Хятад улс мРНХ вакцин олноор үйлдвэрлэхэд бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

Хятад улс мРНХ вакцин олноор үйлдвэрлэхэд бэлдэж байна

Хятад улс мРНХ вакцин олноор үйлдвэрлэхэд бэлдэж байна
FILE PHOTO: A small shopping basket filled with vials labeled "COVID-19 - Coronavirus Vaccine" is placed on a Chinese flag in this illustration taken November 29, 2020. Picture taken November 29, 2020. REUTERS/Dado Ruvic/Ilustration

Олон улс Covid-19 цар тахлыг дарах үр дүнтэй вакцин гарган авахын тулд идэвхтэй өрсөлдөж байгаа энэ үед БНХАУ таван ч вакцин бүтээж, тэдний нэг Синовак компанийн бүтээсэн Коронавак тэргүүтэй гурван вакциныг хэдийн эрсдэл өндөртэй хүмүүст тарьж, гадаад оронд экспортлоод эхэлсэн билээ. Бээжин дахин нэг өөр вакциныг олноор нь үйлдвэрлэхэд бэлдэж эхэлжээ. Тус вакцин нь маш шинэлэг технологи буюу мРНХ арга ашиглан үйлчилдэг бөгөөд туршилтын ажил нь хараахан дуусаагүй байгаа аж.

Шинжлэх ухаанаар үр дүн нь бүрэн батлагдаж амжаагүй байгаа мРНХ технологийг дээрхээс гадна Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцинууд ашигладаг билээ. Тус технологи бүхий вакцин хүний биед ормогцоо мРНХ буюу вирусийн мессенжер рибонуклеиний хүчлийн кодыг ашиглан, хүний эсүүдэд вирусийн протейн үйлдвэрлэх даалгавар өгч, эргээд тэр протейнийг дархлааны системд таниулах замаар ажилладаг юм. Ийнхүү вирусийг бүхлээр нь бус зөвхөн протейнийг нь биед үйлдвэрлэж, таниулах нь илүү аюулгүй арга хэмээн зарим эрдэмтэд үзэж буй ч чухам хэр урт хугацаанд дархлаа тогтоох нь одоохондоо тодорхой бус байгаа юм.

Бээжин ийнхүү шинэ мРНХ вакцинаа үйлдвэрлэхийн тулд цэргийн шинжлэх ухааны академи, Уалвакс Биотехнологи, Сужоу Абоген Биосайнс компаниудтай хамтран үйлдвэрээ хөгжүүлж буй бөгөөд тус үйлдвэр нь найман сарын дотор ашиглалтад орох төлөвтэй байна. Тус үйлдвэр ажиллаж эхэлмэгцээ эхний ээлжинд жилийн дотор 120 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Хятадын үйлдвэрлэх гэж буй шинэ мРНХ вакциныг албан ёсоор АркоВак хэмээн нэрлэж буй бөгөөд өдгөө аравдугаар сард эхэлсэн 1.5-р шатны туршилтын явцдаа бий аж. Харин нэгдүгээр шатны туршилт нь зургадугаар сард эхэлж байжээ.

БНХАУ-ын компаниуд хэд хэдэн вакцин зэрэг бүтээн, хөгжүүлж байгаагаас таван ч вакцин гуравдугаар шатны туршилтдаа орж, гурвыг нь эрсдэлтэй бүлгийнхэнд тариад эхэлсэн байна. Тэрхүү гурван вакцин нь гурвуулаа идэвхгүй болгосон вирус ашиглан үйлчилдэг вакцинууд аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж