БНАСАУ гадаад радио сонссон загасчныг олны өмнө цаазалжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.22-нд нийтлэгдсэн

БНАСАУ гадаад радио сонссон загасчныг олны өмнө цаазалжээ

БНАСАУ гадаад радио сонссон загасчныг олны өмнө цаазалжээ

Умард Солонгосын загасчны завины ахмад далайд явж байхдаа хориотой гадаад радио суваг сонссон гэх хэргээр олны өмнө цаазлуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Нутгийнхны мэдээлж буйгаар, завины ахмадын овог Чой бөгөөд 40 гаруй настай байсан байна. Түүнийг гадаад радио суваг сонссоноос нь болж бусад завины ахмад, загасчид тэргүүтэй 100 хүний өмнө буудан хороожээ.

Пёньян радио сувгийн тал дээр маш чанга хатуу бодлого баримталдаг бөгөөд ард иргэддээ ихэнх гадаад радио сувгийг сонсохыг хатуу хориглодог билээ. Гэвч задгай далайд явж байхад радио хүлээн авагч төхөөрөмжид зарим гадаад сувгийн долгион орж ирдэг аж.

Чой нийт 50 гаруй загасны завь эзэмшдэг бөгөөд нэг завиных нь сайн танил бус ажилтан анх түүний талаарх мэдээллийг албаныханд хүргэжээ. Харин хууль сахиулагчид Чой ахмадын үйлдлийг эрх баригч намаас урвасан хэрэг хэмээн үзсэн байна.

Завины ахмадын үнэнч ажилтны мэдүүлснээр, Чой сүүлийн 15 жилийн турш далайд гармагцаа гадаадын радио суваг тааруулан сонсдог байсан аж. Тэрбээр “Эрх баригчид эхэндээ түүнийг “хүмүүжүүлэхээр” төлөвлөж байсан ч санал нийлж чадаагүй учир буудан хороохоор шийдсэн. Тэгэхдээ тэд цаазын ялыг олны өмнө гүйцэтгэж, бусад хүмүүст жишээ болгон харуулсан юм” хэмээн ярьжээ.

Чойн хамгийн их сонсдог байсан сувгуудын нэг нь Пёньяны хориглосон Radia Free Asia суваг байжээ. Тус суваг нь АНУ-ын засгийн газраас санхүүждэг, Азийн талаар мэдээ бэлтгэдэг бие даасан агентлаг аж.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж