ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ | News.MN

ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага, зөвлөмж явуулжээ. ХЭҮК-т Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “…Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчигдөж байна” гэх гомдлын мөрөөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авахуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Шаардлагыг хүргүүлсэн байна. Тухайлбал,

МҮОНРТ-ийн төв байранд эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 124 ширхэг хяналтын камерыг байрлуулсан бөгөөд албан тасалгаанд 11 ширхэг, студид 27 ширхэг камер ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2020 оны тавдугаар сард MN студийн 1, 2 дугаар сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд, 150 студид, Нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн болон нэгдсэн зөвлөлийн өрөөнд, Монголын мэдээ сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд тус бүр нэг нийт 6 ширхэг “Hikvision брендийн DS-2CD2143G0-IU” загварын дүрс, дуу бичих зориулалттай камер байрлуулжээ.

Эдгээр камерыг мөн эд хөрөнгө хамгаалах зорилготой гэх боловч энэ зорилгыг биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай эсэх нь эргэлзээтэй байна. Харин эдгээр нэмэлт камерууд ажилтнуудын хувийн халдашгүй чөлөөтэй байх, захидал харилцааны нууц, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөх, бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг бусдад ил болгох, урвуулан ашиглаж болзошгүй зэрэг тавгүй байдал үүсгэж байгаа нь ажилтнуудтай хийсэн ярилцлага, ирүүлсэн мэдээлэлд авагджээ.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны А/107 дугаар тушаалаар “Хяналтын камерын систем ашиглалтын журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын 5.2.5-д “оператор-харуулчин нь хяналтын системийн техник, хэрэгслийг ашигласан тохиолдол бүрт тэмдэглэл хөтлөх үүрэгтэй.” гэж заажээ. Гэвч бодит байдал дээр энэ бүртгэл хөтлөгдөхгүй байгаа нь хувь хүний халдашгүй байдал, хувийн нууц хамгаалагдахгүй байх эрсдэлийг үүсгэж байна" хэмээн ХЭҮК шаардлагадаа бичжээ.

Эх сурвалж: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-22 202.126.90.136

Tagnah chagnah,ervvden shvvh ntr ch er ni Manai hvchnii (uur sdiigee tegj nerleh durtai) baiguullaguudiin ajild ami buhtei orshsoor l bna. Zarim said nar uur deer ni gvitsetgeh ajillagaa hiihgvi bol “uuruu uur deeree gvitsetgeh ajil yavuulsag”, esvel uuruu zahialaad dvv naraaraa hiilgedeg boljee.
Mongoliin niigmiin setgel zvi mun ch ih buzartalsan hereg shvv !!!

Avatar

Хов жив, хар мэдээ үзэж сэтгэлээ тавгүйтүүлэхгүй гэвэл МҮОНТ-ийг үзээрэй.Эм болно. 2020-12-22 66.181.187.38

Үндэсний ТВ-г хүмүүс үздэг.Дөчөөс дээш насныхан илүү үздэг.Ийм насныхан үнэн худал нь мэдэгдэхгүй хувийн ТВ-ийн хэрүүлийг үзэж сэтгэлээ тавгүйтүүлэхгүй гэж, ханатай үнэн мэдээлэл авах гэж үздэг юм. Хувийн ТВ-үүдийн эзэн нь нууц. Нууц байна гэдэг нь хэсэг бүлгийн явцуу эрх ашиг байна гэсэн үг. Ийм учраас хувийн ТВ-ээр байнга хар мэдээ явна. Муу мэдээ үзье гэвэл хувийн ТВ-үүдийг үзнэ.Хар мэдээ үзэж сэтгэлийн ханамж авдаг нийгмийн давхрага бий болсон. Бас хар мэдээнээс залхсан нийгмийн хэсэг байна.

Avatar

Үндэсний телевиз үрэлгэн байгууллага 2020-12-22 150.129.140.104

Хамгийн их зардалтай атлаа олигтой контент гаргадгүй. Эрх баигчдын дуу хоолой болж байдаг байгууллага. Тэгээд бас нэгийгээ каиераар мөрддөг байх нь. Хуучин тогтолцооный байгууллага даа. Ийм коммунист маягийн байгууллагад Нинжжамц нь яг таарсан байсан юм.

Avatar

Зочин 2020-12-22 64.119.21.249

Академий 2-р байранд хурууны хээ уншина тэр нь камертай даргынх нь гар утас дээр нь гардаг гэсэн Хаана хэнийг камердаж байдаг юм бүү мэд

Avatar

Зочин 2020-12-22 66.181.179.146

Хаа очиж МҮОНТ-ын хов жив нь харин ч бага, үндэсний уламжлал руу түлхүү хандах болсон нь зарим хэсгийн дургүйг илүү хүргэсэн болов уу даа.

Avatar

Зочин 2020-12-22 66.181.161.37

10 иас 20 хүний хийдэг арилжааны телевизийн үүргийг 200 хүн хийдэг гэлүү.Тэгэхээр хийх ажил нь багадаад цаг нөгцөөхийн тулд хэрүүл хов жив,хий хоосон улс төржилт явагддаг газар юм шиг санагдах юм Улсын төсөвөөс цалин,зардал гээд хайран хөрөнгө төрийн буянг зөв шингээд сууж байхгүй

Avatar

Зочин 2020-12-22 203.91.115.50

Үндэсний телевизийн тэр асар том байшингийн талыг нь жижиг хувийн тв-ийн мэдэлд өгөх хэрэгтэй. Ажилгүй баахан хүмүүс холхилдсон , хийж байгаа контент нь ганц хан цагийн хүрд тэгээд л болоо. Ийм тв байснаас байгаагүй нь дээр. Хэн ч үздэггүй ш дээ.
Цагийн хүрдийг л хөгшчүүд үздэг байх. Радиог харин монгол даяар сонсдог шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж