Ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хууль батална

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хууль батална

Ломбардын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хууль батална

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар өнөөдөр (2020.12.22) Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд хамтран Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын их хурлын даргад өргөн барьжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Өнөөдөр санхүүгийн мэдлэг мэдээлэл дутуу байгаагаас ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газруудтай холбоотой зохицуулалтуудыг хийж өгөхөөр хуулийн зохицуулалтыг өргөн барьсан. Иргэдийн амьжиргаа буурч, аж ахуйн нэгжийн бизнесийн орчин хүндэрсэн энэ цаг үед банк болон банк бус салбарт Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас тодорхой зохицуулалтууд хийж байна. Өнөөдөр улсын хэмжээнд ямар ч зохицуулалтгүй үлдсэн 1000 гаруй ломбард байна.

Эдгээрт өнгөрсөн есдүгээр сард ШӨХТГ-аас шалгалт хийхэд нийслэлд 900 гаруй ломбард барьцаа хөрөнгийг хэт багаар тооцож авдаг, хүү хэт өндөр, алданги, хураамж маш өндөр байдаг зэрэг иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах, эдийн засгийн хүндрэлд оруулах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт зохицуулалт хийж, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг өргөн барилаа. Засгийн газраас удахгүй ломбардтай холбоотой зохицуулалтын тусгайлсан хуулийг УИХ-д өргөн барих юм байна. Энэ хуулийг батлагдтал энэ салбар ямар ч зохицуулалтгүй явах болж буй юм. Ингэснээр долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардны хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх төсөл юм. Мөн алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгах хуулийн төслийг өргөн барьсан" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бид тодорхой хугацаанд түр зохицуулалт хийх үүднээс хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн гол зорилго нь арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш гэрээ байгуулж, арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнд хамаарна гэж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр өмнө нь иргэнтэй гэрээ байгуулах үеийн үндэслэл болсон нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн. Зээлдэгч талаас шалтгаалахгүйгээр нөхцөл байдал үүсч байгаа учраас хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэслэлээр болон бичил зээлийн үйлчилгээг далд хэлбэр лүү оруулахгүй байхаас сэргийлж байгаа юм. Үүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас  хяналт тавина” хэмээн онцлов.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж