Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай үхжээ

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай Шин Шин 38 настайдаа хэд хэдэн эрхтэний дутагдлаас болж үхжээ. Тус баавгай амьдралынхаа туршид 36 бамбарууш гаргаж, тэдгээр нь цаашаа 153 болон үржсэн байна. Түүнийг хүмүүс “Алдарт эх” нэрээр нь анддаггүй аж.

Шин шин үхэхдээ 38 нас дөрвөн сартай байсан бөгөөд Чончин амьтны хүрээлэнд өөрийн удмын 38 бамбарууштай амьдарч байжээ. Орчин үед хулсны баавгайн үржлийн асуудал байгаль хамгаалагчдын өмнө тулгамдаад буй чухал асуудал болоод буй билээ. Тухайлбал, өдгөө дэлхий дээр амьдарч буй хулсны баавгайнуудын 20 хувь нь л хээл тээж, төрүүлэх чадвартай аж. Гэтэл Шин Шин баавгай ганцаараа маш олон бамбарууш төрүүлсэн нь үнэхээр гайхамшигтай тохиолдол юм.

Шин Шинийг тэжээж байсан амьтны хүрээлэн мэдэгдэл хийж, түүний амьдралын сүүлийн сарууд хэрхэн өнгөрсөн талаар тайлбарласан байна. Тэдний мэдээлснээр, Шин Шин 1982 оны наймдугаар сард Сичуань мужийн Баошин хотод төржээ. Удалгүй түүнийг нутгийн амьтны хүрээлэн олж аваад шинэ од буюу Шин Шин хэмээн нэрлэжээ. Тэрээр тус амьтны хүрээлэнд насаараа амьдарсан бөгөөд энэ оны наймдугаар сард дуртай жимсээр нь чимэглэсэн бялуу, хувин дүүрэн мөсөөр “баярын ширээ засан”, 38 насных нь төрсөн өдрийг тэмдэглэжээ.

Харамсалтай нь, Шин Шин аравдугаар сарын 21-нээс ханиалгах болж, удалгүй хөл дээрээ босч чадахаа байсан аж. Мөн тэрээр гэдэс дүүрэх, өтгөн хатах асуудалтай болсон байна. Амьтны хүрээлэнгийн удирдлагууд Чончин хотын анагаах ухааны их сургуулиас тусламж гуйсан ч эмч нар асуудлыг шийдэж чадаагүй аж.

Шин Шин баавгай энэ сарын 8-нд үхжээ. Түүний үхлийн шалтгааныг мэргэжилтнүүд хэд хэдэн эрхтэний дутагдал хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж