"Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд өгөхгүй байж болно"

Хуучирсан мэдээ: 2020.12.23-нд нийтлэгдсэн

"Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд өгөхгүй байж болно"

"Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд өгөхгүй байж болно"

Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусаар үйлчлүүлж буй зорчигчийн хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргажээ.

Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх чиглэлийг бүх жолоочид өгч, тэдгээрт дотоодын хяналт тавих аж.

Энэ тухай нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Easy pay пос машин болон Hi-pay апплекэйшн бүхий гар утастай шалгагч нараар цэнэглэлт хийлгүүлэх боломжтой. Гэхдээ иргэд маань үүнийг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсвэл автобусны карт цэнэглэдэг цэгүүдийг зарим газруудад нээхээр төлөвлөж байна. Автобусны жолооч бэлэн мөнгөтэй харилцах эрхгүй. Тиймээс жолоочид бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр. Жолооч бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд огт өгөхгүй байх ёстой. Бэлэн мөнгөөр харилцсан жолооч нарт хатуу арга хэмжээ авна” гэж хэлсэн юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж