Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр мөсөн байгууламж барьж байна | News.MN

Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр мөсөн байгууламж барьж байна

Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр мөсөн байгууламж барьж байна

Энэтхэгийн ЭСЯ-ны санхүүжилтээр мөсөн байгууламж барьж байна

Нийслэлд хатуу хөл хорио тогтоож, зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллагаас бусад нь ажиллахгүй байх шийдвэр өнөөдрөөс /2020.11.23/ эхлэн мөрдөгдөж байна. Түүнчлэн шинэ жил нийтээрээ тэмдэглэхгүй байх шийдвэрийг өнгөрөгч арваннэгдүгээр сард гаргасан. Жил бүрийн арванхоёрдугаар сарын  31-ний үдэш төв талбайд баярын цэнгүүн болдог уламжлалтай. Гэхдээ энэ жилийн тухайд шинэ жил тэмдэглэхгүй атал төв талбайд мөсөн хотхон байгуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд  тархсан.

Уг асуудалд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн дараах тайлбарыг хийв. Тэрбээр "Хотын шинэ удирдлагууд ажлаа хүлээн аваад сар гаруй болж байна. Үүнээс өмнө Энэтхэг Монголын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж , Энэтхэгийн Элчин сайдын яамнаас улсынхаа түүх, соёлын дурсгалыг харуулсан мөсөн байгууламж байгуулах зөвшөөрлийг хотын өмнөх удирдлагын үед авсан юм билээ. Тэр үед Covid-19 халдвар дотоодод алдагдаагүй өнөөгийнх шиг нөхцөл үүсээгүй учир зөвшөөрөл өгсөн байх.  Энэхүү байгууламж барих төсөв мөнгийг Энэтхэгийн Элчин сайдын яамнаас гаргаж байгаа" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-23 202.9.46.4

хайран цэвэр ус.Бодлого б.на уу????

Avatar

Энхбаяр 2020-12-23 202.9.46.218

ХАРИН Ч МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛУУЛАЛ ЦАЛИНЖУУЛААЛ САЙН Л БИЗДЭЭ

Avatar

Зочин 2020-12-23 202.9.40.98

ГАДНЫ УЛС ЗӨВХӨН ТАЖ МАХАЛЫН ДҮРС БҮХИЙ МӨСӨН БАЙГУУЛАМЖИЙГ ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР БАЙГУУЛНА ГЭЖ БАЙНА. ӨӨР ЗҮЙЛД МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ГЭЭД БАЙНА. ТЭГЭХЭД МАНАЙ ЗАРИМ НӨХӨД ТЭР МӨНГИЙГ НЬ ӨӨР ЗҮЙЛД ЗАРЦУУЛ ГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ. ЮУНД МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ НЬ ТЭР ХҮНИЙ Л АСУУДАЛ ШҮҮДЭЭ. БАРЬЖ Л БАЙГ. ТӨВ ТАЛБАЙ САЙХАН ХАРАГДВАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ Л БАЙНА. ХООСОН БАЙСНААС Л ДЭЭР

Avatar

хаха 2020-12-23 202.179.15.10

Энэ доор бүр дан орк ципданууд бүр шаагилдаж байна аа. Та нар хурдан үхээсэй. Нийгмийг бүр авах юмгүй шижгийн болгож байна ш дээ та нар.

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.189

Зогсоогооч хайран мөнгө өөр зүйлд зарцуул

Avatar

Тэнэглэл 2020-12-23 66.181.161.103

Ийм тайлбар хийж байгаа энэ дарга эрүүл үү? Санхүүжилт байвал хорио цээр хамаагүй, юу ч хийж болно гэсэн үг үү? Ийм тэнэг тайлбар хийснийхээ төлөө зайлах хэрэгтэй, олон нийтийг тэнэг хэмээн доромжилж буй хэрэг.

Avatar

Зочин 2020-12-23 64.119.22.158

Хөл хорио тогтоочихоод хэн очиж үзэх юм бэ наад ажлаа зогсоо. Тэр мөнгийг нь хэрэгтэй юманд зарцуул хэрэв өгөх гээд бгаа юм бол мөнгөө өгчих гэхгүй юу?

Avatar

Зочин 2020-12-23 202.126.90.136

Ter mungii ni Ta nar avmaar bna uu ? Bayr tsengel.goo saihan, setgeliin taashaal gej bas baidag yumaa. Uuruur helbel hvmvvsiin yaruu saihnii heregtsee gej baidagiimaa.
Haramsaltai ni Ta nar tvvniig meddeggvi yum bna. Haramsal ilerhiilyee !!!

Avatar

Зочин 2020-12-23 49.0.218.178

Төсөв нь хаанаас бна ямар хамаа бнаа, хорио цээр тогтоочихоод байхад, цуцлаачээ. Хэн тэнд очих юм бэ! Бөхчингөөр удирдуулсан хотын удирдлагууд ёстой нэг мулгуу юмаа. Хэлэх үг олдохгүй бнаа.

Avatar

Зочин 2020-12-23 124.158.82.239

Манай албан тушаалтнууд бурууг нь хэлэхээр бусдад хэргээ тохдог. Енеедер Энэтхэгийн байж болно, а маргааш еерсдийнх нь бизнес нэртэй хулгайн тесел.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-23 103.26.193.168

Мөнгө цагаан, нүд улаан. Хүмүүсийг нэг дор бөөгнөрүүлэх юм хийж байгаа нь буруу. Наад ажлаа даруй зогсоо. Гадны хүний урдаас үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Хууль журам чинь хэнд үйлчлээд, хэнд үйлчилдэггүй юм бээ… ХОТЫН ДАРГА БӨХӨӨ

Avatar

иргэн 2020-12-23 64.119.16.154

Зогсоо ирэх жил цаг сайхан болохоор барих нь зөв биш үү !мөсөн хотхон бүү хэл том барилга зогсоожчих ч болдог биз дээ. Элчин сайддаа хэл !

Avatar

ten 2020-12-23 122.201.24.248

boliulj bolnodoo

Avatar

Hi 2020-12-23 67.162.56.212

Odoo nuhtsul baidal hundersen yum chini ter tohiroogoo tsutsalj Enethegiin elchind medegdeh heregtei

Avatar

ИИ 2020-12-23 103.57.94.125

ТЭНЭГ ТАЙЛБАР. .ТИЙМ ЮМ БАРЬЧИХААР ХҮМҮҮС ОЧИЖ ЗУРГАА АВАХУУЛАХ ГЭЭД ШАВНА ДАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж