&#34Хан-Уул РК&#34 цасны рагбигийн хошой аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

&#34Хан-Уул РК&#34 цасны рагбигийн хошой аварга боллоо

Монголын Рагбигийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Цасны Рагби-2016" АШТ дөрвөн долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд 7 клубын 150 гаруй тамирчин 2 дивизонд хуваагдан тойргийн системээр тоглож, 3 цомын төлөө чансаагаараа өрсөлдсөн билээ.

"Цасны рагби-2016" АШТ-ий Боул цомын төлөө Техник технологийн коллежийн "Ирвэсүүд РК" болон "Аварга" дээд сургуулийн "Аварга зөгийнүүд РК" багууд үлдсэн. Энэхүү шийдвэрлэх тоглолтод 15-0 онооны харьцаатайгаар "Ирвэсүүд РК" ялалт байгуулсан юм. 

Тэмцээний хоёр дугаар цом буюу Плайт цомын төлөө Хөх Толбот Дайчид РК, Ангууч Арслангууд РК нар өрсөлдөж Ангууч Арслангууд РК 19-0 онооны илт давуугаар өрсөлдөгчөө хожжээ. Харин тойргийн тоглолтод "Хөх Толбот Дайчид РК" "Ангууч Арслангууд РК"-ыг хожиж байсан юм.

Аваргын цомын төлөө тэмцээнийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан "Хан-Уул РК" "Анхдагч Чононууд РК"-тэй тоглон маш ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, 19-10 гэсэн онооны харьцаатайгаар ялалт байгуулан Кап цомоо хожиж чадсан юм. Улмаар цасны рагби АШТ-ий хошой аварга болж чадлаа.

МРХ болон Монголын Лигеонер Тамирчдын Холбоотой хамтран Лигеонер тамирчдын нэрэмжит рагби 10 төрлийн АШТ-ийг 2016 оны 4 сарын 2-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://mrfu.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж