Тэргэнцэртэй иргэд вагонд саадгүй суудаг боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Тэргэнцэртэй иргэд вагонд саадгүй суудаг боллоо

Улсын хэмжээнд 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн дотор тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд  18 мянга гаруй буюу  20 орчим хувийг эзэлдэг байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд бие даан оролцох боломжгүй нийтийн тээврээр болон бусад тээврийн үйлчилгээнд бусдын тусламж байнга авч байдаг. Тэгвэл өнөөдрөөс /2016.03.21/ эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий галт тэргийг үйлчилгээнд гаргажээ. Зам, тээврийн яам,  Улаанбаатар төмөр замын хамтарсан шийдвэрээр  Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан вагон явж эхэллээ. Эл галт тэрэг орон нутагт үйлчилгээ үзүүлэх юм.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж