Орчин үед Санта Клаус онгоцоор бэлгээ тараадаг болжээ. АНУ-ын Калифорни мужийн Сакраменто тойргийн Рио Линда хотод өвлийн өвгөний хувцастай эр моторгүй онгоцоор хүүхдүүдэд чихрийн нишингэ тарааж байгаад бүтэлгүйтэн, цахилгааны шонд орооцолджээ.
Удахгүй болох Зул сарын баярыг угтан хотынхоо хүүхдүүдэд жинхэнэ Санта шиг тэнгэрээс бэлэг тараахыг хүссэн Крис Крингл гэх эр моторгүй, шүхэрт онгоцоор ниссэн ч ийнхүү бүтэлгүйтэж, хамгаалах бүснийхээ ачаар доош уналгүй шонд зүүгдэж үлджээ.
Түүнийг орон нутгийн гал унтраах ангийн алба хаагчид амжилттай аварсан байна. Иймэрхүү жижиг, моторгүй онгоцоор нисэхэд орон нутгийн удирдах байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг ба энэ нь жижиг үлээгч хөдөлгүүрээр хөөрдөг, шүхэрт онгоц юм байна. Аврагчдыг ирэхээс өмнө орон нутгийн цахилгаан түгээх компани тухайн хэсгийн цахилгаан дамжуулах шугамыг салгаж амжжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ