Барууны орнуудад хөшөө дурсгал нураах нь соёлын шинэчлэл хийх нэг төрлийн арга, хэрэгсэл болсон билээ. Гэтэл ОХУ-ын нэгэн хотод “аймшгийн царайтай” хөшөөг дээрхээс тэс өөр шалтгаанаар буулгажээ.
Нововоронеж хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 20-нд тосгоны 250 жилийн ойд зориулан “Алёнка” нэртэй металл хөшөө босгожээ. Гэвч иргэдийн эсэргүүцлээс болж эрх баригчид ганцхан өдрийн дараа буюу өчигдөр (2020.12.21) хөшөөг буулгасан байна.
"Шинэ хөшөөний хоосон харц, харь гаригийнх гэмээр төрх хүүхдүүдийг айлгаж байна" хэмээн иргэд дургүйцсэн аж. Цахим орчинд тарсан хөшөөний зургууд дор хүмүүс “Цар тахлын хохирогч шиг”, “Дуучин Мэрилин Мэнсон шиг”, “Зомби Анжелина Жоли шиг” гэх мэтчилэн бичжээ.
Тус хэсгээс сонгогдсон сенатор Алексей Пушкин ч иргэдтэй санал нийлж, “Тийм ээ, энэ хөшөө аймшигтай юм. Ялангуяа нүд нь үнэхээр жихүүцэм байна” хэмээн ярьсан байна.
Хотын захиргааны газрын дарга Светлана Тулинова “Хөшөөг буулгана. Энэ бол анхнаасаа бүрмөсөн байрлуулах хөшөө байгаагүй. Харин тосгоны ойд зориулан түр зуур олонд үзүүлэх урлагийн бүтээл байсан юм” хэмээн тайлбарласан байна.
Нутгийнхны ярьдгаар, тус хотыг Алёнка нэртэй бяцхан охин анх нэгэн жижиг горхины дэргэд байгуулсан аж. Тэрээр эмгэнэлтэй хувь заяа туулж, хорон санаатны гарт амиа алдсан бөгөөд хотыг анх түүний нэрээр нэрлэдэг байжээ.
Эх сурвалж: RT
Зочин 2020-12-22 66.181.161.46
Zugeer bgaa Angelina Jolie yaj gai bolchvoo kakakahahajajajaja 😂😂😂
Зочин 2020-12-22 202.126.89.219
Orosuud iim nvdtei hushuunuus Aimee. Tegvel iim nvdtei Putinees bas l aidag boluu?! ?!
Зочин 2020-12-22 202.126.89.207
Ёстой шуурхай авчээ.
Зочин 2020-12-22 202.21.108.156
Nogoo talbai toiruulj dorwoljin chuluu bairluulaad butsaaj huraadag shig xaxaxa. Ter chuluuni horoolliin etsest zamiin hashlaga boltsonl bnalee.
Зочин 2020-12-22 203.91.115.46
Анхны Алёнкагийн жинхэнэ төрхөнд ойртуулах гэж хичээсэн байх л даа. Одоогийн хүмүүс эрт цагийн өвөг дээдсээ өнөөдрийнх шиг л мэс ажилбар, төрөл бүрийн нүүр будалт, фотошопоор зассан төрхтэйгээ ойролцоо царайтай байсан гэж итгэдэг хэрэг. Уран сайхны кино бидний сэтгэлгээг баллаж байна даа.
Зочин 2020-12-22 107.77.161.20
Хөөрхий дөө орос ахыгаа өмөөрөх гээд ядаж байгаа царай чинь энэ үү? You tube дээр наад балай хөшөөг чинь оросууд өөрсдөө шоолж инээлдэж байна шүү дээ
Зочин 2020-12-22 66.181.161.109
Намайг даапаалах яахав. Бид ч гэсэн яг үнэндээ оросуудын л араас таваргаж яваа үндэстэн шүү дээ. Өнөөгийн оросын хүчирхэгжлийн суурийг дундад зууны үеийн монголчууд тавьсан. Эргээд өнөөгийн монголын тусгаар байдлыг оросууд ямар нэг хэмжээгээр нөхцөлдүүлсэн. Төрийн байгуулалтын хувьд оросууд эртний монголоос хуулсан. Харин өнөөгийн монголын нийгмийн харилцааны хэв маяг нь социализмын үеийн Зху-н хуулбар шүү дээ. Тэгэхээр оросуудыг элэглэхээсээ өмнө өөрсдийн тусгалаа сайн харж байх хэрэгтэй юм.
Зочин 2020-12-22 107.77.161.51
Гэхдээ бид Зөвлөлт нийгмийг сайн дураараа хуулаагүй….бидэнд тулган хүлээлгэсэн
Өвгөн Балдан 2020-12-22 122.201.31.167
Больчих, бидэнд өөр зам байгаагүй бол яахав. Ахмад үеэ бүү муул, Чи ч ирээдүйн ахмад.
zochin 2020-12-22 203.91.115.250
Бяцхан охин үнэхээр хүнд амьдрал туулса байна
Зочин 2020-12-22 202.21.108.18
Манайд ч мөн аймшгийн хөшөөнүүд зөндөө, улсын төсвийн хөрөнгө аймшигт хөшөөнүүд болон угаагдан луйварчдын гараар орж байхгүй болдог
Л.Л 2020-12-22 66.181.166.134
Энэ одоо хэнд хэрэгтэй, яг юу гэх гэсэн мэдээ вэ? Мэдээ ч гэж дээ…
Л.Ө 2020-12-22 103.10.22.40
шар мэдээ гэдэг юмаа хошногоо. хэрэгтэй мэдээ уншмаар байвал шар мэдээний биш улс төр нийгэм дэлхий гэсэн категорууд цаагуур чинь байгаа шүү. хар мянган хэрэгтэй мэдээн дундаас хамгийн хэрэггүйг нь өөрөө олж уншчхаад эргүүтэхээ болих хэрэгтэй шүү. унш гээд нүүрэн дээр чинь албадаж наагаагүй байлтай. цаагуураа явж тэр вакцин макцины тухай хэрэгтэй мэдээллүүд зөндөөг бичсэн байнэлээ тэд наыг очиж унш за юу