“Туслах малчин” хөтөлбөр хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

“Туслах малчин” хөтөлбөр хэрэгжинэ

cОрон нутгаас Улаанбаатар луу чиглэсэн их нүүдлийг бууруулах, иргэдийг ажлын байртай болгох зорилгоор энэхүү ажлаа эхлүүлээд байна. Төсөлд Хэнтий аймгийн Галшар сумын Аймгийн сайн малчин Д.Очирбат, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сайн малчин Д.Эрдэнэбат нар оролцож байна.  Тэд телевизийн төсөлд хандан туслах малчинтай болох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  “Туслах малчин” хөтөлбөрийнхөн эдгээр айлд туслахаар ажиллах иргэдийг нийслэлээс сонгон шалгаруулсан байна.  Туслах малчнаар очсон айлыг тухайн газарт нь малжуулах, амьдралыг нь дээшлүүлэх, хүүхдүүдийг сургууль болон цэцэрлэгт хамруулахаар болжээ. Энэхүү  туслах малчны талаар хийсэн нэвтрүүлэг ирэх сарын 10-наас “Молор” HD телевизээр үзэгчдийн хүртээл болох юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж