр устгасан, тэгсэн мөртлөө цагдаа нь QR кодоо хэвлээгүй ч гэх шиг. Ажлаа зохон байгуулчихаад шаардлага тавих хэрэгтэй ш дээ, арчаагүй засаг юм аа.

Avatar

Ганаа 2020-12-23 66.181.178.191

Гарчиг уншдагаа боль!

Avatar

ИРГЭН 2020-12-23 202.131.236.158

ОНЦГОЙ КОМИССЫН ҮЕД ШУУРХАЙ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН КОНТАКТУУДАА БИТГИЙ СОЛИОД БАЙГААЧЭЭ.

Avatar

Зочин 2020-12-23 202.55.191.194

Ингэж хүнд суртал гаргаад яахав дээ зүгээр өмнө авсаныг нь автоматаар сунгаад нэмээд такси нэмэх юм байн а гээд л болоо юмыг

Avatar

Зочин 2020-12-23 202.126.89.199

ЧИ ТЭР ЖИЖИГХЭН КОД НОМЁР ДУГААРАА ӨӨРӨӨ Л ХАРЖ ЯВ. ЯАРАЛТАЙ ХӨДӨЛГӨӨНД СААД БАГАТАЙ ШУУРХАЙ НЭВТРҮҮЛЭХИЙН ТУЛД ХАРАГДАЦ САЙТАЙ ТОМРУУЛЖ ӨГСӨН БАЙНА. ДЭЭР НЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХАСАГДСАН 3 БАЙГУУЛЛАГЫН ЖОЛООЧ НАРЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙН ТУЛД ЯЛГАСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.71.239

Төрийн албаны мэдлэг, туршлагагүй, сонгуульд цүнх барьж гүйсэн хөдөөний нөхдүүд эдүгээ төрийн түшмэл болчихоод будилуулж байна даа!!!

Avatar

1 2020-12-23 202.126.89.155

Дураараа оорчилж солиорох юм доо. УОК-соо илуу гарах гээд ядчих юм. Ойлгосжгуй хунийг чирэгдуулсэн юм сэдэж бх юм. Одоо замаа хар, аймар тугжрэл

Avatar

Зочин 2020-12-23 66.181.164.214

өмнөх QR хурааж авсанаа одоо нөгөө шинэчилсэнийг нь гэж нэхсэн Одоо очоод гаргаад авья гэтэл энэ цагдаа нар төрийн нэр барьж энгийн ардыг дарамталж бна

Avatar

Зочин 2020-12-23 192.82.66.172

14 хоногийн настай юм хийж байх юм яасан их үрэлгэн хүмүүс вэ монгол улс цаас үйлдвэрлэдэггүй!!! Үргэлж нэг асуудал дагуулсан хэл ам таталсан тушаал шийдвэр , энэ хүмүүс туйлдаж байна шүү!!! Бүх зүйл тодорхойхгүй , ойлгомжгүй

Avatar

иргэн 2020-12-23 124.158.94.9

Муу юмандаа сайн шүү энэ төр.

Avatar

Зочин 2020-12-23 165.225.116.186

Эхнээсээ тэгээд боловсронгуй хийхэд яадаг юм бэ? Завгүй ажилтай хүмүүсийг чирэгдүүлэх юм. Дахиад бөөн бичиг цаас хөөцөлдөж явуулах тийм сайхан байдаг юмуу. Цөөхөн хэдэн ухаалаг чадварлаг ажилтантай болмоор юм. Нэг хийсэн зүйлээ хэд дахин өөрчилдөг чадвар муутай хүмүүсээ халж явуулаач.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.188.160

Битгий улин хуцаад бай пиздаа.

Avatar

er hvn 2020-12-23 202.21.108.161

ene durakd uur hiih ajil bhgvi yum uu? urd ni olgogdson QR aa ashiglana gecheed dahin hevlej naah yamar hereg bnaa?

Avatar

Zochin 2020-12-23 103.57.95.94

Bichtsen baugaa yumig unshaad oilgodoggui hulduu tolgoi ve. Umnu n 18 chigleliim bguullagad ugsun, ene uda 15 chigleliin bguullagiig yavuulahaar shiidverlesen bolohoor zagvariig uurchiln gj bga bzde. Unnuhuuruu yavbal ter hasagdsan3 chiglelin mashinuudn yavaad badg yum bga bzde erguu min

Avatar

zuv2 iim har mass uud alga boloosoi 2020-12-23 103.57.95.94

Zuv2

Avatar

Зочин 2020-12-23 59.153.115.144

Өмнө нь 13 байгууллага байсан сая 2 ийг нэмээд 15 болсон бас юун 18 хийх байхаа олж ядсан юмнууд байдаг юм уу хаашаа юм гарч цасаа цэвэрлэж кайф авах хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж