CAS буюу Спортын арбитрын шүүхээс өчигдөр (2020.12.21) мэдэгдэл хийн, олимпийн аварга Рафаэла Силвагийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Үүний улмаас Рио де Жанейрогийн олимпийн аварга тэрбээр ирэх 2021 оны Токиогийн олимпийн наадмыг өнжихөөр болж байна.
Рафаэла Силвагийн хувьд өнгөрөгч 2019 онд Перу улсын нийслэл Лима хотод зохион байгуулагдсан Пан Америкийн тивийн аваргад түрүүлснийхээ дараа дүрмийн дагуу допингийн шинжилгээ өгөхөд WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориотой эмийн жагсаалтад багтсан астмын эмчилгээнд хэрэглэдэг фенотерол хэмээх бодис илэрсэн. Улмаар түүний тивийн аваргаасаа хүртсэн алтан медалийг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэр гаргаад байсан юм. Рафаэла Силва тус шийдвэрийг эсэргүүцэж, CAS-д давж заалдсан ч тусыг эс олов.
Өдгөө 28 настай Рафаэла Силвагийн хувьд 2016 оны эх орондоо зохион байгуулагдсан олимпийн наадмын жүдогийн төрлийн эмэгтэйчүүдийн -57 кг-ын жингийн финалд МУГТ Д.Сумъяа ялж, алтан медалийн эзэн болж байсан билээ.

Зочин 2020-12-22 202.126.90.136
Yamar ch sain tamirchin olon olimpt ordoggvi yum,orood Amjilt vzvvldeggvi yum.
Manai har avarga Baynmunh hamgiin svvld shal demii orood 1-iin davaand tsever daruulj sharia bolj bilee.
би 2020-12-22 202.70.44.46
энэ негр уйлах шаардлага байна уу
Монгол залуу 2020-12-22 122.201.31.167
Доржсүрэнгийн Сумьяа бол бөмбөрцгийн НАЙС тамирчин шүү. Амжилт хүсье. Хэн ч өрсөлдөгч байж болно. Сумьяа бол японыг ч жижигрүүлнэ.
Зочин 2020-12-22 203.91.115.37
Силва Сумьяагийн өрсөлдөгч биш, гол өрсөлдөгч нь япаны бөх л байх болно. Гэхзээ Сумьяа амжилт нь буурсан тамирчин шүү дээ. Хэнд ч ялагдах эрсдэлтэй байгаа даа. Бэлтгэлээ сайн базаавал олимпоос хүрэл авах шанс байж болох юм. Алт авах үнэхээр боломжгүй болсон шүү.
Зочин 2020-12-22 202.126.90.136
Haramsaitai,!