Хулгайн тээврээр зорчиж амиа алджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хулгайн тээврээр зорчиж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Хулгайн тээврээр зорчиж амиа алджээ

Мөрөн-Улаанбаатарын чиглэлд хулгайгаар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус осолдож хоёр хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-15 нд шилжих шөнө зөвшөөрөлгүй 18 хүн тээвэрлэж явсан “Истана” маркийн автомашин осолдсон байна. Уг нь энэ чиглэлд Минтранс, Нөхөрлөл зам гэсэн хоёр компанийн 60 гаруй автобус өдөрт дөрвөн удаа үйлчилдэг хэдий ч зарим хүмүүс хулгайн тээвэр хийсээр байгаа аж. Иргэдийн хувьд ч гэсэн хямд үнэтэйг нь бодож хулгайн тээврээр үйлчлүүлэх явдал гардаг байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэдийг хот хооронд зорчихдоо хулгайн тээврийн хэрэгслээр буюу “Истана” маркийн автомашинаар зорчихгүй, зөвшөөрөгдсөн компаний автобусаар аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа.

М.КЕЙТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

123 2016-03-21 202.131.252.213

teeweriig yaj hulgaldageum bol

Зочин 2016-03-21 103.57.94.20

наад бичсэн зүйлээ ойлгооч хулгай тээвэр зөвшөөрөлгүй хүн тээсэнээс хулгайн зам хурд ихтэй явах энэ аюул оруулсан гэж байгаа юм биш үү

Зочин 2016-03-21 27.123.214.120

Зөвшөөрөлтэй ч осол гаргаад л байгаа биз дээ.

bn 2016-03-21 202.70.34.114

Amrahgyi 1 jolooch yavahaar dohiod tiim bolson bh. Micro zaaval eeljiin joloochtoi bh yostoi gej shaardmaar bn zamiin tsagdaa naraas davkhar shalgaj irged shaarddag bh heregtei bn