Нийслэлчүүд  хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ | News.MN

Нийслэлчүүд  хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ

Нийслэлчүүд  хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ

Нийслэлчүүд  хатуу хөл хорионы дэглэмд шилжлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2020.12.21/ Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.  Тиймээс өнөөдөр өглөөний 06:00 цагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд  хатуу хөл хорионы дэглэмд шилжиж байна.

Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, банк, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, төрийн захиргаа гэсэн нийт 15 байгууллага хэвийн ажиллана.  Бусад салбар ажиллахгүй.

Төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 10-15 хувь нь ажлын байрандаа, бусад нь зайнаас ажиллах юм. Хотын захиргаа зөвшөөрөгдсөн салбарт ажилладаг хүмүүсийн автомашин, тэр дундаа 800 таксинд QR код олгоно.

Хатуу хөл хорио тогтоох 14 хоногт хавьтлыг тогтоох, тусгаарлах, эмчлэх, тархалтыг хумихаар төлөвлөсөн юм.

Иймд ард иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрүүл Мэндийн Сайд нусан журыг огцруул!!! 2020-12-23 122.201.24.114

Эрүүл мэндийн саад гэх нусан чацга банди огцрох болоогүй юу? Чиний ажлын туршлагын золиосонд хичнээн хүн хохирч хэлмэгдэх ёстой юм бэ? Мөнгөөр сайд болсон новшийн банди сайн дураараа огцор.

Avatar

Зочин 2020-12-23 103.212.118.56

Хориг сулруулж, тархалтыг чөлөөтэй болговол сүйрэл учрана шүү. Цар тахлын идэвхжилтийн үед хориог чангалж голомтыг хумж байгаа олон улсын жишгийг дагаж ажиллаж байж л энэ аюулаас ангижирна. Нийгмийг үймүүлэх бусинуулах сөрөг сурталчилгаанд автаж хэрхэвч болохгүй. Бүх нийтээрээ өнөөгийн байдалд илүү ухамсартай хандаж,тогтоосон дүрэм журмаа хатуу чанд мөрдөж, хариуцлагатай,сахилгатай,тэвчээртэй байж л бүх нийтээр энэ аюулыг давна

Avatar

зочин 2020-12-23 202.21.100.210

МАН ЖДҮ Короно 3 юу вэ " Чандмана эрдэнэ"

Avatar

Өвлийн өвгөн 2020-12-23 202.9.46.112

Энэ удаагийн хөл хорио бол Эрүүл мэндийн яам, хувьчлалд орж үлгэр жишээ болсон Баянзүрх дүүргийн эмнэлгээс ард иргэддээ барьж буй шинэ жилийн бэлэг юм. Шинэ жилийг коронатай хамт! Тараахыг нь тэд тараалаа, чадлаа одоо эмчлэх гэж бөөн бөөн мөнгө цутгана. Ардчилал, хувьчилал, корона энэ 3 юу вэ -Чандмань эрдэнэ! Мандтугай!

Avatar

Иргэн 2020-12-23 192.82.70.211

Энэ арга хэмжээг авах нь зөв л дөө. Ингэхгүй бол энэ халдвар замаа алдана. Ажиглаад байхад ихэнх Монгол хүмүүс хэнэггүй, үл тоомсорлосон байдалтай харагддаг. Бие биедээ ерөөсөө шаардлага тавьж сураагүй, шаардлага тавихаас айдаг юм уу, эсвэл төвөгшөөдөг юм уу бүү мэд. Зарим хүнд хэлэхээр дургүйцэх, уурлах маяг илэрдэг. Бүх хүмүүсийн ухамсар маш чухал. Бидэнд УОК, НОК, ЭМЯ-аас өгч байгаа заавар, зөвлөмж, хууль дүрэм, журмыг дагаж мөрдөөд, сахилга баттай, тэвчээр хатуужилтай байх шаардлага байна.

Avatar

Зочин 2020-12-23 202.179.26.160

Цагдаа нар нь бүүр дүрдээ итгэцэн ч байх шиг. Өөрсдийгөө баатрууд гэж бодоод байх шиг хаха.

Avatar

Зочин 2020-12-23 192.82.75.236

40 хоног хориод яасан эмнэлэгтээ алдаж улам нэмэгдсэн.одоо 14 хоногийн дараа яг л энэ хэвээрээ үр дүн гарахгүй.оновчтой арга хэмжээ авч эдийн засаг амдьрал ахуйгаа бодмоор юм

Avatar

Зочин 2020-12-23 202.21.108.21

Өчигдөр яав, энэ жилийн хамгийн бөөгнөрөлтэй өдөр болгон бужигнууллаа, шал дэмий хатуу хөл хорио тавьжээ. Иргэдийн ухамсарт итгэх хэрэгтэй. Эмнэлгийн орчинд л халдвар тархааж байгаас биш худалдаа наймаа, ажлаа хийгээд явж байгаа олон нийтийг дахиад ингэж зовоох хэрэг байсан уу?

Avatar

Зочин 2020-12-23 202.179.25.205

Зөв шүү. Ингэж байж л тархалтыг хумина

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж