Баасан гаригт зуны цагийн хуваарьт шилжинэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баасан гаригт зуны цагийн хуваарьт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Баасан гаригт зуны цагийн хуваарьт шилжинэ

Нэгэн үе мартагдсан өвөл зуны цагийн хуваарийг өнгөрсөн оноос дахин мөрдөж эхэлсэн. 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан байдаг. Тэрхүү тогтоолд:

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.

Тиймээс энэ жилийн хувьд гуравдугаар сарын  26-ны шөнийн 02 цагт цагаа нэг цагаар урагшлуулах буюу 03 цаг болгоно гэсэн үг юм. Ингэснээр гуравдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улс даяараа зуны цагийн хуваарьт шилжинэ. Харин есдүгээр сард эргээд өвлийн цагийн хуваарьт шилжих юм.

Д.ЦЭЭЛ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

монгол улсын иргэд 2016-03-21 202.21.117.54

цаг өөрчлөх бол үнэхээр тэнэг санаа, өмнө нь өөрчлөгддөггүй байхад их амар байсан. Хүүхдүүд өглөө босохгүй, түүнээс болж цэцэрлэг, сургуулиас залхах, эцэг, эхчүүд үр хүүхдээ өрөвдөж, төр, засгаа хараах, зүхэх гээд л.. ер нь оновчтой санаа биш ээ. өөр өөрчлөх олон зүйл байна шүү дээ

bbb 2016-03-21 202.21.106.141

Хөрш хоёор гүрэн бусад Азийн орнуудаа хараач дунд нь ганцаараа Байгалийн цагийг өөрчилөөд лут юмаа

Зочин 2016-03-21 182.160.2.0

Сайн бодох хэрэгтэй. Бид цахим ертөнцөд амьдарч байгаа шүү дээ. Бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн үг. Дэмий юм даа.

иргэн 2016-03-21 103.229.122.139

Ард түмнээсээ асуугаач ээ

иргэн 2016-03-21 103.229.122.139

Монголд амьдрал тааруу байна. Стресс их байна. Ийм нөхцөлд цаг урагшлуулах нь ард түмний эрүүл мэндэд бүүр ч их хортой зүйл. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийг бодооч ээ. Бидний ирээдүй шүү дээ. Биологийн цагийг өөрчлөх нь маш хортой гэдгийг Сайханбилэг мэдэх үү?

Эмч 2016-03-21 150.129.142.50

Санал хураалт явуулмаар юм... Яах гэж ингэж тоглож байдаг бм бэ... Тэнэг санаа Сайханбилэг далд орвол таарна

Зочин 2016-03-21 182.160.0.169

Сайхан сайхаан. Сайнбилэгийн ганц зөв шийдвэр

зочин 2016-03-21 103.57.92.114

зун мөд харанхуй болохгүй сайхан байдаг юм.АНУ -д ч гэсэн цаг урагшилдаг шүү дээ

Зочин 2016-03-21 59.153.114.21

Баасан гариг чинь 25 шуу дээ 26 чинь Бямба гариг Тэгэхээр 26 аас 27 нд шилжих шоно бол Бямбаас Ням гаригт шилжих шоно гэж бичээч Мэдээгээ бичиж юайдаг юм бол жоохон ч гэсэн тархиа ажиллуулаач тэнэг сэтгуулч нараа

Болиоч ээ 2016-03-21 103.10.23.118

Наад нэг тэнэг юмаа болиоч ээ. Өөр хийх юм байна уу. Цаг заваа өөрсдөө зохицуулъя, цахилгаан тогоо өөрсдөө зохицуулъя. Хуучин коммунист орон байгаа биш "улсын өмч" болсон тог хэмнээд хэний хөрөнгийг гамнасан гэж коммунист үлгэрт итгэх вэ. Хамаг иргэдийнхээ эрүүл мэндээр тоглоод дууслаа.

gg 2016-03-21 103.9.88.210

Сайхан, сайхан, Сайханбилэгт баярлалаа, өдөр урт болоод сайхан даа.

hi 2016-03-21 182.160.34.140

ЭНЭ ТЭНЭГ ЮМАА БОЛИМООР ЮМ, овоо нэг цаг наашилж,эрт босч дасгал хийх цаг гарах болохоор ингэж дандаа хорлох юм,өөрсдөө л цагаа зөв хуваарилаач дээ,АН-намынхны ЗГ-ийн ТЭНЭГ комунист санаа,

Зочин 2016-03-21 202.21.110.186

Лайтай юм , унтуулахнгүй. Хар өглөө босоод юугаа хийж бахираад байх юм бэ