“Эвлэн мандуулах хүч”-нийхэн цуглаан хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Эвлэн мандуулах хүч”-нийхэн цуглаан хийнэ

“Эвлэн мандуулах хүч” байгууллагаас маргааш Тусгаар тогтнолын талбайд УИХ, Засгийн газарт  дүн тавих цуглааныг зохион байгуулахаар болжээ. “Гал үндэстэн”, “Босоо хөх Монгол”, “Шинэ аравт”, “Монгол тэнгэр үнэн”, Ноён уулаа аваръя”, “Нүүдэлчин түмний холбоо”, Бие даагч иргэдийн холбоо, “Монгол тулгатан”зэрэг төрийн бус байгууллага, холбоод хамтран “Эвлэн мандуулах хүч”-ийг байгуулсан аж.

Тус хүч эх орон, газар нутаг эрх чөлөө, тусгаар тогтнолоо сахин хамгаалж, бүх юм эмх цэгцэндээ орох сайн цагийн төлөө хамтран тэмцэх зорилготой юм байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж