Н.Назарбаев охиныхоо замыг засав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Назарбаев охиныхоо замыг засав

Хуучирсан мэдээ: 2016.03.21-нд нийтлэгдсэн

Н.Назарбаев охиныхоо замыг засав

 

Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын Нур Отан нам ням гаригт болсон парламентын бүх нийтийн сонгуульд 82 хувийн санал авч, ялалт байгуулсныг сонгуулийн урьдчилсан дүн харуулсан байна. Тус улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр Коммунистууд болон Ак Зол хэмээх хоёр жижиг нам долоон хувийн санал авч, парламентын доод танхимд суух эрхтэй болсон байна. Ингэснээр парламентын доод танхимд урьдын адил гурван намын төлөөлөл суух ажээ. Харин Социал Демократ нам Ауыл болон Бирлик зэрэг намууд парламентад төлөөллөө суулгах долоон хувийн босгыг давж чадаагүй байна. Казакстаны 75 настай удирдагч Н.Назарбаев намынхаа “ялагчдын хурал” дээр баяр хүргэж үг хэлэхээр очиход тус намын бэлгэдэл болсон хөх, шар өнгийн хувцсаар гоёсон хүүхдүүд түүнийг угтаж, Нурсултан, Нур Отан хэмээн уухайлж байжээ.

 

Гэвч 1989 оноос хойш Н.Назарбаевын удирдаж буй газрын тосны баялаг нөөцтэй Казакстаны эрх баригч намын ялалтанд хэн ч гайхахгүй байна. Барууны ажиглагчид энэ оронд сонгууль хэзээ ч чөлөөтэй болж байгаагүй гэдэг бөгөөд Н.Назарбаевын талаар таагүй зүйл бичсэн сонин, хэвлэл хаагддаг аж.

 

Ажиглагчдын таамаглаж байснаар Н.Назарбаевын охин тус улсын Шадар сайд Дарига Назарбаев парламентад намын жагсаалтаар орсон гэнэ. Дарига Назарбаев парламентын доод танхимын дарга болох нь бараг тодорхой болсон бөгөөд энэ нь Казакстаны ирээдүйн удирдагч хэн болохыг харуулсан явдал болсон юм. Н.Назарбаев парламентын сонгуулийг товлосон хугацаанаас нь өмнө явуулсныг газрын тосны үнийн уналт эдийн засагт нь нөлөөлсөнтэй холбон тайлбарлаж болно.

 

Н.Назарбаев ням гаригт хэлсэн үгэндээ Засгийн газар парламентдаа илүү эрх мэдэл өгөх зорилгоор Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдэгдсэн боловч өөрчлөлт хэзээ болохыг дурьдаагүй юм.

 

Казакстаны Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр тус улсын 9.8 сая сонгогчийн 77.1 хувь нь сонгуульд саналаа өгсөн байна.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

хэхэ 2016-03-21 202.5.195.125

маш зүйтэй санаа байна эх орноо гээд тэмцээд очиж байгаа хүмүүсийг цөлдөгөө больмоор

Зочин 2016-03-21 59.153.112.83

Назарбаев манайхаас ирсэн казахуудад тусд нь муж ч юм уу тойрог гаргаж өгөх хэрэгтэй ш дээ. Манайхаас ирсэн казахуудыг энд тэнд тарааж суурьшуулахыг болих хэрэгтэй байна. Тэгээд оросуудын зохион байгуулж буй худал цуурхал гүтгэлэгийг /монголоос очсон казахуудын тухай/ тоох хэрэггүй.

Зочин 2016-03-21 59.153.114.82

Назарбаев түүхэнд байгаагүй казахстан улсыг байгууллаа. манай хэд ч сайхан улс өвөлж авчихаад өрөнд тавиад туух гээд л ядаад байх шиг байна. сайханбилэг одоо тэрбум долларын зээл авах гээд өдрийн бодол шөнийн зүүд. Эхнийхээ давж иднэ гэхээс дутна гэж юм байхгүй юм шив дээ.

2016-03-21 202.9.40.115

Манай Монгол Улсыг тайван орхиод өөрийнхөө тэр сайхан гээд байгаа БНМАУ руугаа тонил.

Зочин 2016-03-21 182.160.0.200

Назарбаев одоохондоо ингээд амьд байхдаа Оросуудын аргыг олоод сонгогдоод Казахстан улсаа хөгжүүлээд явж байна. Энэ хүн одоо 76 настай. Энэ хүний дараа Казахстанд юу болох нь айдас төрүүлж байгаа юм байна лээ. Төрийн эрх мэдлийн төлөө янз бүрийн бүлэглэлүүд хоорондоо тэмцэлдэж дундуур нь лалын шашны хэт даврагсад ороод ирэх аюултай. Энэ бүхнийг ОХУ овжин ашиглаж оросууд ихтэй Казахстаны хойд таван мужийг эзэлж магад гэсэн болгоомжлол байгаа. Энүүнээс болгоомжилж Казахстан улс гадаадаас шинээр нүүж ирсэн хасгуудаа хойд мужуудад ихээр суурьшуулж байгаа юм байна лээ

Зочин 2016-03-21 49.0.162.55

enkee buruu yavtsan l da shashin turiig hosluuldag bogd gegeen boloh gej baigaad uuln shashinaas hol turiin hun basian bol enkee ovoo l yavah baisiim

Зочин 2016-03-21 103.57.93.23

MUU DARANGUYLAGCH SHUU DEE .

хэхэ 2016-03-21 202.5.195.125

за ямар ч байсан Казахстанаас тал нь болтугай үлдэх байлгүй дээ

Зочин 2016-03-21 202.72.245.122

Хөөрхий манай муу Энхбаяр даргын хор шар нь буцалж байгаа даа. Уул нь ард түмний эцэг, мэргэн жолоодогч тун болохоо шахсан юм сан.

Зочин 2016-03-21 59.153.114.82

энэ нэг дэлбэрнэ ээ.