С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

С.Баярцогт хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид өнөөдөр /2016.03.21/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар уг конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцэн дэмжиж, зөвшөөрсөн тул холбогдох хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлж байгааг хууль санаачлагч танилцууллаа.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай конвенцийн зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангах, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын эсрэг үр ашигтай хамгааллыг бий болгох, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахад оршиж байгаа аж.

Хуулийн төсөл батлагдсанаар цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-03-21 124.158.109.41

za nogoo tsomiin hayagdalaa bulah n dee

Зочин 2016-03-21 202.131.233.52

Гишүүн ээ, төрийн албаны тухай шинэчилсэн хуулиа энэ хаврын чуулганаараа батлаарай. Меритэд суурилсан ТА -ны хууль гэж сонссон. Энэ бол төрийн гажуудлыг сайжруулах нэг алхам болж мэднэ.

Зочин 2016-03-21 43.228.130.63

ter selengdee ter hogoo avaachij hayan bz! ene odoo mongol setgel bhgui humuus zailmaar yum

Зочин 2016-03-21 202.55.191.34

selenge chin bas l mongol shde kk

Зочин 2016-03-21 202.131.225.197

burhan mini, ardchulsan luivarhcid mongoliig negmusun suiruuleheer shiidjee

Zochin 2016-03-21 72.169.97.201

Odoo bas yu hiih gej bna. zevuun amitan

Zochin 2016-03-21 72.169.97.201

Odoo bas yu hiih gej bna. zevuun amitan

Зочин 2016-03-21 59.153.114.30

баярцогт ч гадаадын хүн болохоороо балагтай л хууль санаачлана даа. цөмийн хаягдлыг манай эх оронд хадгалах санаа юу

Зочин 2016-03-21 122.201.31.250

Чоно борооноор...

Зочин 2016-03-21 103.57.93.79

Баярцогт, Гончигдорж хоёр нэг нэгнээ гомоддог гэсэн.

ЗОЧИН 2016-03-21 58.233.55.177

БҮР НЭГ ГЭМ ХИЙСЭН ГЭМТЭН, ХУЛГАЙЧ НОХОЙ ЦАРАЙЛЧААД МУУ НОВШИЙН ГЭЛБЭЛЗЭЭД ТЭР БАЙЖ БАЙГААГ НЬ. ЯМАР ААВ ЭЭЖЭЭС ИЙМ ЛУЙВАРЧИД ГАРЧ МОНГОЛЫГ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БҮХЛЭЭР НЬ ЛУЙВАРДАЖ ХУЛХИДДАГ БАЙНАА.

Зочин 2016-03-21 43.242.243.106

ЦӨМИЙН ХАЯГДАЛ

zochin 2016-03-21 122.201.21.140

Намрын ээлжит бус чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн, хаврын чуулганы 2 хүрэхгүй сард шийдвэр гаргах өчнөөн хууль байхад нэмж өргөн бариад байгаа нь их но-той байна даа.

zochin 2016-03-21 103.229.122.17

za yu xulgailax n uu

Зочин 2016-03-21 202.179.17.191

sangaagiin tochgo

Зочин 2016-03-21 202.179.17.191

ene bayartsogt uneheer shjren nuurtei hog yumaa tsaad amrekuud nj aav sangaagaa hosnogodoodoh gevel margaas nj huuli bariad batluulah geed l guih baih daa.

zochin 2016-03-21 119.194.63.124

za daa tsomiin hog hayagdal mongold oruulj irj suiruulhene dee

баярцогт 2016-03-21 150.129.140.116

өө за хаягдал буллах ажилаа хуулиар баталгаажуулах нь иргэд ээ энэ зөв гэж үү

Зочин 2016-03-21 202.21.106.123

ЭНЭ ХУУЛИНД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ ТУХАЙ ЗААЛТ БАЙЖ Л БАЙГАА ВИЙ. БАЯРЦОГТ БОЛ ШУЛМЫН БАГШ ШҮҮ ДЭЭ.

Зочин 2016-03-21 103.26.195.141

Bayartsogt mongol tor d mon ch gai abchirsan daa. Ger byl ni meddeg bolob yy . Yr hyyhed ni mongold amidarbal nasaara chih ni haluu orgij ih l hetsyy nohtsold bh bhdaaa