УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрх нь өнөөдрийг хүртэл тодорхой бус, маргаантай хэвээр байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн.
Уг нь дээрх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсныг тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд хэлэлцүүлгийн үеэр 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө гэж наашлуулснаар Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломжийг хаасан гэж улстөрчид шүүмжилдэг. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар батлах үеэр эрх баригч намын хэлж байсан тайлбар нь “Ерөнхийлөгчтэй холбогдох заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой болгох боломжтой” гэж хэлсэн ч маргааш УИХ-аар батлах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд дээрх асуудал бүдэг хэвээр байна.
Хуульчид УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах вэ гэдгээс их зүйл шалтгаална гэсэн тайлбарыг ч мөн хэлж байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа зөвхөн зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Энэ дагуу одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвшихгүй гэдэг заалт оруулчихсан атлаа яагаад та нар одоо тойроод байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой болгооч гэдгийг хэлсэн. Түүний асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг хамаагүй тайлбарлаж болохгүй.Бид Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиа баримталж байгаа" гэсэн бөөрөнхий хариулт өгч байв.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэх талаар талуудын байр суурийг хүргэж байна.
Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг:
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн батлах уу гэдгээс их зүйл шалтгаална. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль батлагдсаны дараа Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж болно. Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал нь дордохгүй гэсэн эрх зүйн онолоо барьж болно. Үгүй бол нэг л удаа гэж заасан учраас дахин сонгогдохгүй гэсэн утгаар нь хуулиа бичиж болно. Энэ маргааныг Үндсэн хуулийн Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаална.
Анх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өргөн барьсан төсөл дээр ажиллаж байсан хуульчдын санал ямар байсан бэ гэхээр хууль зүйн факт нь дуусаагүй ч гэсэн нэг л удаа сонгогдох учраас урьд нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хамаа байхгүй гэсэн байдлаар оруулж байсан. Гэхдээ энэ нь дотроо нэгдсэн байдлаар хангагдаагүй.
Мөн анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэхийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. Хууль тогтоогч хэрхэн, яаж хуулиа батлах уу түүнийг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэхэд Цэц хэрхэн шийдвэрлэх үү гэдгээс шалтгаална.
Миний хувьд бол эрх зүйн онолынхоо дагуу эрх зүйн байдал нь дордох ёсгүй, нөгөө талаас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас Ерөнхийлөгч Х.Баттулга болон урьд нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин сонгогдох эрхтэй гэж би хувьдаа үзэж байгаа.
2020 оны хоёрдугаар сар
Хуульч Б.Мэргэн:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа, хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан. Үүний агуулга нь Х.Баттулга гэдэг хүнийг нэг удаа улируулан сонгуулах зорилготойгоор энэ заалтыг оруулж ирсэн. Яагаад гэвэл Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулдаг. Тиймдээ Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулахгүй бол болохгүй гэдэг агуулгаар дээрх заалтыг анх төсөлд тусгасан байх. Гэтэл хуулийн төсөл батлагдах эцсийн мөчид 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэсэн заалтаа авчихсан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй болж байгаа юм.
П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болж байсан. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа 1993 онд дахин сонгогдож байсан. Үүнтэй барьцана гэх ч боломжгүй. Яагаад гэвэл П.Очирбат гуай 1990 онд анхны Ерөнхийлөгч болох үед 1960 оны Үндсэн хууль үйлчилж байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиар бүх зүйл шинэчлэгдэж өмнө нь хэн байсан, хэдэн удаа сонгогдсон, ямар ажил хийж байсан зэрэг энэ бүхэн огт хамаарахгүйгээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж П.Очирбат гуай 1993 онд дахин сонгогдож байсан.
Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөж журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй.
2020 оны арванхоёрдугаар сар
Дорж 2020-12-23 202.21.108.183
Хууль өнгөрсөн цагт бус ирээдүй цагт үйлчилдэг. 5сарын25-наас шинэ хууль хүчин төгөлдөр болсон ч хуучин хуулийн дагуу сонгогдсон Ерөнхийлөгчид 6 жилээр нэг удаа гэсэн үг падлий ч байхгүй. Мэргэн гэдэг нэрийг нь Мунхаг болговол зохино.
ЗОЧИН 2020-12-23 103.26.194.183
МЭРГЭН БОЛ ТОМ КОМПАНИУДААС АСАР ИХ МӨНГӨ АВЧ ӨМГӨӨЛДӨГ ӨМГӨӨЛӨГЧ. ТЭД ЮУ ГЭНЭВ ТЭРНИЙГ Л ЯРИНА. ГҮНБИЛЭГИЙН ЗӨВ. ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ. ӨМНӨХ БОЛОН ОДООГИЙН БҮХ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ. ПУТИН ХУУЧИН ҮНДСЭН ХУУЛИАРАА 4 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 2 УДАА СОНГОГДОЖ 2000-2008 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН. ДАРАА НЬ 2009 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР 6 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ 2 УДАА СОНГОГДОЖ БОЛНО ГЭЖ ЗААСНЫ ДАГУУ ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИН 2 Ч УДАА СОНГОГДОЖ 2012-2024 ОНЫ ХООРОНД ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙНЭ.
Ямар ч хууль зүйн үндэслэл алга... 2020-12-23 202.9.40.136
Энэ хэд маань Үндсэн хуулийн эрх зүйн онолын хийгээд хэрэгжиж байгаа Үндсэн хуулийнхаа зааг ялгааны талаарх ойлголт нь бас л тиймхэн. Эрх зүйн байдлыг дордуулах тухай ойлголт бол онолынхоо хувьд Эрүүгийн салбар эрх зүйн ойлголтын ба Эрүүгийн хуулиндаа ч тусгагдаад явдаг. Чухам юу гэдэг ерөнхий онол гэж мэдэмхийрээд байгааг ухахгүй юм. Ц.Нямдорж сайд нэгэнтээ хэлж байсанчлан "тэр сургуульд чинь логик заадаг юм уу, үгүй юм уу" гэх асуулт улам тодроод байх шиг!!!…
Зочин 2020-12-23 202.21.108.53
нэр дэвшсэн ч гарахгүй.л******д дараагийн лаларыг eрөнхийлөгчөөр сонгоно ийм л тэнэгүүдийн орон
Зочин 2020-12-23 202.126.89.218
Баттулгыг дахин гаргахгүй байвал зохино.
Зочин 2020-12-23 203.91.115.49
Хамгийн гол нь офшшорт мөнгөтэй хүн нэр дэвшиж болохгүй
ZOCHIN 2020-12-23 101.185.154.223
HUULI HEREGGUIEE MONGOL ILSIIN IRGED BATTULGIIG DEVSHUULJ SONGONO. BATTULGIIN UED ENE OLON AVILGACHID BAIH GAZARTAA OCHIJ BGAASHUU…ELBEG SY .BATBOLD ,MI .ENHBOLD METIIN HULGARUUD EELJEE HULEEJ BGAA BH AA..SAIHANTENEG GEED….
Зураач Лондон 2020-12-23 176.253.239.37
6 жил ажилласан Е дахин нэр дэвших эрхгүй гэсэн хууль байгаа. Баттулга 4 жил ажилласан, тэхээр нэр дэвших эрхтэй! Тоо мэднээ, кк
Зочин 2020-12-23 66.181.183.108
Эрхтэй байсан ч женко дэвшээд гарахгүй. Амалсан ажлуудаасаа нэгийг ч хийгээгүй шүү дээ. Оффшор яав?????????
Дорж 2020-12-23 202.21.108.183
Гарнаа. л***р минь.
Хэтэрхий мэргэн жараахай 2020-12-23 196.53.0.51
Энэ Мэргэн гээд хуульч МАН болон Элбэгдоржийн захиалгаар хууль тайлбарлах юм даа. Өөрийнхөө нэрийг өөрийнхөө шинж чанар гэж итгээд хэтэрхий мэргэн жараахай болчих юм даа. Тэнэг жараахайн үгээр болно гэж юу байхав дээ. Үхсэн баасны Очирбат ерөнхийлөгчийн жишээ вэ. Өөрийнхөө дахин нэр дэвших эрхийг боомилсон ҮХНӨ баталдаг мэргэн ерөнхийлөгч гэж байх уу! Жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй хэтэрхий мэргэн жараахай хуульч юм даа чи. Популист хуульчаа
Дэвших эрхтэй 2020-12-23 59.153.115.69
Хуулиараа дэвших эрх нээлттэй байгаа. Маргаад хэрэггүй. Өмнөх Үндсэн хуулиар дахин нэр дэвшиж болно гэж байсан тул эрх зүйн байдал нь түүнээс дордох ёсгүй байдаг.
Иргэг 2020-12-23 66.181.189.184
Өөрөө нэр дэвшихгүй байлгүйдээ!?
Иргэн 2020-12-23 64.119.16.210
АН л ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ маш зөв шалгуураар үнэхээр олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээх нэр дэвшигчийг л сонгох хэрэгтэй юм даа. Ингэж чадвал АН-ын нэр хүнд ч олон түмний дунд өсч улс төрд эзлэх, байх ёстой байр сууриндаа очих болно доо.
irgen 2020-12-23 64.119.21.146
margaad yaah ve.devshig l de, songohgui l bna biz de.tegeed l asyydl shiidegdeh bish u
Зочин 2020-12-23 43.242.243.209
2 муу хүн дэвшүүлснээс ядаж 1 боломжийн хүн дэвших боломж олгох хэрэгтэй шдэ
Зочин 2020-12-23 103.229.122.14
Жанхуу Сингапурын ОФШООРООС хулгайн мөнгөө оруулж ир, хөгийн офшоорчин, хулгайч, худалч, хорчин гөлөг минь.
Синга х***а жанхуу огцруул 2020-12-23 122.201.24.114
Юун жанхуу дахин нэр дэвших вэ? Наад луйварчин чинь эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч хэвээрээ байгаа шүү дээ. Нэн даруй огцруулж шоронд хий!!!
зочин 2020-12-23 139.5.219.169
баттулга нэр дэвшиж болох юм бол багабанди элбэг энхбаяр гээд бүгд нэр дэвшиж болох нь байна шүү дээ
Зочин 2020-12-23 64.119.21.52
ТЭГЭЭЧ ДЭЭ
Зочин 2020-12-23 202.126.90.82
Урьд ерөнхийлөгч байсан хүмүүсийн хэнийг нь ч ард түмэн дахин сонгогдоосой гэж хүсэхгүй байгаа. Ард түмэн бид хөгжил дэвшил, бие даасан тусгаар тогтнолыг хүсэж байгаа болохоор улс үндэстэнээ гэсэн сэтгэлтэй өндөр боловсрол, соёлтой дипломат монгол арга ухаантай ерөнхийлөгчийг хүсэж байна
Зочин 2020-12-23 66.181.161.116
Хууль гэж хэн ч үл ойлгогпох заваан юм хийх юм. Тэгээд тэнд шийднэ гэж тэнэгтэх. Хэнд хэрэгтэй юм бол доо.
Зочин 2020-12-23 192.82.72.28
ЭЛБЭГДОРЖ ИХ ЧАРДАЙЖ БАЙХ ШИВ . 6 н ЖИЛЭЭР НЭГ УДАА ГЭЖ ТОВ ТОДОРХОЙ БАЙГАА БСДАА .
zochin 2020-12-23 103.57.94.38
ug ni devshih erhgui bolj bgaa um, batlaga maani devshine l gej chichreed dairah baih, tegeheer undsen huuliin tsets l shiidver gargana gesen ug, her zereg shudarguu ajilladag ni ene asuudal deer l haragdana daa,
ЭнхАмгалан. С 2020-12-23 75.159.156.141
Баттулга дэвших эрхтэй . 6 жилийн Ёрөнхийлөгчийн тухай хууль. Хэн ч 6 жилээр сонгогдож байгаагүй шүү дээ.
Бхт 2020-12-23 66.181.187.252
ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ ГЭХЭЭР ДАЯЛУУЛААД ХӨДӨЛГӨДӨГ ХҮМҮҮС ХЭРЭГГҮЙ БАХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ
Зочин 2020-12-23 192.82.69.39
Монголын хуульчдын мэдлэгийг харуулж бгаа юм.үндсэн хуульдаа 2 үзүүртэй үг оруулсанаас тайлбарлаж чадахгүй одоо үхц.д авилага өгөх болоод бгаа юм. б**с Одбаяраас эхлээд баярлаж бгаа
Зочин 2020-12-23 59.153.113.57
ГҮНБИЛЭГИЙН ТАЙЛБАР НЬ ЗӨВ БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ӨНГӨРСӨН ХУГАЦААГ ХАМАРЧ БУЦАЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ. БАТЛАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ Л ҮЙЛЧИЛНЭ. БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ 2017 ОНД СОНГОГДООД БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСААГҮЙ БАЙХАД ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨГДСӨН. 2020 ОНЫ ЭХНЭЭС МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХУУЛИАР ИРГЭН ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭГ Л УДАА, 6 ЖИЛЭЭР ГЭЖ ЗААСАН. ТЭР НЬ 2020 ОНООС ХОЙШХИ БҮХ ЦАГ ХУГАЦААНД ХАМААРНА. ХАРИН 2020 ОНООС ӨМНӨ НЬ ХЭН НЬ ЯАСАН НЬ ОГТ ХАМААГҮЙ.
зочин 2020-12-23 103.212.118.243
ЗӨВ
Зочин 2020-12-23 103.229.122.14
Жонхуу л биш шүү
mgl 2020-12-23 64.119.25.168
Iim utgagui yum baij boloh uu? Huuliig ingej hen durtai ni uuriinhuuruu tailbarladag baij boloh uu?
зочин 2020-12-23 202.55.191.130
Хууль одоо байгаа ерөнхийлөгчид үйлчилнэ гэвэл хугацааны хувьд бас авч үзэх асуудал, дахин сонгогдохгүй 2жилээр сунгах цоорхой харагдаж байна. Эдийн засаг хумигдсан энэ үед бараг 2 жил сунаж ажилласан нь дээр байхаа, Ер нь цаашдаа олон сонгууль явуулж үрэлгэн зардал гаргаж байснаас нэг дор бүх шатны болон ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж байвал ард түмэнд хэрэгтэй, Сонгуулийн подролоос болж улс орон хөөсөрч дууслаа
Гүнбилэг зөв хэлжээ 2020-12-23 66.181.188.190
Эрх зүйн байдал дордох ёсгүй онолтой
Зочин 2020-12-23 64.119.18.13
Энэ 2 залуу сайн хуульч гэгдэж байгаа бол ийм хэмжээнд сэтгэж, хууль тайлбарлаж байгаа нь чамлалттай байна!! Мэргэн нь энгийн логик сэтгэлгээ муутай хүн юм. Х.Баттулгыг дахин бүү сонгогдоосой гэж боддог боловч ҮХНӨ-өөр тэрээр Ер-д нэр дэвших хууль зүйн боломжтой юмаа, харамсалтай нь!! Ард түмэн маань л Женког дахиж бүү сонгоосой гэж л зальбирах үлдэж дээ!
Зочин 2020-12-23 66.181.190.129
6 jilee barval ner devshine, 1 uda barival songohdohgui l um bn, tsets l mdj l dee, tgher 1, 3 oorsdoo l yrdad shiideh asuudal bn
Зочин 2020-12-23 202.9.47.27
ГУЙЯ БУРХАН МИНЬ ДАХИАЛ БӨХ БИШ ШҮҮ. ЭНЭ УЛС ЧИНЬ БӨХӨӨР ХАХАЖ ЦАЦАЖ ДУУСЛАА.
Зочин 2020-12-23 192.82.72.28
Бурхан нь байна чи эхлээд сонгуулиа ганц удаа ч гэсэн өгөөдхөөч .
ХУУЛЬЧ 2020-12-23 192.82.64.190
ОНОЛ Ч ГЭЖ ҮНЭН ДЭЭ ХАНДЛАГА ШҮҮ ,,,,ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭР НЭГ СОНГОГДСОН ХҮНД ДАХИН НЭГ БОЛОМЖ БАЙГААГ ҮНДСЭН ХУУЛЬД МАНАН БУДАНТАЙ ЗААЖ ГЭЖ ОЙЛГОВ ,,,,ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА ,,,ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н,ЭНХБАЯР НАР НЭР ДЭВШИХ ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛЖ ДЭЭ ,,,ХАРАМСАЛТАЙ НЬ Н,ЭНХБАЯРТАА ОНЦ АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭН , ТЭГЭЭД БОЛОВСРОЛГҮЙ ХҮМҮҮЖИЛГҮЙ ,АВИЛГАЛЧИН ГЭЖ АН-МАН -ын СҮРГИЙН МАНЛАЙ НАРААС НЭР ЦОЛ ХАЙРЛАСАН БОЛОХООР ЭНЭ СОНГУУЛЬ АН-МАН-ны ЗАХИАЛГАТ ЖҮЖИГ ГЭЕ ДЭЭ ,,,ӨӨР ЮУ Ч БИШ ,
zochin 2020-12-23 202.179.27.219
uls orniig talchuul ,talchuul bas dachin talchuul!!! tegeed Eronchiilogch garna biz ,bas garachgui biz!!
зочин 2020-12-23 103.212.118.177
Баттулга өөрөө оффшорт баахан мөнгөтэй хүн гэсэн үү
Зочин 2020-12-23 202.21.96.212
За дахиж л битгий сонгогдоосой доо.
иргэн 2020-12-23 202.126.88.188
хэрвээ дахин сонгуульд орвол" монгол ялна" гэдэг уриагаа яаж өөрчлөх бол?
Зочин 2020-12-23 202.126.89.116
Жонхууг л дахиж гаргаж болохгүй шүү. Дахиж гарвал дарангуйлал, хэлмэгдүүлэлт улам даамжирна.
Зочин 2020-12-23 192.82.72.28
ЧИ ЭБЭ ЮУ?
Зочин 2020-12-23 66.181.171.34
Мэргэн чинь тэнэг амьтан байна штээ
иргэн 2020-12-23 202.179.26.88
Одоогийн Ерөнхийлөгч дахин Нэр дэвших Эрхтэй, МАН олонхоороо түрий барьж Ерөнхийлөгчийн хуульд Хүчээр өөрчлөлт оруулж байна, МАН- Дарангуйллаа зогсоо
Иргэн 2020-12-23 139.5.216.66
Эртхэн ҮХЯц-д өгөад шийдүүлчихсэн гь дээр шүү?!
Зочин 2020-12-23 202.179.25.47
ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ УЛС ДӨӨ ИНГЭЖ БАЙГААД ХИЙДЭГ УЛС ДА..
Oogii 2020-12-23 122.201.31.221
Battulga bolno manaihan huuli tailbarladag buruu
Зочин 2020-12-23 66.181.161.59
Хууль гарсан өдрөөсөө ухарч үйлчилдэггүй гэж ойлгодог шүү. Баттулга дэвших эрхтэй.