15 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

15 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

15 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дараах байгууллагууд хэвийн горимд ажиллана.

Тухайлбал,

  1. эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  2. хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт
  3. газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт
  4. малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5. улсын онц чухал, стратегийн ач холбогдол бүхий объектын үйл ажиллагаа
  6. нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. эрүүл мэндийн байгууллага эм эмнэлгийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. банкны үйл ажиллагаа
  10. хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа
  11. тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
  12. хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, нотариат
  13. төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь
  14. хүүхэд хамгааллын газрууд
  15. буян, оршуулгын үйл ажиллагаа

Эдгээр 15 салбар, чиглэлийн байгууллагын хувьдаа автомашинтай албан хаагчид QR код бүхийн зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөнд оролцоно. Мөн нийтийн тээвэр хэвийн горимоор ажиллана.

Дээрх байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд ажиллахгүйг УОК-оос анхааруулсан.

Улаанбаатар хотоос орон нутаг руу хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан тээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд л PCR шинжилгээ өгч явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж