Навальный дотоожноосоо хорджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Навальный дотоожноосоо хорджээ

Навальный дотоожноосоо хорджээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный өнгөрөгч наймдугаар сард Сибирийн Томскт ажлаар явж байхдаа хордож, улмаар "ком"-д орсон талаар мэдээлсэн билээ. ОХУ-ын эмч нар түүнийг хордсон гэж үзээгүй. Навальныйг Герман руу шилжүүлж эмчилсэн. Германы эмч нар түүнийг “Новичок” хэмээх мэдрэлд нөлөөлөх бодист хордсон байна гэсэн дүгнэлтэд хүрч байв.

Навальныйн дотуур өмдөнд “новичок” бодис түрхсэн байсан талаарх мэдээллийг Оросын Холбооны аюулгүй байдлын ажилтан Константин Кудрявцев санаандгүй байдлаар илчилжээ.

Навальный өөрөө Үндэсний аюулгүй зөвлөлийн гишүүний дүрээр Кудрявцев руу залгаж, Томскт юу болсон талаар ярьсан байна. Нийт 45 минутын яриан дунд Холбооны аюулгүй байдлын ажилтнууд Навальныйн дотуур өмдөнд хор түрхсэн талаар ам алджээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр хүний гуя, цавь гэх мэт газар амархан хөлөрдөг учир ийм төрлийн хор нь хүний арьс руу хурдан нэвтэрдэг байна. Кудрявцев тухайн үед Томскт байсан эсэх нь тодорхойгүй байгаа ч Навальныйг хордуулах ажилд 10 орчим хүн оролцсон, тэдний нэг Алексей Александров гэгч нь тухайн үед Навальныйн буудаллаж байсан зочид буудлын ойролцоо байсан нь утасны долгионоор тогтоогдсон байна.

Навальный болон түүний хамтрагчид энэхүү ажиллагааны ард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байгаа гэж сэжиглэж байгаа юм. Учир нь тэрбээр Путины засаглалыг олон жилийн турш шүүмжилж буй билээ. Харин энэ талаар саяхан болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуухад Путин “Хэрэв Навальныйг хордуулах байсан бол аль хэдийнэ гүйцээчихсэн байлаа” хэмээн хариулсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
12
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж