Дөнгөж 12 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох нь бусад улс оронд хүчирхийлэлд тооцогддог ч Филиппинд энэ нь хэвийн үзэгдэл байдаг. Католик шашинт Азийн хамгийн том улс Филиппиний парламент бэлгийн харилцаанд орж болох насны доод хязгаар 12 байсныг 16 болгож нэмэх хуулийн төслийг батлах гэж байна.
Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгчид 1930 оноос хойш эрүүгийн хуулинд тусгагдсан энэхүү насны хязгаарыг нэмэгдүүлэхийн тулд хэдэн арван жилийн турш тэмцэж ирсэн билээ. Тус улсад өдөрт 500 гаруй өсвөр насны охид хүүхэд төрүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ улсад охид, эмэгтэйчүүд бараг минут, секунд тутамд хүчирхийлэлд өртдөг ба хохирогчдын 70 хувь нь хүүхэд, тэр дундаа охид байдаг байна.
Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2015 онд явуулсан үндэсний хэмжээний судалгаагаар 13-17 насны таван хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол 25 хүүхэд тутмын нэг нь бага насандаа хүчиндүүлсэн гэж “UNICEF”-ийн тайланд дурджээ. Харамсалтай нь, хохирогч болсон 12 настнуудын хувьд тэдний асран хамгаалагчид хуулийн байгууллагад хандахад хуулиараа зөвшөөрчихсөн учир харилцан тохиролцсон бэлгийн харилцаа гэж үзээд, хэргийг шийдэхэд хүндрэл учруулдаг гэж хуульчид ярьсан байна.
Эх сурвалж: SCMP
Hun 2020-12-22 203.91.115.56
Mongol shig boljdeee pilipin
Зочин 2020-12-22 150.129.143.190
Ер нь хүүхэдтэй хормой б өгсний асуудал үүсгэх эрүүл Оюун ухаант амьтаны хийдэг зүйл биш л юмсан яагаад нас энэ тэрийг хуульчилдаг байна аа гайхаад байх юм
Зочин 2020-12-22 66.181.190.222
Manaih 14 bolgoson gel vv bolgoh gej bgaa ch gel vv neg yum yarigdaad l bgaa biz dee
Зочин 2020-12-22 43.242.243.225
Ийм аюул ойрхон байна үүү таминээ эсэргүүцэцгээе
Зочин 2020-12-22 192.82.69.89
Нямбаатар энэ Филиппиний хуулиас хуулаад байгаа юм байна. Өөрөө 14 настай охидтой бэлгийн харилцаанд орж үзэх гээд ийм хууль баталжээ. Тэгж байж бандаашнаасаа Навальныи шиг хордоод үхэх байх даа
Ok 2020-12-22 192.82.77.241
Nyambaatariin husel Filippinii irgen boloh
Зочин 2020-12-22 150.129.140.76
Нямбаатар педофиль юм уу