Ц.Даваасүрэнг иргэд таньдаг, ялгадаг болсон

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнг иргэд таньдаг, ялгадаг болсон

Ц.Даваасүрэнг иргэд таньдаг, ялгадаг болсон

УИХ-ын гишүүдээс хамгийн их попордог, уул уурхайг  үзэн яддаг, зурагтын камерын өмнө тодордог хоёр нүүртэн олон. Тэдний нэг бол Ц.Даваасүрэн. Тэрбээр саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Иргэд хэн камерын өмнө зовлонгоор үг хийж, шударга ёс ярьж, сайхан попроод байгааг ялгадаг болсон" гэсэн нь олон хүний хөх инээдийг хүргэсэн бололтой.

Үнэндээ олон жилийн турш ард  иргэдээр гул барьж, шударга эх оррнчийн дүрд тоглож, популизм хийж ирсэн хүн бол Ц.Даваасүрэн өөрөө. Тэрбээр сэтгэл байвал хэдхэн жилийн дотор хөгжилтэй улс болно гэсэн биш том онигооны эзэн болсон. Учир нь, Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон. Харамсалтай нь, түүний сонгогдсон аймаг өрсөлдөх ур чадвараараа 21 аймаг дотроо доогуур жагсдаг, сүүлийн хэдэн жил дараалан байр ухарсан.

Гэтэл Ц.Даваасүрэн хэвлэлд "Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийнхээ ядуурлыг бууруулах гол арга бол ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол орлоготой болгох явдал юм. Хувь тавилан юм уу, хөгжихгүй, ядуурал газар аваад байгаа юм. Бид хөгжлийн загвараа оновчтой томъёолоод, зөв бодлого гаргаад тууштайхан сэтгэл гаргаад зүтгэчихвэл хэдхэн жилийн дотор л хөгжинө. Сэтгэл байвал бүтдэг л гэсэн үг" гээд даапаалаад сууж байна.

Энэ олон жил УИХ-д суусан тэрбээр жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол хөвсгөлчүүд өнөөдрийнхөөс өөрөөр амьдарч байх байлаа. Өнөөдөр Монголд хамгийн их ажлын байр бий болгож, эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа салбар бол уул уурхай. Харин уул уурхай руу байнга шантааж хийж, сайхан дүр эсгэдэг нь хэн билээ. Тиймээс түүнийг иргэд одоо таньдаг, ялгадаг болсон.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж