Мексикийн жүжигчин Шон Пеннд уурлав

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Мексикийн жүжигчин Шон Пеннд уурлав

Мексикийн хар тамхины хаан гэгддэг Эл Чапог барьж өгсөн “Роллинг Стоун” сэтгүүлийн ярилцлага гарснаас хойш гурван сарын дараа зартай гэмт хэрэгтний дурлалт бүсгүй, Мексикийн жүжигчин Кэйт дел Кастилло саяхан ярилцлага өгчээ.

Холливуудын жүжигчин Шон Пенн зартай гэмт хэрэгтэнтэй холбоо тогтоохын тулд Кэйт дел Кастиллогоор зуучлуулсан байдаг. Хэдийгээр Шон Пенн энэ талаар ихэд нууцалж байсан ч ярилцлагын дараа Мексикийн хууль сахиулагчид зартай гэмт хэрэгтнийг баривчилж, шоронд хорьсон билээ. Мексикийн жүжигчин, Эл Чапотой амрагийн холбоотой гэж сэжиглэгддэг Кэйт дел Кастилло ярилцлагдаа Шон Пенн өөрийг нь хулхидсан гэсэн байна. Сурвалжлагч Эл Чапогийн утас руу явуулсан сээтэгнэсэн мессежийн талаар асуухад жүжигчин үүнийгээ огт үгүйсгээгүй гэнэ. Кэйт дел Кастилло 205 онд Мексикийн хар тамхины “хаан”-ыг шоронгоос оргосны дараа түүнтэй холбоо тогтоосон бөгөөд мафийн толгойлогч бүсгүйн аюулгүй байдлыг хангахаар амласан байжээ.  Тэрбээр мөн мафийн толгойлогчид сайн хандаж байснаа ч нуугаагүй гэнэ. Жүжигчин, мафийн толгойлогч хоёрын харилцаа бүр 2012 оноос эхэлжээ. Кэйт дел Кастиллогоос Эл Чапогийн хүмүүс түүнээс мафийн толгойлогчийн тухай кино хийж өгөхийг хүсчээ.

Гэвч Шон Пенн тэдний төлөвлөгөөг нурааж орхижээ. “Роллинг Стоун” сэтгүүлд гарсан гайтай ярилцлагын дараа Эл Чапо баривчлагдсан бөгөөд Кэйт дел Кастилло үүнд Холливуудын жүжигчнийг буруутгажээ.

Сурвалжлагч түүнээс Шон Пеннд уур чинь хүрч байна уу гэсэн асуултанд “Бага зэрэг. Гэхдээ хүмүүст амархан итгэдэг өөртөө бүр илүү уур хүрч байна. Хэрэв надаас болоогүй бол тэр шоронд орохгүй байх байсан” хэмээн ярьсан гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж