Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр (2020.12.22) УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хийхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхээс гурав хоногийн завсарлага авснаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Ажлын хэсэг Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг хатуу чанд баримтлан, төслийг холбогдох хэлэлцүүлгүүдэд бэлтгэх зарчмыг баримтлан ажиллажээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа шинжилгээ, олон улсын дэвшилтэт чиг хандлагыг нутагшуулах, одоо тогтсон буруу практикыг засах, сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах замаар шударга ёсны үйл явцыг биежүүлэх зарчмыг баримтлан ажилласан байна.
Холбоотой мэдээ