АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден өчигдөр (2020.12.21) Делавар мужийн эмнэлэгт “Pfizer/BioNTech” компаниудын бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ. Энэхүү үйл явдлыг телевизээр шууд дамжуулсан бөгөөд түүний дэд Ерөнхийлөгчөөр ажиллах Камала Харрис долоо хоногийн дараа мөн л камерын өмнө вакцин хийлгэхээр төлөвлөсөн байна.
Жо Байден вакцин хийлгэснийхээ дараа сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ хүн амыг дархлаажуулах ажлыг амжилттай эхлүүлэхэд Трампын засаг захиргаа тодорхой үүрэг гүйцэтгэсэн гавьяатайг онцолсон байна. Тэрбээр өөрөө үүрэгт ажлаа хүлээн аваад, эхний 100 хоногт 100 сая америкийг Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаа амласан билээ.
Үүнээс өмнө Баасан гаригт АНУ-ын дэд Ерөнхийлөгч америкчуудад энэхүү вакцин аюулгүй гэдгийг батлан харуулахын тулд мөн л хэвлэлүүдийн камерын өмнө вакцин хийлгэсэн юм. АНУ даяар хүн амыг вакцинжуулах ажил эхлээд долоо хонож байгаа ба “Pfizer/BioNTech” болон “Moderna” компанийн бүтээсэн хоёр төрлийн вакциныг дархлаажуулалтад ашиглаж байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2020-12-22 59.153.112.10
Вакцин биш витамин шахуулж байгаа байлгүй.
Зочин 2020-12-22 122.201.31.167
putin ah tegsen hiilgehgu nas ongorson ch geh shig haha
Зочин 2020-12-22 150.129.140.242
Витамин байхаа ….
болдоо 2020-12-22 202.126.90.116
жинхэнэ удирдагч хүн ингэж өөрөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй ….. мундаг улс төрч шүү, Байденд амжилт хүсье
he he 2020-12-22 43.228.129.188
vit C
Зочин 2020-12-22 202.126.89.51
Маньтайгаа адилхан вакцин гэж хэн нотлохын кк
иргэн 2020-12-22 202.179.26.88
Шоучин Янкууд,