iPhone–ий жижиг хувилбарыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

iPhone–ий жижиг хувилбарыг танилцуулна

Өмнө нь урьдчилан зарлаж байсан товын дагуу Apple өнөөдөр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ. Энэ удаагийн хуралд урьд өмнө байгаагүй цөөн тооны сэтгүүлчдийг урьсан бөгөөд шинэ бүтээгдэхүүнээ цомхон бүрэлдэхүүнд анхлан танилцуулж буйгаараа онцлог юм байна. Энэ удаа танилцуулах бүтээгдэхүүнүүдийн урьдчилсан мэдээллийг хүргэж байна.

Арай илүү жижигхэн iPhone

Шинэ бүтээгдэхүүнүүд илүү нимгэн, илүү хурдан, илүү том гэсэн зарчмын дагуу бүтээгддэг байсан боловч өнөөдөр танилцуулах шинэ бүтээгдэхүүн болох iPhone утасны шинэ загвар хэмжээний хувьд илүү жижгэрсэн байх болно гэсэн мэдээлэл тархаад буй юм.

Анхны загвар нь 3.5 инчийн хэмжээтэй байснаас хойш нийт 9 жил өнгөрөх энэ хугацаанд iPhone 6S Plus' 5.5 инч хүртэл томроод байсан юм. Энэхүү шинэ загварын нэрийг iPhone SE эсвэл iPhone 5SE хэмээн нэрийдэх таамаглал ч мөн гараад буй билээ. Тэгвэл урьдчилсан таамгаар энэ загварын дэлгэц нь 4 инчийн хэмжээтэй байх бололтой. Хэдий гаднаасаа хуучны загвар мэт харагдаж болох боловч үзүүлэлтийн хувьд үүнээс өмнө гарсан хамгийн сүүлчийн загвар болох iPhone 6S-тэй дүйцэхүйц буюу А9 чиптэй, сайжруулсан камертай мөн Apple Pay-д холбогдох боломжуудаар хангагдсан байх болно гэнэ.

 

Бас л жижиг iPad Pro

9,7 инчийн дэлгэцтэй шинэ iPad одоогоос хэдэн жилийн өмнө гарч байсан iPad Air line-тай хэмжээний хувьд ойролцоо очих бололтой. Харин дотроо хурдны хувьд хамаагүй илүү сайжруулсан хурдасгагчтай байх аж. Энэ хурдасгуурын ачаар Apple-ийн snap-on ухаалаг кейбоардыг ашиглахад дөхөмтэй болжээ. Энэ нь зөвхөн энэ загварын iPad-д зориулсан харьцангуй жижиг хэмжээтэй кэйбоард юм байна. Мэдээж шинэ загвар Apple Pencil буюу ухаалаг харандаатай хавсран ажиллах боломжтой.

 

Илүү үзэмжтэй Apple Watch

Ерөнхийдөө Apple Watch үзүүлэлтийн хувьд огцом сайжрахгүй боловч загвар дизайны хувьд шинэчлэгдэх бололтой. Ялангуяа цагны оосрын хувьд тун шинэлэг элементүүдийг оруулж өгчээ.

 

Зочны өрөөнд тань Apple Event

Яг өнөөдөр шиг олны анхаарлыг татсан хэвлэлийн бага хурлууд зэрэг  Apple-тай холбоотой арга хэмжээ үйл ажиллагааг гэртээ шууд дамжуулалтаар үзэх боломжийг олгосон "Apple Events" нэртэй аппликейшнийг Apple Tv-д зориулан үнэгүйгээр байрлуулах болжээ. Тэгээд ч үзэгчдийн хувьд сюрприз барих зорилгоор алдартай уран бүтээлч одуудыг энэ мэт арга хэмжээний үеэр урин оролцуулдаг нь үзэгчдийн сонирхлыг илүү татсан алхам болох болно.

Г.СҮМБЭЭ

ЭХ СУРВАЛЖ: CNN АГЕНТЛАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж