ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд зохион байгуулагдаж буй “Хүслийн сүлд мод” арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр Челябинскээс ирсэн есөн настай Дима Ащепков хүүгийн мөрөөдлийг биелүүлж, түүнтэй хоккей тоглосон аж.
Тэдэнтэй хамт олимп, дэлхийн аварга, хоккейн алдарт тамирчин Валерий Каменский хамт тогложээ.
Дима Ащепков хүүгийн хувьд цусны хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд хүүгийн мөрөөдөл нь Улаан талбайгаар зугаалж, хоккей тоглож, Кремльд зочлон, ерөнхийлөгчөө хэрхэн ажилладгийг харах байжээ.
"Надтай мөрөөд" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүслийн сүлд мод” арга хэмжээнд асрамжийн газрын болон хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүд оролцож, мөрөөдлөө биелүүлж, шинэ жилийн бэлэг авч байгаа юм.
Холбоотой мэдээ