ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

ХЭҮК-оос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүллээ

Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага, зөвлөмж явуулжээ. ХЭҮК-т Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “…Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг зөрчигдөж байна” гэх гомдлын мөрөөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох чиглэлээр холбогдох арга хэмжээг авахуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах Шаардлагыг хүргүүлсэн байна. Тухайлбал,

МҮОНРТ-ийн төв байранд эд хөрөнгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 124 ширхэг хяналтын камерыг байрлуулсан бөгөөд албан тасалгаанд 11 ширхэг, студид 27 ширхэг камер ажиллаж байна. Үүний зэрэгцээ 2020 оны тавдугаар сард MN студийн 1, 2 дугаар сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд, 150 студид, Нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн болон нэгдсэн зөвлөлийн өрөөнд, Монголын мэдээ сувгийн найруулагчийн ширээний ар талын хананд тус бүр нэг нийт 6 ширхэг “Hikvision брендийн DS-2CD2143G0-IU” загварын дүрс, дуу бичих зориулалттай камер байрлуулжээ.

Эдгээр камерыг мөн эд хөрөнгө хамгаалах зорилготой гэх боловч энэ зорилгыг биелүүлэхэд гарцаагүй шаардлагатай эсэх нь эргэлзээтэй байна. Харин эдгээр нэмэлт камерууд ажилтнуудын хувийн халдашгүй чөлөөтэй байх, захидал харилцааны нууц, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөх, бичигдсэн дуу, дүрсний бичлэгийг бусдад ил болгох, урвуулан ашиглаж болзошгүй зэрэг тавгүй байдал үүсгэж байгаа нь ажилтнуудтай хийсэн ярилцлага, ирүүлсэн мэдээлэлд авагджээ.

Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын 2020 оны А/107 дугаар тушаалаар “Хяналтын камерын систем ашиглалтын журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын 5.2.5-д “оператор-харуулчин нь хяналтын системийн техник, хэрэгслийг ашигласан тохиолдол бүрт тэмдэглэл хөтлөх үүрэгтэй.” гэж заажээ. Гэвч бодит байдал дээр энэ бүртгэл хөтлөгдөхгүй байгаа нь хувь хүний халдашгүй байдал, хувийн нууц хамгаалагдахгүй байх эрсдэлийг үүсгэж байна" хэмээн ХЭҮК шаардлагадаа бичжээ.

Эх сурвалж: ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж