Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй хүүхэлдэй кино сошиалд трэнд болж буй. Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэ богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч Эрдэни Жалцанов эхнэр, охины хамтаар бүтээжээ.
Чагдар, Бадам хоёрын адал явдлыг буриадуудаас илүү монголчууд ихээр үзэж, сонирхсон нь уран бүтээлчдэд урам өгсөн гэнэ. Тун удахгүй Чагдар, Бадам хоёрын шинэ түүх шинэ жилийн сэдэвтэйгээр үргэлжилж, үзэгчдийн хүртээл болох аж. Ингээд Янжим охины аав Эрдэни Жалцановтой ярилцсанаа хүргэе.
-Танай гэр бүлийн бүтээсэн Чагдар, Бадам хоёрын түүхийг хүн бүр мэддэг болжээ. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Намайг Эрдэни Жалцанов гэдэг. Буриадын Улаан-Үд хотын “Үлгэр” хэмээх хүүхэлдэйн театрт уран сайхны удирдаачаар ажилладаг. Эхнэр маань урлаг судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Хотынхоо музейд ажилладаг. Манайх дөрвөн охин нэг хүүтэй.
-Чагдар, Бадам хэмээх жаалуудад бага охин нь дуу оруулсан гэж сонссон. Үнэн үү?
-Тийм ээ. Отгон охиныг минь Э.Янжим гэдэг. Одоо найман настай. Буриад хэлний 29 дүгээр сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Охин минь гадаад хэл сурах, зураг зурах, гар урлалаар хүүхэлдэй хийх дуртай. Бас нэг жижиг нохойтой. Хайртай нохой нь өчигдөр дөрвөн гөлөг гаргасан. Охин маань маш их баяртай байгаа.
-Анх богино хэмжээний хүүхэлдэй бүтээх болсон тухайгаа ярьж өгөхгүй юү?
-Би багаасаа зураг зурах дуртай хүүхэд байсан. Одоо ч чөлөөт цагаараа шог зураг зурна. Энэ оны арваннэгдүгээр сараас Чагдар, Бадам хоёрыг зурж эхэлсэн. Эхнэр маань компьютер графикт суралцаж, эвлүүлэг хийсэн. Хүүхэлдэйн кинондоо бага охиноороо дуу оруулуулсан, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хүмүүст их хүрсэн байна лээ.
Эхний ангийг бүтээсний дараа хүмүүс “Дараагийн анги нь хэзээ гарах вэ” гэж их асуудаг болсон. Бид өчигдөр дөрөв дэх ангийг нь зурж дууслаа. Одоо эвлүүлэг хийж байна. Хоёр, гурав хоногийн дараа шинэ ангиа хийж дуусна. Та бүхэн хүлээж аваарай. Монгол ахан дүүс маань биднийг дэмжиж байгаад тун баяртай байна.
-Нууц биш бол энэ удаагийн ангид юуны тухай өгүүлэх вэ?
-Хэдхэн хоногийн дараа шинэ жилийн баяр болох гэж байгаа учраас шинэ жилийн тухай үйл явдал гарна. Өмнөх гуравдугаар ангид Чагдар, Бадам хоёр жавар өвгөнийг хүлээж, бэлгээ авч чадаагүй. Тиймээс үзэгчид маань энэ удаа Чагдар, Бадам хоёрт бэлгийг нь өгч буй анги хийх хүсэлт явуулсан байсан.
-Чагдар, Бадам хоёрыг бодит дүрээс сэдэвлэн бүтээсэн үү?
-Үгүй ээ. Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй.
-Э.Янжим анх удаа хүүхэлдэйн кинонд дуу оруулж байгаа юу. Дуу оруулах ямар санагдсан бол?
-Охинд маань эхлээд хүүхэлдэйн кинонд дуу оруулахад жаахан хэцүү байсан. Бас ядарсан байх. Манай Улаан-Үдэд хүүхдүүд цэцэрлэг, сургуульд ороод л орос хэлээр ярьж эхэлдэг. Буриад хэл мартагдаж байна. Хүүхдүүд маань гэртээ ихэвчлэн орос хэлээр ярилцана.
#мультэрдэнижалцанов
Posted by Евгения Жалцанова on Thursday, November 26, 2020
Би гэрийнхээ ханан дээр буриад үг бичиж, наагаад охиндоо зааж өгдөг. Бага охин маань хүүхэлдэйн кинонд дуу оруулахдаа буриад үгсийг цээжилж ярьсан юм. Одоо буриад хэлний яриа нь илүү сайжирсан. Манайх Буриадын сартуул аялгаар ярьдаг учраас халх аялгатай хүмүүс сайн ойлгодог. Үзэгчид анзаарсан бол Чагдар сартуул аялгаар, Бадам хорь буриадаар ярьж байгаа.
-Авьяаслаг Э.Янжим охин ирээдүйд ямар мэргэжилтэй болно гэж ярьдаг вэ?
-Охин маань ирээдүйд зураач, компьютер графикч болно гэдэг. Маргааш өглөө болоход дахин өөр мэргэжилтэй хүн болно гээд л ямар мэргэжилтэй хүн болох тухайгаа аав, ээжтэйгээ ярилцдаг.
-Гэр бүлээрээ Монголд хэзээ ирсэн бэ?
-Бид хоёр өнгөрсөн жил бага охинтойгоо Улаанбаатар хотод ирсэн. Охинд минь хот маш их таалагдсан. Бас монгол хоол идэх их дуртай. Бид Улаанбаатар хотын гудамж, дэлгүүрээр явж, Ганданд очиж мөргөсөн. Охинд минь Монголын хээр тал газар их сайхан санагдсан тухай ярьдаг.
Зочин 2020-12-22 66.181.189.146
Би одоо нэр янжимаа гэнээ ккк хөөөрхөн
Зочин 2020-12-22 66.181.181.167
Багаас орос хэлэнд дасгаж эх хэлийг мартулах бас хэлний геноцид шүү
Зочин 2020-12-22 202.9.40.151
Маш сайхан үйлс юм, авъяаслаг охинд амжилт хүсье, баярлалаа, монгол хэлний мэдлэгээ бусад охид нь дээшлүүлэх хэрэгтэй
Энхмөнх.Ц 2020-12-22 122.201.24.65
Танай гэр бүлд өндөр амжилт хүсье. Ёстой мундаг авьяаслаг охинд удахгүй болох шинэ оны мэнд хүргье.
Зочин 2020-12-22 192.82.73.242
МОНГОЛ НЭРНИЙ АРААС ОРОС НЭР ЗАЛГАЛГҮЙ Э.ЯНЖИН ГЭЖ ҮНДЭС УГСААГАА БОДОЖ МОНГОЛ НЭР ӨГСӨН НЬ ӨӨР ОЛОН ЦААШАА СЭТГЭЛТЭЙ БУРИАД ЗОНД ҮЛГЭР БОЛОХ БОЛТУГАЙ.
Зочин 2020-12-22 150.129.143.131
Ёстой хөөрхөн сэргэлэн охин байна. Ямар мундаг жүжиглэдэг юм. Амжилт хүсье
Чимэд 2020-12-22 202.9.40.174
Хөөрхөн юмаа. Авъяаслаг охиндоо уран бүтээлийн улам их амжилт хүсье. Буриад хэлээ сайн сураарай
Бадмаа 2020-12-22 202.9.40.174
Элэг нэгт монгол ахан дүүсдээ баяр хүргэе. Танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хүсье. Та нарын хийсэн бүтээл маш их таалагддаг…дахиад үргэлжүүлээрэй манай ач зээ нар үзэх маш их дуртай.
Зочин Э 2020-12-22 66.181.161.40
Маш хөөрхөн хүүхэлдэй манай гэр бүл бүгэд үздэг.Сайхан гэр бүлд эрүүл энх сайн сайхныг ерөөе.Урлагын янжинлхам бурхан үргэлж ивээж байг😍
Зочин 2020-12-22 66.181.176.16
эвлэгхэн, эгдүүтэй цаанаа л нэг хайр хүрмээр охин юм аа. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
GUACHIMEG 2020-12-22 192.82.68.179
Estoi hoorhon egduu umaa zondoo olon angi huleej bna .tanai ger buld saihan buhni deedeg huse.
Зочин 2020-12-22 85.5.210.186
huurhun zolig ve..amjilt
Зочин 2020-12-22 202.126.89.217
Авьяастай мундаг охинд илүү их амжилт хүсье!
Зочин А 2020-12-22 59.153.113.188
Ямар мундаг гэр бүл вэ. Үнэхээр хөөрхөн авъяастай охин юмаа. Маш сонирхолтой, хэдэн ч удаа үзсэн уйдахгүй. Улам их амжилт аз жаргал хүсье
Зочин 2020-12-22 106.240.243.218
Маш гоё гэгээлэг, цэвэр тунгалаг хүүхэд насыг харуулсан байсан. Өөрийн эрхгүй хэд дахиад үзсэн. Маш их баярлалаа. Гэр бүлд нь аз жаргалын дээдийг хүсье
Зочин 2020-12-22 122.201.24.148
Ямар мундаг юм бэ
Боги 2020-12-22 202.126.89.58
Ёстой хөөрхн штэ Шагдар Бадмаа 2:)
Зочин 2020-12-22 202.21.109.38
Чагдар! Чагдар
Зочин 2020-12-22 119.40.99.30
Чагдар!!! 😄
Зочин 2020-12-22 202.126.89.58
Аан нээрээ тин штэ хаха
Зочин 2020-12-22 202.179.31.242
Мундаг юмаа баяр хүргэе хөөрхөн юм бна лээ, маш зөв шүү төрөлх хэлээ мартуулахгүй бна гэдэг, баяр хүргэе улам их ангитай болгоорой
Зочин 2020-12-22 203.98.76.186
buriad er mash sain bna. vr hvvhddvdddee turulh heliig ni martagduulahgvi surgaj bgaa ni.
Зочин 2020-12-22 124.158.83.138
Хөөрхөн гоёхон басаган ! Баяр хүргэе !
zochin 2020-12-22 66.181.178.110
ymar huurhun huuheldei ve
Zochin 2020-12-22 136.52.101.186
Eviiii eviii.. yamar ch huuurhun yumdeee.. hair hurgesen huurhun jaahan ohin baina. As jargal husie!
Зочин 2020-12-22 202.21.109.49
Хөөрхөн охин байна
Зочин 2020-12-22 202.9.46.48
Хөөрхөн юм аа. Амжилт хүсье.
Зочин 2020-12-22 202.179.24.56
сайхан кино хийж олныг баярлуулж байгаад маш их баярлалаа
Зочин 2020-12-22 192.82.73.76
Хөөрхөн кино.
Зочин 2020-12-22 173.66.169.32
Бадмаа Чагдар 2-ыг харж баахан инээлээ 🙂 Хөөрхөн бүтээл болжээ, амжилт хүсье!
Сок 2020-12-22 202.126.88.39
Амжилт хүсье. Сайхаан сайхан
Tugs 2020-12-22 202.9.40.104
Сайхан ярилцлага, сайхан, хөөрхөн бүтээл туурвиж байгаад улам их амжилт хүсэн ерөөе…
иргэн 2020-12-22 124.158.88.13
Жалцавын Эрдэнэ сайн байна, бахархаж байна шүү