“Мэрилин Мэнсоны хөшөө” оросуудыг айдаст автуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

“Мэрилин Мэнсоны хөшөө” оросуудыг айдаст автуулав

“Мэрилин Мэнсоны хөшөө” оросуудыг айдаст автуулав

Барууны орнуудад хөшөө дурсгал нураах нь соёлын шинэчлэл хийх нэг төрлийн арга, хэрэгсэл болсон билээ. Гэтэл ОХУ-ын нэгэн хотод “аймшгийн царайтай” хөшөөг дээрхээс тэс өөр шалтгаанаар буулгажээ.

Нововоронеж хотод өнгөрсөн долоо хоногийн сүүлээр буюу энэ сарын 20-нд тосгоны 250 жилийн ойд зориулан “Алёнка” нэртэй металл хөшөө босгожээ. Гэвч иргэдийн эсэргүүцлээс болж эрх баригчид ганцхан өдрийн дараа буюу өчигдөр (2020.12.21) хөшөөг буулгасан байна.

"Шинэ хөшөөний хоосон харц, харь гаригийнх гэмээр төрх хүүхдүүдийг айлгаж байна" хэмээн иргэд дургүйцсэн аж. Цахим орчинд тарсан хөшөөний зургууд дор хүмүүс “Цар тахлын хохирогч шиг”, “Дуучин Мэрилин Мэнсон шиг”, “Зомби Анжелина Жоли шиг” гэх мэтчилэн бичжээ.

Тус хэсгээс сонгогдсон сенатор Алексей Пушкин ч иргэдтэй санал нийлж, “Тийм ээ, энэ хөшөө аймшигтай юм. Ялангуяа нүд нь үнэхээр жихүүцэм байна” хэмээн ярьсан байна.

Хотын захиргааны газрын дарга Светлана Тулинова “Хөшөөг буулгана. Энэ бол анхнаасаа бүрмөсөн байрлуулах хөшөө байгаагүй. Харин тосгоны ойд зориулан түр зуур олонд үзүүлэх урлагийн бүтээл байсан юм” хэмээн тайлбарласан байна.

Нутгийнхны ярьдгаар, тус хотыг Алёнка нэртэй бяцхан охин анх нэгэн жижиг горхины дэргэд байгуулсан аж. Тэрээр эмгэнэлтэй хувь заяа туулж, хорон санаатны гарт амиа алдсан бөгөөд хотыг анх түүний нэрээр нэрлэдэг байжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж