Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах ажил 7 жил гацаж байна | News.MN

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах ажил 7 жил гацаж байна

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах ажил 7 жил гацаж байна

Түлэнхийн төвийг ашиглалтад оруулах ажил 7 жил гацаж байна

Олны нэрлэж заншсанаар Зуун айл орчимд байрлах Түлэнхийн төвийн барилга нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулах боломжгүй болсноор 2011 онд Төрийн өмчийн хорооноос акт тавьж, Засгийн газраас эхний ээлжинд 3.8 тэрбум тэрбум төгрөгийн санүүжилтийг шийдэн, барилгыг нь нураах ажил эхэлсэн түүхтэй ч өнөөдрийг хүртэл шинэ барилга нь ашиглалтад орж чадалгүй найм дахь жилээ үдэх болж байна. 

Барилга ашиглалтад оролгүй долоон Засгийн газрын нүүр үзсэн шалтгааныг холбогдох хүмүүс төсвөөс баталсан хөрөнгө оруулалтын зардал нь хаанаа ч хүрэлцээгүй, дээр нь газрыг нь хувийн компани авсан зэргээс шалтгаалж, маргаан гарсаар 2021 он руу шилжих болсон гэж тайлбарладаг.

Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 онд Кувейтийн сангаас Түлэнхийн төв байгуулахад зориулсан найман сая ам.долларын буцалтгүй тусламжийг татсанаар 6.8 сая ам.долларыг барилгад, үлдсэн 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөсөн нь ажлыг нэлээд урагшлуулсан байна.

Төлөвлөснөөр бол  долоон давхар, 250 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн Түлэнхийн төвийн шинэ барилга 2019 онд ашиглалтад орж, гэмтэж бэртсэн хүмүүсээ багтааж шингээхэд хэцүү байгаа Гэмтлийн эмнэлэг дангаараа үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэх байв. 

Иймээс бид Түлэнхийн төвийн барилгыг барьж буй “Нутгийн зам” ХХК, “Цаст констракшн” ХХК-тай холбогдон ажил ямар шалтгаанаас болж, саатсан, барилгын ажил хэдэн хувьтай байгаа, мөн хэзээ ашиглалтад орох талаар тодруулсан юм. 

БАРИЛГЫН АЖИЛ 95 ХУВЬТАЙ БАЙНА

Түлэнхийн төвийн барилгын А,С блокийг хариуцан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Цаст констракшн” ХХК-ийн  зүгээс “2014 оноос барилга барьж эхэлсэн. 2017 он хүртэл хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй дутсан, мөн морг хэсэг буюу С хэсэг өөр хүний нэр дээр байдаг гээд газрын маргаан үүссэн зэргээс шалтгаалан барилгын ажил удааширсан. 2018 он хүртэл захиалагч талаас гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байсан учраас ажлаа хийж чадаагүй. 2018 оны зургадугаар сарын сүүлээр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар манай талын хариуцаж буй барилга 95 хувьтай явж байна” гэх мэдээлэл өгөв.

ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС  АЖИЛ ЗОГССОН

Түлэнхийн төвийн B блок буюу 250 ортой хэвтэн эмчлүүлэх амбулатори хэсгийн барилга гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Нутгийн зам” ХХК-ийн түлэнхийн төвийн төсөл хариуцсан захирал Ч.ГАНЗОРИГ:

Барилгын ажил дуусч, дулаанаа авсан одоо дотоод тохижилтын ажлыг байна. Лифтээ суурилуулсан, хаалга болон шалны хулдаасыг наагаад хүлээлгэж өгнө. Дотор засал 85 хувьтай явж байна.  Уг нь тус  барилгыг 2019 онд ашиглалтад хүлээлгэж өгөх байсан ч дулаанд холбоогүй учраас ажил хойшилсон. Одоо бол асуудалгүй. Барилга дотор дулаан нь +15 градустай байна. Барилгыг 2021 онд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  Covid-19 халдварын улмаас тогтоосон хатуу хөл хорионоос болж,  ажил зогссон.  Өндөржүүлсэн бэлэн байдлын  зэрэгт шилжсэн долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 21-н хүртэлх хугацаанд ажилчдаа дайчлаад ажлыхаа талыг нугалсан. Хоёр бригадад нийт 90 гаруй хүмүүс ажилласан. Одоо буцаад  л хөл хорионд орж байна.

Эрүүл мэндийн яамнаас барилгын ажилчдад ажиллах зөвшөөрөл өгөхөөр  нийслэлийн бусад байгууллагуудаас хөл хорионы үед зайлшгүй ажиллах 15 байгууллагын нэг биш гэх шалтгаанаар ажиллуулахгүй байна. Ямар сайндаа барилгын дотор засалд ажиллах гол, гол хүмүүсээ барилга дотроо байршуулж ажиллуулах билээ.  Тэгэхгүй бол ажил урагшаа явахгүй. Үлдсэн A, C барилгын ажил дуусчихвал Улсын комисс хүлээж авах л  үлдэнэ. Гэхдээ Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад ороход “Цаст констракшн” ХХК-иас хамаарах  олон зүйл байна.  Тус компанийн зүгээс цэвэр, бохирын шугам, гадна цахилгаан гэхчлэн зүйлсийг хариуцан ажиллаж байна” гэлээ.

Түлэнхийн төвийн барилгыг нураан, шинээр барих ажил эхэлснээс хойш тус төв нь нэг хэсэг Мөнгөн гүүр эмнэлэгт талбай түрээсэлж үйл ажиллагаа эрхэлсэн бол дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжсэн юм. Нийт 80 ортойгоор ажилладаг. Зарим сард ачаалал ихэсч, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо олон болоход ор нь хүрэлцэхгүй болж,  коридорт хүлээж авдаг. Харин шинэ Гэмтлийн эмнэлэг ашиглалтад орвол 250 ортойгоор эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 58.123.56.14

Аюулгүй байдлаа хянахад толгой ажиллуулбал уг нь түлэгдэх осол гарахгүй баймаар.

Avatar

Зочин 2020-12-23 43.242.243.193

Ард түмний эмнэлэг болоод л гацаж гацааж бас хүсээгүй өнөөдрийг хүрсэн биз хэрвээ тийм биш байсан маргааш нь бариад дуусгах байсан биз Ер нь нэг иймэрхүү л төр засагтай явсаар өнөөдрийг хүрсэн байх

Avatar

Зочин 2020-12-23 192.82.70.145

Балаг тарьсан өмнөх луйварчдаа хүзүүнээс нь оосорлож ирээд олны өмнө ам алдуулж цаазлаач.

Avatar

ЭНХ60ЛД л***р 2020-12-23 103.26.194.149

ГАЗРЫН МАРГААН ГЭЖ ЭНХ60ЛД,ЖУНАЙ 2ЫН ХИЙСЭН БАЛГЫГ ЦЭГЦЛЭЭЧЭЭ… НИЙТИЙН АШИГ СОНИРХОЛ ТУСЫН ТУЛД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ГЭХЭЭР Л ГАЗРЫН МАРГААН ГЭЖ ЛАЛАРТАЙ ТУЛЖ БАЙДАГ

Avatar

Зочин 2020-12-23 122.201.22.181

baldan osor gedeg zolbin yaj bidneig deremdej chadjinaa.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.72.28

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРЫН БАРИЛГА НЭГ ЖИЛД ДО ЯАМНЫ БАРИЛГА НЭГ ЖИЛД ДҮҮРГҮҮДИЙН БАРИЛГА ХОЁР ЖИЛД Л БАРЬДАГ БОЛ ЭМНЭЛЭГ ЦЭЦЭРЛЭГЭЭ АРВАН ЖИЛ БАРИАД Ч ДУУСДАГГҮЙ АРД ТҮМЭН ДЭЭ БИД ЧИНЬ .

Avatar

зочин 2020-12-23 66.181.161.100

Гүээ нөгөө ,, засааны цаг ,, ч билүү нэг нэтрүүлгээр Хүрэлсүг гээд нэг Будда гаас буянтай нөхөр бүхнийг дуусгаад байна гээгүй билүү.

Avatar

Монгол 2020-12-23 46.114.148.28

Ууртай ноёны урагшгүй албатууд гээч л болж дэ? Дандаа шалтаг тоочдог сонин улс шүү!!! Маш чухал байгууламжийг яагаад ингэж гацаадаг юм бол. Мөнгө санхүүг нь ханатал нь гаргаад өгчихгүй. Ард түмний л эрүүл мэнд шүү дэ

Avatar

Зочин 2020-12-23 66.181.180.203

Сумын соёлын ордон барих зардлаа хасаад ,энэ чухал барилгаа дуусгаж болдоггүй юм байхдаа.

Avatar

Зочин 2020-12-23 66.181.180.203

Сумын соёлын ордон барих зарлаа хасаад ,энэ чухал барилгаа дуусгаж болдоггүй юм байхдаа.

Avatar

Иргэн 2020-12-23 64.119.23.138

Ямар хүн хэнд газрыг нь өгсөн бна?? Муу хүн чөлөөнөөр чоно борооноор гэж энэ дээ.Хатуу арга хэмжээ аваач!!!

Avatar

санаа 2020-12-23 112.72.8.90

энэ эмнэлгийн ажлыг дуусангуут бүрэн хэмжээний шалгалтыг нэгд удааширсан асуудлыг нэг мөр тогтоох хоёрт газрыг нь хэсэгчлэн бусдын эзэмшилд шилжүүлсэн шийдвэрийг буцаах. дээрх 2 асуудлыг шийдэхгүй бол энэ эмнэлэгийн ажил мөнхийн маргаан дагуулна

Avatar

zochin 2020-12-23 122.201.23.84

Нэн даруй энэ түлэнхийн төвөө ашиглалтад оруулах хэрэгтэй. Бүхэл бүтэн улс байж арай арчаагүй байнаа

Avatar

Зочин 2020-12-23 66.181.181.220

Gants emneleg barij chadahgui uls gej yu baosan yumbe. Iim baival uls gej toglood yu gehev. Urd zugiin 1 hotiin duurgiin emneleg shig l yum shuudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж