Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгын хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-аас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар цар тахлын халдвар дэгдэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт сөрөг өөрчлөлт гарч буй хэдий ч улс орнууд цар тахлын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх, бие биедээ буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр олон төрлийн эерэг арга хэмжээ авч, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.
Тухайлбал, АНЭУ-аас Монгол Улсад хандивлаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл нь цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдлын салбарын албан хаагчдад нэн шаардлагатай байгааг онцолж, АНЭУ-ын төр засгийн удирдлагад Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлсэн юм.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи АНЭУ-ын төр, засгийн удирдлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээг уламжлахын сацуу дэлхийн улс орнууд цар тахлын хүндрэл бэрхшээлийг харилцан ойлголцлоор даван туулж, Монгол Улс ч гэсэн цар тахлыг хяналтдаа авч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар уулзалтын үеэр Монгол Улс дахь цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, АНЭУ-аас хандивлаж буй тусламжийн хэрэгслийн эхний ээлжийн 150 хайрцгийг өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагууд, аймгуудад яаралтай хуваарилж, түгээнэ гэдгийг хэлэв.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар оролцлоо.
Эх сурвалж: PRESIDENT.MN
Зочин 2020-12-22 202.126.90.136
Genko guilaga guisan hereg vv ?
Зочин 2020-12-22 192.82.71.239
Гарчигаас нь харвал АНЭУ нь манай Женко-ийн санаачилгаар Монголд тусалж байгаа юм уу??? Женко санаачилга гаргаагүй бол Эмиратууд туслах санаа төрөхгүй байж л дээ?!?
Зочин 2020-12-22 139.5.218.241
Тогос шиг гоёжхөхөө шиг донгодоод ч нэмэргүй дээ ард түмэн сонголтоо бараг хийсээн
Tr 2020-12-22 202.126.89.37
Эмиратуудын зүгээс Монголын ард түмэнд хандивласан эм тариа яаж яваад Жэнкотой холбогдчихдог байна аа? Сонгуулийн ядруухан сурталчилгаа юм байх даа. Удахгүй цаг агаар дөлгөөхөн байвал бас л ерөнхийлэгчийн санаачилга гэх үү, моячууд аа?
Алтаа 2020-12-22 66.181.161.115
Даварсан п**а зайлаачээ
Зочин 2020-12-22 202.126.90.136
“Erunhiilugch Battulgiin sanaachlagiin hvreend, ene jil Es ehlehed dulaavtar bna. Tsaashid songuuliin uridchilsan
tandalt sudlagaa oir oir hiigeed tvvnii dvngees hamaaraltai gaar tsag agaariig zohitsuulah bolnoo gej Irenheelegchiin TG- aas medeelev” gejee
Зочин 2020-12-22 202.126.90.136
Kh kh kh kh kh kh kh kh